Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх түр хугацааны хэд хэдэн эмнэлгийг Москва хотод ажиллуулна хэмээн Москюа хотын Захирагчийн орлогч Петр Бирюков хэллээ. Тухайлбал, ВДНХ, Сокольники, Крылатский, “Москва” худалдааны төв зэрэг газар түр эмнэлэг байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ.
Нийтдээ 44 түр эмнэлгийг Москвад байгуулахаар Москва хотын удирдлага шийдсэн байна. Эдгээр эмнэлэгт нийтдээ 10 мянга орчим ор дэлгэхээр тооцжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ