"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой" | News.MN

"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

Дэлхийн нийтийг нөмөрсөн цар тахлын үед БНСУ парламентын сонгуулиа зохион байгуулав. Үүнтэй зэрэгцэн сар гаруй хугацааны дараа Монгол Улс парламентын ээлжит сонгуулиа хийхээр товлоод буй. Тэгвэл бид сонгуульд бэлэн эсэх, цар тахлын үед сонгууль хийх боломжтой эсэх талаар МУИС-ийн багш Д.Бумдарьтай ярилцлаа.


-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид УИХ-ын сонгуулиа хийх үү, хийхгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бидэнд ийм нөхцөлд сонгууль явуулж байсан туршлага байхгүй. Тэгэхээр цар тахлын үед сонгууль явуулах боломж байна уу, та юу гэж харж байна?

-Монгол улсын хувьд дотроо алдсан тохиолдол байхгүй байна. Хөл хорионы байдал аажим суларч байгаа шийдвэр гаргаж байгаа зэрэг нь сонгууль явуулахад бидэнд одоогийн байдлаар саад болох зүйл байхгүй. Ээлжит сонгуулийг явуулах нь эрхзүйн бөгөөд дагалдах элдэв эрсдэлээс сэргийлэх болно.

-БНСУ-д цар тахлын үеэр анх удаа сонгуулиа зохион байгууллаа. Тэдний сонгуулийн үйл ажиллагаа, туршлагыг та судалж, харав уу?

-Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгос улс парламентын сонгуулиа хийлээ. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь цар тахал азидаа Хятадын дараах голомт болсон улсын хувьд хэрхэн зохион байгуулах бол, хир үр дүнтэй байх бол гэсэн дэлхийн анхаарлыг татсан сонгууль болсон. Солонгосын парламент 300 суудалтай, үүнээс 151 авахад эрх баригч болох боломжтой байдаг. Энэ удаагийн сонгуульд Democratic Party of Korea нам 16 жилийн дараа 180 суудал авч үнэмлэхүй ялалт авч чадлаа. Нарийвчлан хэлбэл 163 суудлыг тойргоос, 17 суудлыг хувь тэнцүүлсэн байдлаар авсан. Үнэмлэхүй гэж хэлэх шалтгаан нь Солонгосын парламент хууль батлахын тулд 60 хувиас дээш дэмжсэн байх зохицуулалтай бөгөөд 180 суудал бол хангалттай тоо юм. Энэхүү сонгуулийн ялалтыг дараах хүчин зүйлтэй холбож тайлбарлаж болно.

Хамгийн том нөлөө нь Ерөнхийлөгчийн коронавирусийн эсрэг авсан арга хэмжээ, шийдвэр юм. Тодруулбал, аль болох өргөн далайцтай вирусийн тест хийж халдвараас сэргийлж тоог бууруулсан нь итгэл төрүүлэхүйц бодит үйл ажиллагаа болсон байх. Мэдээж ганцхан коронавирусаар бүх үнэлгээ өгөхгүй нь тодорхой.

Жижиг дунд үйлдвэрлэл, ажилгүйдлийн бодлого, ялангуяа Хойд солонгосын талаар баримтлах бодлого нь эерэг үр дүн авчрахад нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэн үзэж байгаа.

-БНСУ-ын сонгуулийн ирц түүхэндээ байгаагүй өндөр байсан нь юутай холбоотой байв?

-Сонгуулийн ирц 1992 оноос хойш анх удаа 66.2 хувийн өндөр ирцтэй сонгууль боллоо хэмээн дүгнэгдсэн байна. Өндөр байх шалтгаан нь коронавирустай холбоотой хөл хорио нь иргэдийн улс төрийн талаарх сонирхлыг ихэд татсан. Учир нь төрөөс гарах шийдвэр нь амь нас, эрүүл мэндийн асуудалтай нь шууд холбоотой байсан нь сонгуульд хандах хандлагыг ихэсгэсэн хэмээн хэлж болно. Мөн сонгуулийн санал өгөлтийг өмнөх өдрүүдэд биеэр сонгуулийн санал өгөх байранд ирэх боломжгүй иргэдээс шуудан болон гэрээр нь очиж авах зэрэг арга хэмжээ авсан нь санал өгөлтийн хувийг ихэсгэх бас нэг хүчин зүйл болсон. Бас нэг зүйл нь 19 наснаас өгдөг байсан нь 18 наснаас сонгууль өгөх эрх нээгдсэн нь сонгуулийн насны иргэдийг хувийг нэмэгдүүлсэн.

-Тэдний туршлагыг харж байхад нэр дэвшигчид, намууд сурталчилгаагаа хийхдээ ямар байдлаар хийв, манайд тэдний сонгуулиас авах туршлагууд юу байв?

-Мэдээж гар хүрэх боломжгүй Эрхий хуруугаа гозойлгох бол харилцаж байгааг илэрхийлэх биеийн хэл болсон. Манайхтай маш өөр нь LogoSong  хэмээн нэрлэгдсэн улс төрийн соёл болчихсон сонгуулийн үеийн дуу, бүжиг ашигладаг. Энэ нь 10 бодлого ярьснаас илүү үр дүнтэй хэмээн үзэх тал бий. Нэг ёсондоо тухайн дуу, бүжгээр дамжуулж бодлогоо илэрхийлэх. Үүнд зориулж сонгуулийн үеийн сурталчилгааны дуу зохиоход төлбөрийн хэмжээг хүртэл заасан байдаг. Сонгуулийн сурталчилгааны ашигласан технологи SNS байлаа.

Интернет орчин, утас, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгааг гүйцэтгэсэн. Мэдээж намын дарга нэр дэвшигчид гудамжинд сурталчилгаа хийсэн. Ингэхдээ олон хүн цуглуулахгүй байдлаар зохион байгуулсан.

-Манайд сонгуулийн ирц хүрэх болов уу, ялангуяа тархай бутархай суурин, сонгогчдын идэвх муу энэ үед?

-Хамгийн гол нь төрийн дор амьдарч байхад төрөөс гаргасан шийдвэр таны амьдралд нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа бол сонгуульдаа оролцоно. Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой. Ялангуяа ийм эгзэгтэй үед төрийг хянах, хариуцлага тооцох бодит боломжоо орхиж болохгүй. Манайд дотооддоо илрээгүй учир сонгуулийн санал өгөлтийн байр өмнөхтэй нээх хол зөрөхгүй байх. Алсагдмал, өөрийн биеэр ирэх боломжгүй иргэдээс өмнө нь санал авчих нь. Гол нь сонгуулийн ерөнхий хороо сайн ажиллах ёстой.

-Ер нь сонгууль бүрийн өмнө сонгогчдын боловсрол муу, идэвх сул байна гэж ярьдаг. Гэтэл энэ асуудал руу чиглүүлж хийж, хэрэгжүүлж байгаа зүйл алга. Нөгөө талаар сонгуулийн идэвх муу байгаа нь юутай холбоотой вэ?

-Сонгуулийн идэвх сулрах нь сонгуулийн ач холбогдлыг ойлгохгүй байна. Эсвэл ач холбогдолгүй сонгуулийг зохион байгуулж байна гэсэн үг. Иргэдийн идэвх буурдаг нь амьдралтай нь шууд холбоотой. Учир нь сонгуульд иргэд санал өгөхдөө өөрийн санал хүчинтэй байгаасай, эдийн засгийн үр ашиг буюу ялахад нөлөөлсөн байгаасай гэсэн далд ухамсрын үүднээс өгөх нь элбэг. Гэтэл санал өгсөн магадгүй ялуулсан улстөрч нь бодит амьдралд нөлөөлөх зүйлийг хийхгүй бол сонгуулийн сонирхол буурна. Нөгөө талаас сонголтгүй сонгууль, нэр дэвшигчид таалагдахгүй байх. Мөн хариуцлага тооцох механизм байтал тойрог солигдох, сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт зэргээс шалтгаалан 4 жил тутам шинэ сонгууль өгч байгаа мэт төөрөгдөх зэрэг олон шалтгаан байна.

Гол нь заавал сонгуульдаа оролцох хэрэгтэй. Энэ жилийн хуулиар санал өгөх хүн байхгүй дугуйлаагүй буюу цагаан сонголтыг ирц хэмээн тооцох тул ухамсартай хандах хэрэгтэй.

-Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө бүртгүүлчихсэн, сонгуульд оролцох эрхээ авчихлаа. Намууд энэ жил бас л бодлого ярьж байгаа нь цөөн байгаа, ямартай л аудитын шалгалтад бүдэрч, биелэхгүй амлалтууд тусгасан гэж шүүмжлүүлсэн. Нэг үеэ бодвол сонгогчид амлалтаас илүү бодлого нэхдэг болж?

-Олонхиор эрх барьж бодлогоо хэрэгжүүлэх хуулиа баталдаг гэдгийг энэ 30 жил иргэд ойлгосон байх. Нэгдсэн хөгжлийн бодлого байхын тулд нэгдмэл институцийг бий болгох нь зайлшгүй юм. Тэр нь улс төрийн намаас өөр боломжгүй гэдгийг парламентын засаглал өгүүлдэг. Тиймээс бид бодлого ярьдаг, мөрийн хөтөлбөр нь бодит хэрэгжих бодлогыг санал болгож байгааг харах нь зөв.

-Цар тахлын үед бид зардал багатай, төсөр сонгууль хийх боломж харагдаж байна уу. Ингэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо юу хийх ёстой вэ?

-Үнэн бодитой сурталчилгаа хийх боломжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж олгох. Тэгэхгүй бол сошиал ертөнц арай л буцалж байна. Иргэдийн хувьд итгэл үнэмшил төрүүлэх мэдээллийн сувгийг сонгуулийн кампанит ажлын үед сурталчилгааны зорилгоор хэрэглүүлэх нь зардал багасгах, хэл ам дагуулахгүй байх боломж юм. Гол нь тэгш боломжоор сонгуулийн кампанит ажил явуулах, иргэд тэр олон мөрийн хөтөлбөрүүдийг хооронд харьцуулах боломжийг  СЕХ олгох ёстой байх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bagsh 2020-05-04 64.119.23.102

oligtoihon yum yarij chadahgui yum bol bitgii MUIS-iin neriig baasdaad bai, dald or, chinii yarilzlagad oligtoi zuil yuuch alga

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.174

Hairan saihan surguuliin ner bariad songuuli gej shoydaad ene muuhai huuhen bolioosoi bas hajuud ni meddeg zuil baina uu. Undsen huulia ch sain unshij sudlaagui shu uu

Avatar

zochin 2020-05-04 202.126.89.174

MUIS-iin uls turd enenees uur bagsh baihgui bolchihson uu uchnuun mundag mundag bagsh nar baidag biz dee. Ene tend haana l yriltslaga ugnu surguuliin ner baastaal buruu zuv hudlaa unen yriad guigeed baih ym ingej guij baij namaas heden haltar tugrug olj iddeg baih daa. Ymar ch medleggui ym baij yasan ch ichdeggui ym.

Avatar

зочин 2020-05-04 202.9.40.53

хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа ниислэлд 24 тойрог өгч өөрсдиигөө хөдөөд гарна гэж тооцож хөдөөгиин ард түмнииг элэг барьж байгаа МАН ын хүслииг хангаж сонгууль өгөх болж байна уу

Avatar

kub 2020-05-04 103.212.116.177

Undsen khuulid ni erkh geed zaasan.baikhad uureg geed suuj baigaa khun baij bolokh uu, end tolgoi muutai nukhur tegeed khicheel zaadag ukhaantai yum uu

Avatar

Зочин 2020-05-04 89.204.135.181

Ирээдүйн амьдралаа хөсөр хаясантай ялгаагүй юмаа. Амьдралаа бодох ёстой бол үүрэг хариуцлагаа хүлээдэг байх ёстой.

Avatar

Зочин 2020-05-04 103.212.116.177

uureg gej tuurugduulekh zamaar ner devshsen kheden khumuust sanal uguulekh oroldlogo khiij baigaa ni khuuli zurchij Mongol Ulsyn erkh ashgaar togloj baigaa khereg

Avatar

Зочин 2020-05-04 103.57.92.86

Муис-д иймэрхүү хүн багшилж болоод л байгаам байна.

Avatar

Иргэн 2020-05-04 103.212.119.254

Сонгууль нь улаан луйвар байхад өгөх хэрэг байдаг юмуу

Avatar

Зочин 2020-05-04 192.82.67.252

Амьдралаас тасарсан хоосон цэцэрхэгч.

Avatar

Zochin 2020-05-04 64.119.24.4

Хиймэл хамартай энэ хүүхэн юу ч мэддэггүй, худлаа шоудах гэж оролдоно. Улстөр судлалаар наад захын мэдлэггүй, хий хоосон мэдэмхий зантай.

Avatar

Зочин 2020-05-04 43.242.243.41

Төрд итгэх ард түмний итгэл алдарсан гэдэг юм. сонгоогч биш сонгуулагч ухамсаргүй байгаа юм.

Avatar

% 2020-05-04 66.181.189.191

Хар хайрцаг-аар машиндуулах нь уу?

Avatar

zochin 2020-05-04 58.109.221.157

Ih yum unsh Er ni meddeg yumaa yarij bai

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.132

Сонгуульд орох нь үүрэг гэдэг зөв байж болно. Харин "гуя" нд "хүзүү" дагуулж шахах нь зөв үү. Сонгох хүн байхгүй бол өгсөн саналыг хүчинтэй гэж тоолоочээ. Тэгвэл сонгогч биднийг үүргээ биелүүл гэж шаардах нь зөв

Avatar

Зочин 2020-05-04 103.212.116.177

undsen khuuliar erkh l dee

Avatar

Их л өнгөц сэтгэх юм даа 2020-05-04 64.119.16.168

Юу ч хийдэггүй, хийдэггүйгээр үл барам биднээс дандаа хулгайлж байдаг, юм хийхчээ болохдоо ард түмэнд биш өөрсөддөө ашиг гаргаж байдаг хүмүүсийг гаргаж ирэх нь бидний үүрэг юм биз дээ. Их л өнгөц сэтгэх юм даа

Avatar

Зочин 2020-05-04 176.63.22.227

Өмнөх сонгуульд нэр дэвшигчид таалагдаагүй тул өгөөгүй. Манай тойрогт Жавхлан, Арвин, Анужин гурав байсан. Хэнд нь өгөхөв дээ

Avatar

Zuv l yarisan baina 2020-05-04 202.21.127.161

Zuv l yarisan baina, iim zaluu chadvartai bagsh naraa sain demjih heregtei dee. Er ni hunii setgeh bodoh ni zaluu nasandaa l baidag,
hairtsagnaasaa garch setgeh heregtei, tiim humuusiig ad uzeh bish demjih heregtei

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.231

Bumaa chamtai uulzmaar bainaa aa

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-05-04 202.179.25.176

Ярианаас харахад, сонгуульд оролцох манай улс төрчид хуруугаа гозолзуулж, сонгочдын өмнө сонгуулийн гэх дуу дуулж байгаад санал авах нь л дээ. Ёстой онигооо. Харь улсын соёл уламжлалыг Монголд хүчээр нэвтрүүлнэ гэж энэ байхдааа. МУИС-ын багш нар ийм эргүү юм ярьж байгаа нь ёстой эмгэнэлтэй. Ийм багш нараас ямар оюутнууд гарах нь төсөөлөхөд бэрх…Яана даа Яана…

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

Yag unen.busdad zugeer geed nuhurtuu bol bitgii ug olon huntei Gazar ayultai geh bz Ene bagsh

Avatar

Зочин 2020-05-04 64.119.17.63

Бодлого боловсруулах мэдлэг чадвар намуудад асуудал болчихоод байгаамаа. Энэ жилийн сонгууль олонхигуй болох магадлал их бна. Дэвшиж буй хун ч сонирхол тптахгуй л болох шинжтэй, тэр бие даагчдаас харахад!!!

Avatar

amar 2020-05-04 202.55.188.39

Бумдариа чи өөрийнхөө ар дүү нарыг манлайлж саналаа өгөөрэй.ҮАБайдалд аюултай утгатай юм бүү ярь

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

Ko degdvel songuuliin irts ihesne gehe uu.MGL-d yag esregeeree za.hudal chalch

Avatar

Зочин 2020-05-04 103.57.93.20

Gadaadad bgaa mongolchuud usreed 200K bgaa. Songuulid nuluugui.

Avatar

Зочин 2020-05-04 64.119.19.84

Bi lav gadaadad baigaa mongolchuudaa hurdan avchrahgui ingej demii shaltag toochij udaad baival songuulid oroltsoh ch gui. Tur irgenee geh uurgee biyluulehgui bol bi ch bas uurgee biyluulehgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж