Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага | News.MN

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

COVID-19

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

Дэлхий нийтийг аюулт цар тахал нөмрөөд буй энэ үед энэхүү тахлын эсрэг хамгийн сайн зохион байгуулалттай ажиллаж, халдварт тахлыг хохирол багатай даван туулж буй улс орнуудын туршлагаас хүргэж байна.


ТАЙВАНЬ

Нэгдүгээр сарын 25. Коронавирус Хятадаас хальж, дэлхий даяар тархалт эхэлж байсан үе. Энэ үед Тайваньд ердөө дөрвөн тохиолдол бүртгэгдээд байв. Үүнээс хойш арван долоо хоногийн дараа Хятадын “бөөр”-нд байрлах Тайваньд 400 тохиолдол, Австралид 5,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байжээ. Энэ хоёр улс аль аль нь ойролцоо буюу 24 сая орчим хүн амтай. Хоёулаа арлын улсууд ба хил гаалийн хяналт чанга, хоёул Хятадтай худалдаа тээврийн холбоо нягт. Тайвань бол эх газрын Хятадтай бүхий л салбарт нягт холбоотой учир хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогдож байв. Гэхдээ коронавирусийн халдварын тархалт энэ хоёр улсад яагаад ийнхүү тэс ондоо байв.

Тайвань бол өмнө нь халдварт өвчинд нэрвэгдэж байсан гашуун туршлагатай. 2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог цочмог хам шинж SARS вируст Тайвань, Хонконг, БНХАУ-ын өмнөд хэсэг хамгийн ихээр өртөж байсан аж. Тайваньд энэ вирусээр 150 мянга орчим хүн өвчилж, 181 хүн нас барж байжээ.

Энэ сургамж нь ч нөлөөлсөн үү Тайвань коронавирусийн аюулыг засгийн газар болон нийгмийн түвшинд маш нухацтай авч үзэн, хилийн хяналтаа чангатгаж, иргэд нь ч эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтын ач холбогдлыг гүнээ ухамсарлан тууштай зүүж байгаа. Дээрээс нь Тайванийн эрүүл мэндийн систем дэлхийн хэмжээнд хүрсэн үйлчилгээтэй.

Уханьд шинэ вирус дэгдлээ гэх мэдээллийн сургаар л Тайвань иргэдээ Хятад руу зорчихыг хориглож, арлын боомтууд дээр гаднын усан онгоцуудыг зогсоохгүй байх, хорио цээрийн дэглэм тогтоож, дэглэм зөрчсөн хүмүүст хатуу шийтгэл оноох шийдвэр гаргаж, дотоодын амны хаалтны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өмнө нь уушгины үрэвсэлтэй хэмээн оношлогдсон хүмүүсийг даруй шинжилгээнд хамруулсан байна. Дээр нь Тайвань нь иргэдийн мэдээллийн сан, бүртгэл сайтай. Мөн коронавирусийн талаар худал ташаа мэдээлэл тараасан хүмүүст хатуу шийтгэл оноох болжээ. Түүнчлэн Тайвань нь ДЭМБ-ын гишүүн бус, тус байгууллагаас ямар нэгэн дэмжлэг, мэдээлэл авдаггүй. Гэсэн ч өөрсдийн хүчин чармайлтын ачаар энэхүү аюулт тахлыг амжилттай даван туулж байна.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгос бол дэлхийн төдийгүй Азид халдварын тархалтыг маш богино хугацаанд тогтоон барьж чадсан, тэр ч бүү цар тахлын үед парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж үлгэр жишээ болсон орон. НҮБ-ээс ч мөн дэлхийн бусад улс орнууд энэ улсын цар тахалтай тэмцэх туршлагаас судлахыг зөвлөсөн. Нийт 51 сая хүн амтай Өмнөд Солонгос ДЭМБ-аас зөвлөсний дагуу өдөр бүр 20,000 гаруй хүнийг тусгаай цэгүүдэд шинжилгээнд хамруулж, халдвар илэрсэн хүмүүсийн маршрутыг маш хурдан тодорхойлж, ойрын хавьтлуудыг хурдан илрүүлж оношилж байв. Өмнөд Солонгосын амжилтын түлхүүр бол илт илрүүлэг, хөл хорио, сайн эмчилгээ. Тус улсад анхын тохиолдол бүртгэгдсэн даруйд маш хурдан хилийн хяналтаа чангатгаж, Уханиас ирж буй иргэдийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байв. Энэ улсад өдгөө 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний гол буруутан нь халдвартай гэдгээ мэдэлгүй шинжилгээ өгөхөөс татгалзаж, сүмиийн цуглаанд очиж, хувийн мэдээллээ нуусан 31 дэх халдвар тээгч юм. Хэрэв ийм зүйл болоогүй бол тус улсад халдварын тохиолдол маш бага байсан. Сонгуулиа ч мөн маш сайн зохион байгуулалттай, ариун цэврийг дээд зэргээг сахисан. Тиймдээ сонгууль халдварын тархалтад нөлөөлөөгүй юм.

ВЬЕТНАМ

Мөн л халдварын эрсдэл өндөртэй орнуудын нэг. Алс холын АНУ-д сая гаруй хүн өвчилж байхад Хятадтай хил залгаа шахуу энэ улсад өдгөө 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Вьетнам улс нь бусад улс орнуудыг бодвол хамаагүй хямт төсөр аргаар цар тахалтай амжилттай тэмцэж байгаа. Өмнөд Солонгос,  Тайванийг бодвол Вьетнамд иргэдийг массаар нь буюу олон мянгаар нь шинжилгээнд хамруулах боломж хомс. Мэдээж хил гаалийн хяналтаа сайжруулах, хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, сэжигтэй тохиолдлуудын маршрутыг тодорхойлох зэрэг нийтлэг арга хэмжээнүүдийг авсан. Хамгийн чухал шийдвэр нь маш эрт хөл хорио тогтоосон явдал юм. Мөн тус улсын эрх баригчил ард иргэдийнхээ үндсэрхэг үзлийг сэргээх аргыг хэрэглэж, эв найрамдалтай, нягт уялдаа холбоотой ажиллахыг уриалан, коронавирусийг дайснаа гэж төсөөлөн, хамтдаа ялан дийлэхийг уриалж байжээ. Вьетнамын Коммунист Намаас “Цар тахалтай тэмцэж буй нь дайсантай тэмцэж буйтай адил” гэх уриалгыг гаргасан байна. Гэхдээ энэхүү хэт үндсэрхэг үзэл нь сөрөг талтай байсан. Халдвар авах эрсдэлтэй бүс нутгаас ирсэн нутаг нэгтнүүдээ гадуурхаж эхэлсэн учир Засгийн газар нь хамгаалалтад авчээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд нь ард иргэдэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд технологийн дэвшлийг сайн ашиглаж, худал мэдээлэлтэй тууштай тэмцэж, худал цуурхал тараагсдад хатуу шийтгэл ногдуулж байжээ.

Дээрх бүх жишээнээс харахад цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд:

  • Эрх хөл хорио тогтоох
  • Эрт илрүүлэг, маршрутыг тодорхойлох
  • Иргэдийн ухамсар
  • Сайтар зохион байгуулалттай ажиллах
  • Мэдээллийн сан сайн хөгжсөн байх
  • Үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх
  • Худал цуурхал тараахгүй байх
  • Хил гаалийн хяналтыг сайжруулах
  • Аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулах
  • Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал баримтлах зэрэг зүйлсийг анхаарч ажиллах, ард иргэд Засгийн газар уялдаа холбоотой ажиллаж, иргэд ч мөн Засгийн газрынхаа хүчин чармайлтыг үнэгүйдүүлэхгүй байх нь аюулт тахлыг амжилттай, хохирол багатай даван туулах үндэс болно.

Эх сурвалж: The Diplomat, CNN, Foregn Policy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-04 146.115.161.230

Mongolchuud hajuud n daam gartsiin bishuu

Avatar

зочин 2020-05-04 64.119.25.250

Манайхан Шведийн туршлагыг ерөөсөө бичихгүй юм. Тэнд ард түмнээ эсрэг биеттэй болгож вирусын дархлааг нь дэмжиж өвөрмөцөөр тэмцэж бн.

Avatar

Зочин 2020-05-04 202.55.188.93

Заригын өнөрөө авгай мэтийн юмнуудыг сайг хянахгүй бол цуурхал тарааж сүйрүүлж чадах л шимнуус байлаа шүү

Avatar

Зочин 2020-05-04 23.227.142.146

Manaihanch sain bgaa. Irged maani bas ene eruul mendiin yamniihanch gesen sain ajilj bna. Humuus ogtsor ajilaa hiij chadahgui bna gej baahan yaridag ch yas yuman deeree ene humuus harinch sain hurdan arga hemjee avsan tuldaal mongol udiig hurlee dotroo casegui. 5 sar tevchine gedegchin sain bgaa bhgui yu. Tsaashid ch gesen sain tevchih heregtei anhaarlaa sulruulahgui. Odoo busad ornuud gaigui bolj bgaa gesen ch 2 dah davalgaa gej bolno havar geed anhaaruulaad bgaa sh dee.

Avatar

Зочин 2020-05-04 202.21.108.194

Манайхаас туршлага судлахгүй болохоор ингэж дэлхий даяар гамшиг болж байгаа юм шд. Манайхан ч гэсэн нэг л их англи хэлтэй гэдгээ гайхуулахаас өөрөөр улс орноо сурталчилж чадахгүй, овсгоо муутай хүмүүс л дээ. Ингэхээр хөгжил ч хол доо хол. :((

Avatar

Зочин 2020-05-04 23.227.142.146

Aan ayultai hamaagui gadaadiin ornuudad manaih covidgui dotroo gej helj bollohgui. Covid-19 t*******t humuus zunduu barigdsan gesen. Medegdehguigeer albaar taraagad yavsan humuus. Neg l tiim teneg yum n nuutsaar Mongold orj ireed gants hiltei oirhon sumiin humuust taraachhad l mongol duusaashd.

Avatar

Zochin 2020-05-04 202.9.46.50

Manaih 3 say garuihan huntei…end. 50 say hun amtai uls oron yaj bna geed bna…iim olon hun amtai ulsuud jinhene mundag ajiljee…manaid bol orj irehgui bololtsoo ih bga..gants niseh buudaltai..10 hurehguihedhen boomt l bna shude..bodood uzdee..kkk

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.72

ene ch gadaadiin medee bna. manai uls sain hamgaalj bga shu de

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.59

яг шд гурван удаа коронотай гарууд туучаад туучаад халдвар дэлгэрч өхгүй л байгаа болохоос сайндаа биш

Avatar

Зочин 2020-05-04 202.179.25.176

Ингээд л манай улсын нэр алга байна.

Avatar

Зочин 2020-05-04 103.57.93.20

Australia chini aral bish tiv uls sh dee

Avatar

Зочин 2020-05-04 49.173.62.203

Бүгд том жижиг болхоос арал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж