Өршөөлд 1930 ялтан хамрагдан суллагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өршөөлд 1930 ялтан хамрагдан суллагджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Өршөөлд 1930 ялтан хамрагдан суллагджээ

Улсын дээд шүүхээс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ дундаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар онцлон мэдээлье. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн мэдээлснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 1930 хоригдол хамрагдаж суллагджээ. Үүнийг нарийвчилж авч үзвэл:

Өршөөлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх /4.1.Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ…/ заалтаар 1252 хоригдол өршөөгджээ.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.2 5.1.2. онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг./ дахь зүйл заалтаар 1760 хоригдлын материалыг хэлэлцсэнээр 678 хоригдол шууд суллагджээ. /Ингээд нийтдээ хориход ял эдэлж байсан 1930 хоригдол Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна.

Тэгвэл хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 312 хүн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ. Үүнийг нарийвчлан дурдвал, хорих ял 119 хүн, албадан ажил хийлгэх 63, баривчлах 130 хүн тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалтаар анхан шатны шүүхээс 284 хүний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /7.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно./

  • Өршөөгдсөн хоригдлуудыг нас, хүйсээр:

Насанд хүрээгүй хүн – 11

Эмэгтэй – 87

Эрэгтэй 1165

  • Гэмт хэрэг үйлдсэн тоогоор нь:

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн – 701 хүн

Хоёр дахь удаа гэмт хэрэг – 308 хүн

Гурав болон түнээс дээш удаа гэмт хэрэг – 243 хүн

  • Гэмт хэргийг төрлөөр:

Хулгай – 693

Залилан – 99

Бусдын итгэмжлэн өгсөн хөрөнгийг завших – 38

Албан тушаалын гэмт хэрэг /Хээл хахууль өгсөн/ – 1

Мансуурах гэмт хэрэг – 9

Одоогоор зөвхөн хориход ял эдэлж байгаад суллагдсан иргэдийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тоо судалгааг гаргажээ. Харин бүх шүүх байгууллагуудын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн эцсийн мэдээ энэ сарын 25-нд алба ёсоор гарах юм байна.

Б.ЗАЯА

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-07 59.153.115.251

ирэх жилийн өвлөөс монголчууд гэрээсээ гарч чадахаа болих биз. ардчиллын буянаар бүх шорон хоосорч хот Улс орон дайны талбар болох нь. шинээр батлагдсан гэмт хэргийн хууль үйлчлээд ирэхээд бүх хоригдол суллагдах болно. яагаад гэвэл гэмт хэргийн ангилал байхгүй болсон ял хүндрүүлэх нөхцөлийн ялтай байдал, давтан гэх мэт ерөнхий ангийн чухал заалтууд байхгүй болсон нь эрүүгийн эрх зүйн суурь зарчмын (гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ) дагуу бараг бүх ялтан суллагдана. энэ бол ан-ын бодлогогүй сонгуулийн шоу юм. үүнээс болж гэмт хэрэг улам өснө, шударга иргэн амьдрахад улам бэрх болно, хууль зөрчигчид, эрүүгийн элемэнтүүд улам зоригжич гэмт үйлдэл нь идэвчинэ. энэ бол гамшиг. гэр бүл, эд хөрөнгө, орон байраа хамгаалах зорилгоор га.лт ***** эзмшсэн нь дээр байх шүү шударга иргэд минь. аргагүй хамгаалалтын ойлголт байхгүй болсон гэсэн шүү. өөрийгөө хамгаалж болохгүй зүгээр байж байгаад алуул гэж хууль тогтоогчид хүссэнг ойлгох хэрэгтэй шүү.

Зочин 2015-12-07 103.9.90.130

Өр төлбөрөө барагдуулсан, 64 настай эрэгтэй, хохиорогч гомдолгүй. Хоригдоод 2 жил болж бна. 10 жилийн ял өгсөн. Энэ шударгуууууууууууууу.......Дээд шүүхэд давж заалдах шатны хурал нь болоогүй. 1 сард болох ёстой байсан. Цогт шүүгч яагаад хурал хийгээгүй нь тодохой бус????????????????? Жирийн иргэдэд хатуу байгам биш үүүүүүүүүү???????????

Зочин 2015-12-07 112.72.11.115

tatvariin urtei tvvniigee tuluh tulburiin chadvargvi bolson olon aj ahuin negjvvd bnaa edniig urshuuld yaj hamruulj bn.il tod neriin dor nuusan hulgailsnaa urshuuguud bh yum.vneneer tailagnaad tulburin chadvargvi bolson ulsuudaa yah gej bn.