Дунд сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт нэг удаа халуун хоол өгөх хууль 2020 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжинд бага ангийнхан үүнд хамрагдах бөгөөд цаашдаа бүх сурагчдыг хамруулах бэлтгэл ажлыг 2023 оны есдүгээр сарын 1-нээс өмнө хийэ дуусгахаар хуульд заажээ.
Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Дмитрий Медведев жил бүрийн ажлын тайлангаа танилцуулах үеэрээ сурагчдад өдөрт нэг удаа халуун хоол үнэгүй өгөх саналыг гаргасан. Ерөнхий сайдын энэ саналын дагуу хууль батлагдсан юм.
Сурагчдын үдийн хоолны зардлыг холбооны болон орон нутгийн төсвөөс гаргах юм. Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр энэ 2020 онд үдийн хоол хөтөлбөрт 26 тэрбум рубль зарцуулах ажээ. Нэг сурагчийн хоолны өртөг 44-60 рублийн хооронд хэлбэлзэх юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ