Хотын дарга С.Амарсайханы нүдээ олоогүй шийдвэр | News.MN

Хотын дарга С.Амарсайханы нүдээ олоогүй шийдвэр

Хотын дарга С.Амарсайханы нүдээ олоогүй шийдвэр

Хотын дарга С.Амарсайханы нүдээ олоогүй шийдвэр

Дэлхий дахиныг сандаргаж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сараас хойш олон нийтийн арга хэмжээг цуцлаад буй. Гэсэн ч хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр иргэд олноор цугларч болзошгүй амралт жуулчны бааз, фитнесс, саун, зочид буудлын үйл ажиллагааг нээсэн. Хэдхэн хоногийн өмнө бар, караокены үйл ажиллагааг нээснээр олон хүн нэг дор цугларах, муугаар яривал халдвар тархах орчныг нь бүрдүүлчихлээ. Зай барих нь бүүхэл маскгүй олноороо бөөгнөрсөн залуус дундаас хэрэв нэг л тохиолдол батлагдвал халдвар дотроосоо тархах ч өндөр эрсдэлтэй.  Цар тахлыг дотроосоо алдахгүй гэж хичээсэн эмч мэргэжилтнүүд, төрийн алба хаагчдын цаг наргүй ажилласан хичээл зүтгэл ч талаар өнгөрнө.

Нэг талаараа согтууруулах ундаа, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагааг нээснээр эдийн засгийг дэмжиж, олон хүний орлогын үүдийг нээж байгаа нь зөв ч гэлээ хотын удирдлагуудын нүдээ олоогүй, боловсролын салбараа анхаардаггүйн тод жишээ боллоо.

Халдварт өвчний улмаас боловсролын салбар гацаанд орчихоод байгаа энэ үед олимпиад, уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг тоодоггүй юм гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэж тэвдэж яваа хүүхдүүдээ дэмжих учиртай. Төгсөх ангийнхны хувьд зөвхөн теле хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэнэ гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Үүнийг ч ойлгож буй эцэг эх, төгсөх ангийнхы дунд танхимаар давтлага авах хүсэлт их байна. Сургалтын төвүүд нь эрэлттэй байлаа ч сурагчдад тусалж чадахгүй хүнд нөхцөлд байна.

Тоон баримт сөхвөл, нийслэлд 1000 гаруй сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг гэх. Эдгээр төвүүдийн дийлэнх нь өнөөдөр хаалгаа барьж, дампуурлаа зарлахад ойрхон болсон. Ард нь олон мянган хүүхэд залуусын сурч мэдэх эрх зөрчигдөж бас олон хүний амьжиргаа тасалдаад буй.

Эдийн засгаа дэмжиж л байгаа юм бол бар караоке нээхээс урьтаж сургалтын төвүүдээ нээсэн бол Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр хүмүүс бөөгнүүллээ гэж шүүмжлүүлэх биш олон хүний талархлыг хүлээх байлаа.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар өнгөрсөн амралтын өдрүүдээс бар, караокены үйл ажиллагааг нээсэн нь хөл хорионы үед хамгийн нүдээ олоогүй, зөрчилтэй шийдвэр болсон гэж сургалтын төвүүд үзэж байна.

ЦАР ТАХЛЫГ ДОТРОО АЛДААГҮЙ НӨХЦӨЛД СУРГАЛТЫН ТӨВҮҮДЭЭ НЭЭХ ХЭРЭГТЭЙ

Монголын Оюун ухааны академийн захирал Х.ХАТАНБААТАР: 

-Төр засгийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө. Гэхдээ олон хүн нэг дор цуглах эрсдэлтэй газруудын үйл ажиллагааг  үе шаттайгаар нээх шийдвэр гаргаж байгаа нь логикийн хувьд зөрчилдөөнтэй байна. Мэдээж бар, караоке, амралтын газар, буудал зэрэг зарим газрын үйл ажиллагааг нээж байгаа нь эдийн засгаа дэмжиж байгаагийн нэг хэлбэр.

Нөгөө талаас шөнийн 00:00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудаас иргэд халдвар авбал яах вэ. Энэ нь ч бас эрсдэл. Мөн сургалтын төвүүдийг нээх асуудалд зарим шүүмжлэлд хүндэтгэлтэй хандана.

Эцэг эхчүүд, иргэдийн зүгээс сургалтын төвөөс суралцагчид халдвар авчих вий хэмээн болгоомжилж байгааг ойлгоно.Гэхдээ  эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг мөрдөж танхимд суралцагчид 1.5-2 метрийн зай барих, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, суралцагчдын биеийн халууныг хэмжих, амны хаалт, бээлий зүүх зэргийг дагаж мөрдвөл халдвар авах эрсдэл нь маш бага.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг мөрдлөг болгож, стандартын шаардлага хангасан сургалтын төвүүдээ нээх нь зөв. Энэ нь бас эдийн засгаа дэмжиж буй  нэг хэлбэр.

Хэдийгээр хөл хорио тогтоосон энэ цаг үед бид аль болох онлайн сургалтын хэлбэр лүү шилжихээр туршиж байгаа. Гэвч онлайн сургалтын соёл бүрдэж амжаагүй тул зарим талаараа хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг нуухгүй.Сургуулиас олж чадаагүй мэдлэг, чадварыг л сургалтын төвүүд нөхдөг. Тиймээс ч дэлхийн улс орнуудад боловсролын салбар нь илүү хөгжсөн байдаг. Халдварын голомтын бүс болсон эрсдэлтэй бүс нутаг, зарим улс орнуудад сургалтын төвүүд нь болон сургуулийн үйл ажиллагааг нээсэн тод жишээнүүд бий. Монгол Улсын хувьд хорио цээрийн дэглэм  үргэлжилж байгаа ч дотоодод халдвар гараагүй нөхцөлд боловсролын салбараа дэмжиж, сургалтын төвүүдээ нээх нь зөв болов уу. Одоогийн нөхцөл байдлыг том зургаар нь харвал  зөвхөн 1000 гаруй сургалтын төв, зургаан мянга гаруй багш ажилчдын ажилгүйдлийн асуудал яригдахгүй. Цаана нь олон мянган хүүхэд, залуус сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрхээ эдэлж чадахгүйд л хүрнэ. Ганцхан жишээ татахад, Монголын оюун ухааны академи үүдээ хаасан энэ нөхцөлд оюуны спортоор хичээллэж буй хүүхэд залуус  олон улсын уралдаан, тэмцээнд амжилт үзүүлэх магадлал маш бага. Оюуны спорт гэдэг бол зөвхөн онлайн сургалтаар хязгаарлагдахгүй, цаг үргэлж танхимын сургалтаар хичээллэж, суралцаж байх ёстой байдаг ч энэ боломж хязгаарлагдсан.Иймдцаашид сургалтын төвүүдээ нээнэ гэдэгт итгэж байна.

БААРАНД КОРОАНВИРУС ТАРДАГГҮЙ, НОМЫН САН, СУРГАЛТЫН ТӨВ НЭЭХЭЭР ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛТЭЙ Л БОЛЧИХЛОО

Эхлэл брэндийн үүсгэн байгуулагч Ч.БАТЗАЯА: 

– Хотын захиргаанаас сургалтын төвүүдээ нээнэ гэж хоёр удаа баярлуулан гомдоолоо. Тавдугаар сарын 1-ны өдрөөс сургалтын төвүүдээ нээх нь гэж бид баярлаж, эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө дагаж мөрдлөг болгоод бэлтгэл ажлаа хангаад байсан. Гэсэн ч биднийг анхаарлын гадна үлдээлээ. Харин архи согтууруулах ундаагаар үйлчлэх зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээлээ. Үүдээ нээсэн амралтын газар, зочид буудал, саун, бар, караокед  хүмүүс 1.5-2 метрийн зай барьж, амны хаалттай үйлчлүүлнэ гэж бодохгүй байна. Тэрбүүхэл олон хүн нэг дор цугладаг нийтийн хоолны газруудад ч амны хаалтгүй сууж байгаа хүн олон. Масктай хоол идэх боломжгүй. Бидний дунд халдвар тархаагүй нөхцөлд сургалтын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих учиртай.

Хотын дарга С.Амарсайханы захирамжаар бар караокед “COVID-19” халдвар тархахгүй, номын сангаар үйлчлүүлэхээр коронавируст халдвар тархана гэсэн үг юм уу.

Элсэлтийн ерөнхий шалгалт дөхсөн энэ үед танхимаар сургалт, давтлага авах хүсэлтэй хүүхдүүд сургалтын төвүүдэд их хандаж байна. Зөвхөн шалгалт ч биш өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүүхэд залуус ч бас байна. Гэтэл сургалтын төвүүд үүдээ хаасан нь эдийн засгийн асуудал биш олон мянган хүүхэд залуус мэдлэг, боловсролын хоцрогдолд орж байна. Боловсролын салбар элгээрээ хэвтсэний тод жишээ нь л боллоо гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uurtai hyn 2020-05-04 43.242.243.12

Yu yariad bgn be yilchilgeenii salbar l bol salbar tend biznes yavagdaj olon hynii amijirgaanii eh yysver yavagdaj bn dotroo aldaagyi l yum bol neeh l heregtei bygd l adilhan orlogogyi elgeeree hevtej bn

Avatar

Монгол улсын иргэн 2020-05-04 202.9.46.233

Амарсайхан даргаа аль салбараа нээхээ мэдрээчээ. Сургалтын төвүүд, фитнес клуб зэрэг цөөн хүнтэй хичээлдэг газруудыг нээгээчээ. Хөдөлгөөн дасгал хийгэчмхээд хөдөлдөг биш хөлчүүрхэдэг баар ресторанаа нээгээд байх юм. Ард иргэдээ бодоод байгаа санаа нь энэ юм байх даа чааваас

Avatar

zochin 2020-05-04 121.101.177.71

Bolovsroldoo l ontsgoi anhaarmaar baina uneheer yaj ch uhaad oilgohgui teneg shiidver gargah umaa

Avatar

zochin 2020-05-04 64.119.21.131

ARD OLNOO AJILTAY ORLOGOTOY BAYG GEED AJILLAKH NUKHTSLIIG NI KHANGASAN KHOTYN DARGYN BURUU GEJ YU BAYKH WE , MANAY ZALUUSIIN BAYJ BAYGAA BAYDAL L ENE , TENEG UKHER KHEWEEREE L BAYNA , ODOO BOLTOL AYULTAY UWCHIN TAKHAL GEDGIIG OILGOOGUY L BAYNA SHUU DEE , ER NI MANAY ZALUUS MEDLEG BOLOWSROL MUU , TSAMAAN , NARGIJ TSENGEKHEES UUR YUM TOLGOYD NI BAYKHGUY , TIIM MURTLUU BUUN NAM ULS TUR , ALBAN TUSHAAL YARI

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.144

Ёстой тэнэг шийдвэр байна!!! Амарсайханг овоо залуу бололтой гэж хүндэтгэж анхааралтай ажиглаж дэмжиж байсан юмсан. Ер нь онцгой дэглэмийн энэ үед архи худалдаалахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй байна. Нийтийн эмх журмыг маш хатуу сахиулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.144

Маш зөв санаа байна. Архи дарсаар үйлчилдэг баар, ресторануудыг болон амралт жуулчны бааз, фитнесс, саун, зочид буудлын үйл ажиллагааг нээх нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм бол? Онцгой байдалтай энэ үед л лав ард түмний эрх ашиг л лав биш. Түүний оронд сургалтын төвүүд, сувилалуудыг нээж ажиллах журмыг нь тодорхой болговол бидний ирээдүй болсон үр хүүхдүүд ба сул биетэй, ядаргаатай ахмад настнуудад хэрэгтэй санагдах юм. Ер нь ОД-ын үед архи худалдаалахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй байна.

Avatar

мгл 2020-05-04 103.26.194.106

баар рестораны бизнестэй хотын удирдлага нэртэй малнуудын шиидвэр болгон нь буруу,иргэдиин эсрэг чиглэсэн байдаг болж!!!!Энэ махан толгойтуудынхаа хииж байгааг засаачээ,эсвэл орвонгоор нь сольж,хариуцлага тооц!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж