Долоо хоногийн өрнийн зурхай 2020.V.04-2020.V.10

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.V.04-2020.V.10

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.V.04-2020.V.10

News агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Цалин хөлс, санхүүгийн байдалд тань гэнэтийн нөлөө гарч магадгүй. Тиймээс аливаад соргог байгаарай. Муугийн зэрэгцээ сайн мэдээ байгаа нь та шинэ ажилд орох, тушаал дэвших, хүсэн хүлээж байсан бэлгээ авах, эрүүл мэнд сайжрах гээд таатай үйл явдлууд ч таныг хүлээж байна. Гэнэтийн зүйлс сайн, муу аль аль нь тохиож болзошгүй. Гарз гарах магадлалтай. Долоо хоногийг бүхэлд нь дүгнэвэл сайн давамгайлсан таатай өдрүүд байх болно.

ҮХЭР

Хувирамтгай, тогтворгүй зан байдал илэрнэ. Ялгаатай нь, та тэрхүү энергийн өөрчлөлтийг гадагшаа гаргах биш, харин дотроо хүлээж авах болно. Тиймээс тайван бус, сэтгэл санаа тогтворгүйтэх нь олонтаа тохиолдох бололтой. Өөрчлөлтийг хүсэж, учир шалтгааныг нь олохгүй хэрнээ өдөр тутмын амьдралдаа сэтгэл гутрах мэдрэмж төрнө. Гэхдээ долоо хоногийн сүүлчээр байдал дээрдэж, та өөрийгөө цоо шинэ, залуу, дахин төрсөн мэтээр мэдрэх болно.

ИХЭР

Олон нийт, найз нөхөдтэйгээ харилцаа харилцаа ердийнхөөс арай өөр байх болно. Та өөрөө ч эрч хүч мэдэрч, сэтгэлгээний хувьд залуужсан мэт санагдана. Шинэ содон зүйлд суралцаж, урьд өмнө хүлээн зөвшөөрч байгаагүй зүйлсэд өөрийн мэдэлгүй татагдана. Магадгүй та ирээдүйн том зорилгоо ч өөрчилж мэднэ. Найз нөхдийн хүрээ тэлж, амьдралыг огт өөрөөр мэдрэх долоо хоног таныг хүлээж байна.

МЭЛХИЙ

Гайхалтай долоо хоног айсуй. Ямар нэг хөгжилтэй арга хэмжээний урилга хүлээн авна. Магадгүй та бүжгийн клуб, зургийн сургалт, оёдол, гоёл чимэглэл хийх гээд ямар нэг бүтээлч зүйлд өөрийгөө сорих бололтой. Амралт зугаалга ч мөн таныг хүлээж байна. Эсвэл гэнэтийн үдэшлэг ч байж болох юм. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэй нь холбоотой гэнэтийн мэдээ сонсож магадгүй. Юу ч байсан гэсэн таны сэтгэл санааг хөглөсөн таатай зүйл байх болно.

АРСЛАН

Аялж зугаалах гэнэтийн боломж гарч ирэх бололтой. Эсвэл төлөвлөж, бэлтгэж байсан аяллын хуваариа өөрчлөх, цуцлах шаардлага ч гарч магадгүй. Хэвлэл мэдээлэл, медиа, эсвэл эмнэлэг, хуулийн салбарт ажилладаг арслангийнхныг онцгой үйл явдал, гайхалтай боломж хүлээж байна. Өөр улсын, өөр соёл иргэншилтэй нэгнээс төсөөлөмгүй санал сонсож магадгүй. Эсвэл танаас огт өөр амьдрал, туршлага хэн нэгэнтэй танилцах бололтой. Ямартай ч таныг гайхашруулсан үйл явдал айсуй. Бэлтгэлтэй байгаарай.

ОХИН

Гэнэтийн үйл явдлууд таны хаалганы гадна шил шилээ дагаад хүлээж байна. Дийлэнх нь гэр орон, гэр бүлтэй холбоотой зүйлс байх бололтой. Та орон байраа солих, нүүх, гэртээ засвар хийх зэрэг томоохон өөрчлөлт хийхээр шийдэж магадгүй. Гэртээ шинэ зүйл худалдаж авах ч бас үүнд багтана. Гэр бүлийн хүрээн дэх шинэ мэдээ таныг гайхашруулна. Кинон дээр нэг л өдөр “Би чиний аав” гээд нэг хүн гараад ирдэг шиг л гэнэтийн зүйл таныг хүлээж байна. Зарим нэг үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж, түүнээс баяр баясгалан мэдрэх бололтой.

ЖИНЛҮҮР

Таагүй, тааламжгүй зүйлстэй зохицохоос өөр аргагүйд хүрнэ. Дотно харилцаатай, хайртай хүнтэйгээ муудалцаж, амьдралын шаардлагаар өөрөө хүсээгүй ч аливаа зүйлсийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэдгийг ойлгоно. Удаан хугацаанд дотно харилцаатай байгаа ч, амьдралаа төвхнүүлж чадаагүй хосуудад шинэ боломж гарч ирнэ. Бүгдийг эцэслэх тохиромжтой үе ч байж болох юм. Олон жилийн дараа шийдвэртээ харамсах эсэхээ сайтар тунгаагаарай. Таны амьдралд аль ч төрлийн харилцаа чухал байр суурь эзэлдэг учраас болгоомжтой хандахыг зөвлөж байна.

ХИЛЭНЦ

Ажлын талбарт гэнэтийн, гайхашруулсан үйл явдал тохионо. Шинэ ажилд орж ч магадгүй. Эсвэл, эсрэгээ ажилгүй ч болж болзошгүй. Өдөр тутмын хэвшил болсон хэв маягаас залхаж, шинийг эрэлхийлнэ. Ажилдаа шинэ технологи нэвтрүүлж магадгүй. Мөн тантай таагүй харилцаатай хэн нэгний удирдлага дор ажиллах шаардлага ч гарч болзошгүй. Энэ мэт гэнэтийн үйл явдлууд таны эрүүл мэнд, хувийн харилцаанд ч сөргөөр нөлөөлнө. Аль ч тохиолдолд энэ бүхэн гэнэтийн, гайхашруулсан, басхүү түрхэн хугацааны зүйл байх болно.

НУМ

Эрч хүчээр дүүрэн, эрс шийдэмгий, шинэ содон боломжийг алдалгүй шүүрэн авч, зүг зүг рүү үсчсэн ер бусын өдрүүд үргэлжлэх болно. Зарим хүмүүс таныг хөнгөн хуумгай гэж шүүмжилж ч магадгүй. Та ердийн бус шийдвэрийг асар богино хугацаанд өөртөө итгэлтэйгээр гаргах болно. Хэний ч хүлээж байгаагүй тийм зан авир, шийдвэр танаас гарах бололтой. Мөн та хэнтэй ч зөвлөлдөхийг хүсэхгүй. Ажил дээр, амьдрал дээр, хувийн харилцаанд ч энэ байдал давамгайлна. Гэхдээ долоо хэмжиж, нэг огтол гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй.

МАТАР

Үл хөдлөх хөрөнгө, татвар, өр шир, даатгал гээд санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулаарай. Энэ талбарт таныг гэнэтийн зүйл хүлээж байна. Таагүй мэдээ ч байж магадгүй. Тиймээс эрсдлийг урьдчилан тооцоолж, санхүүгийн байдалдаа дүгнэлт, хяналт хийхэд илүүдэхгүй. Хүнд хэцүү үед танд туслах хүн гарч ирнэ. Амьдралд гэрэл гэгээ нэмдэгт нь та сэтгэл хангалуун байх бололтой.

ХУМХ

Шинэ сарын эхний долоо хоног танд маш олон бүтээлч санаа, аажил хийх урам зоригийг хайрлах болно. Олон олон өөрчлөлт, шинэлэг санаа сэдсэн өрнүүн сайхан долоо хоног таныг хүлээж байна. Өдөр тутмын амьдрал тань илүү сонирхолтой өнгөрөх болно. Хэн нэгнээс гэнэтийн сайхан мэдээ сонсч магадгүй. Гэхдээ нөгөө талаар болгоомжтой байх хэрэгтэй. Хэлж, ярьж буй бүхнээ хянаж, үйл хөдлөлдөө болгоомжтой ханд.

ЗАГАС

Таны удирдлага, эцэг эх гээд хэн нэгэн эрх бүхий эсвэл ахмад хүн таныг гайхашруулах болно. Гэнэтийн өөрчлөлт байх учраас танд багахан айдас төрөх байх. Гэхдээ өөртөө итгэлтэй байж, боломжийг бүү алдаарай. Магадгүй тушаал дэвшиж ч болох юм. Бусдаас үргэлж хамааралтай байсаар ирсэн та одоо бүгдийг өөрөө шийднэ гэхээр эргэлзэж магадгүй. Эрх чөлөө, боломж таны гарт өөрөө хүрээд ирснийг алдах хэрэггүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж