Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ? | News.MN

Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр хөл хорионы үеэр бар, караокег нээгээд хэдхэн хоног өнгөрч байна. Сургаар нь  “хоригдсон” хотын шөнө “амь орж” бар, караоке залуусын хөлд дарагджээ.

Хөлсний эхүүн үнэр, хөгжмийн нүргээнд амны хаалт зүүх нь бүү хэл тэврэлдэх нь холгүй бүжиглэж буй хүмүүст коронавирусийн аюул огтхон ч хамаагүй бололтой. Үйлчилгээний байгууллагынхан ч бас мөн адил хүний эрүүл мэндийг бодох, ариун цэврийн дэглэм сахих мантай  ашиг олж, алдагдлаа нөхөх нь чухал аж. Үүдээ нээсэн бар, караоке ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөгдөж буй эсэхэд Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн бямба гаригт гэнэтийн шалгалт хийсэн нь энэ юм. Бид ч бас цагдаагийнхантай хамтран хөл хорионы үеэрх хотын шөнийг сурвалжиллаа.

БААР, КАРАОКЕД 1.5-2 МЕТРИЙН ЗАЙ БАРИХ, МАСК ЗҮҮХ ДҮРЭМ ҮЙЛЧИЛСЭНГҮЙ

Даваа гаригийн өмнөх амралтын өдрүүдийг залуус  бэлтгэлийн хувцасаа аваад спорт зааланд өнгөрүүлэхээс илүүтэй бар, цэнгээний газрыг зорих нь их байлаа. Хотын дарга С.Амарсайханы бар, караокег нээх шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрийн /2020.05.02/ шөнө баасан гаригтай эндүүрмээр автомашины хөдөлгөөн татраагүй, зам дагуу бар караокены үүдэнд хөлчүү залуус, зай завсаргүй эгнэсэн машинтай залуус цуглаж их хот хөл хөдөлгөөнд дарагджээ.

23:00 ЦАГ: Баянгол дүүргийн харьяа X хороолол орчимд үйл ажиллагаа явуулдаг Stella бар. Үйлчилгээний журамдаа амны хаалттай хүнд үйлчилнэ гэж заасан ч зааланд масктай хүн тун ховор. Масктай үйлчлүүлж буй цөөхөн хүний нэг болох Иргэн П.Эрдэнэ-Очир “Залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Бар, караокед л найз нөхдөөрөө уулзаж стрессээ тайлж байна. Энд буруу зүйл байхгүй. Өнөөгийн нийгэм хэтэрхий их стресстэй байгааг та нар ч мэднэ. Халдварт өвчин дотроосоо тархаагүй нөхцөлд бар, караокег нээхэд буруу зүйл байхгүй. Гэхдээ маскаа зүүх хэрэгтэй. Харин зай барих ямар ч боломжгүй шүү дээ. Ядахдаа маскаа зүүж эрсдлээс өөрийгөө хамгаалах нь чухал” гэлээ. Түүний хэлснээр бараар үйлчлүүлэхэд халууныг нь хэмжиж  үүдээр нэвтрүүлжээ.

Бүжгийн талбайд 1.5-2 метрийн зай барих гэж хичээсэн хүн ч ховор. Харин зарим хүмүүс, барны хамгаалагч, ажилчид цагдаа харсан даруйдаа маскаа зүүж, бас халааснаас маскаа гаргаж ирсэн бол нөгөө хэсэг нь уурлаж, цагдаагийн үнэмлэх шалгаж байв. Хэдийгээр бар, караокед бүжиглэх, архи согтууруулах ундаа хэрэглэх, шөнөжин бүжиглэх эсэх  нь хувь хүний эрх боловч нөгөө талаас хувь хүний ухамсар, хариуцлагын асуудал ч яригдана. 

Дараа нь тус барнаас гарч хоёр ч пабаар орлоо. МA-I гэх ресторан паб-т ширээ бүр хүнтэй. Ихэнх нь л найз нөхдөөрөө уулзаж, урдаа архи, пиво өржээ. Бас л амны хаалтгүй залуус. Тус газраар найзуудаараа үйлчлүүлж буй иргэн Л.Отгонбат “Хөл хорио тогтоосноос хойш удаан хугацаанд найзуудтайгаа уулзаагүй болохоор өнөөдөр бид уулзаж байна. Маск байгаа. Гэхдээ энд масктай пиво ууж сууна гэдэг хэцүү шүү дээ. Харин зай барих боломжтой. Бид гурвуулаа учраас эрсдэл бага гэж бодож байна. Тэглээ ч цаашид хөл хориог чангаруулбал өнөөдрийнх шиг уулзаж цуглах нь ховор. Хотын дарга С.Амарсайхан бар, караокег нээсэн үед нь амжиж цуглаж байна. Дараа нь хотын дарга шийдвэрээ цуцлахыг хэлж мэдэхгүй шүү дээ” гэлээ. Түүний хэлснээр спорт зааланд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг ч хөл хориог чангаруулж магадгүй гэж үзсэн тул ийнхүү холоос зорьж найзуудтайгаа уулзаж байгаа нь энэ аж. Тус паб, рестораны ажилчид үйлчлүүлэгчдийнхээ халууныг хэмжихээ “мартсан” гэнэ. Цагдааг сануулсан болохоор халуун хэмжигчээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг бүртгэлжүүлнэ гэдгээ учирлав. Мөн тус газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Нархан” паб, рестороан нь нийтийн караоке ажиллуулдаг аж. Үйлчүүлэгч цөөн ч 20-30 насны залуус найз нөхдөөрөө цуглажээ.

Караокеных нь микрофон гэхэд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй, залуус ч тоосон шинжгүй микропоноор ээлжлэн дуулцгаана. Амны хаалтаа ширээн дээрээ тавьжээ. Цагдаа нарын бараа харсан даруйдаа микропоноо хааж, маскаа зүүсэн боллоо. Тус газраар үйлчлүүлж буй хэсэг залуусын нэг О.Жавхлантөгс “Хөл хорио тогтоосноос хойш хорио цээрийн дэглэмээ маш сайн сахисан. Гэхдээ залуу хүний хувьд найзуудтайгаа уулзахгүй, гэртээ удаан бүгэх нь уйтгартай. Хотын даргын захирамжаар үйлчилгээний байгууллагуудын цагийг уртасгасныг дэмжиж байна. Биднийг үйлчлүүлэхэд халуун хэмжиж байна билээ. Бас гар ариутгагч өгсөн л дөө. Харин бар, караоке, пабд зай барих ямар ч боломжгүй. Тухайн газрын л зохион байгуулалтын асуудал. Хэрэв үйлчлүүлэгч болон ширээ хоорондын зайг 1.5-2 метрийн зай барих ёстой гэж заасан бол журмыг нь л дагана. Найзуудаараа уулзаж байгаа тохиолдолд зай барих боломжгүй” гэлээ.

Тус газраар үйлчлүүлж буй залуусын хувьд бусад үйлчилгээний байгууллагатай харьцуулахад ариун цэврийн орчин хангалтгүй гэх үнэлгээг өгч байв. Харин “Нархан” пабын зүгээс үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүү гэсэн шаардлага тавьсан гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

БАР, КАРАОКЕД ЗАЛУУС ДУГААРЛАЖ, БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЛЭЭ 

23: 35 ЦАГ:  Баянгол дүүргийн харьяа гурав, дөрөвдүгээр хорооллын нутаг “Өргөө” кино театрын ойролцоох “ZIPPO” караокед бас л өрөө бүр 3-4 хүнтэй байв. Маскгүй үйлчлүүлэгчид архи, пиво ширээн дээр эгнүүлэн өрж, бас л зай барих нь бүүхэл тэврэлдэх шахам сууж буй дүр зураг угтав. Цагдаа харсан даруйдаа л амны хаалтаа зүүсэн дүр эсгэнэ. Зарим нь эрүүн дороо тохчихоод маск зүүсэн гэж бардамнана. Үйлчлүүлэгчдийн зүгээс тухайн караоке нь халуун хэмжээгүй, дээр нь гар ариутгагч ч байхгүй, ариун цэврийн орчин тааруу хэмээн шүүмжилж байв. Ядахдаа микропондоо хамгаалах хэрэгслийн ямар ч арга хэмжээ аваагүй байлаа. Тоотой хэдэн өрөөний микропоныг л даавуугаар бүрсэн байх бөгөөд цагдаа нар шаардлага хангахгүй гэж үзэв. Тус газрын зүгээс ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзсан юм.

ГЭРТЭЭ ХАРИХ БОДОЛ АЛГА

00:00 ЦАГ: Баянгол дүүргийн харьяа, гурав, дөрөвдүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг TIRE бар бүх үйлчлүүлэгчдээ гаргаж, үүдээ хаажээ. Баар хаагдсан ч гэр гэрлүүгээ харих бодол залууст алга. Гэнэт хөөгдсөн залуус “одоо хаачих уу”, “онгорхой бар байна уу”, “Үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярих нь нийтлэг. Тэнд цугласан залуус дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч байв. Зуны орой шиг нимгэн хувцасласан охид, залуус архины ааганд хавирга нэвтлэм хаврын шөнийн жиндүү хүйтнийг үл тооно. Бас л амны хаалтгүй. Тамхи зууж, шүлсээ үсчүүлнэ. Зай завсаргүй эгнэсэн машинд олуулаа чихэлдсэн охид, залуус хөгжмөө чарлуулна. Энэ хэсэгт түгжрэл үүсч, бухимдсан зарим нь сигналаа орилуулна. Хөлчүү нэг нь танхайрч нэгийгээ гэмтээхэд ч бэлэн зодолдох нь энүүхэнд. Энэ бүхнийг эргүүлийн хоёр цагдаа хүчрэхгүй нь ойлгомжтой байв. Дахин хоёр цагдаа ирж хөл дээрээ тогтож ядсан залуусыг дамжлан “Ууж идсэн бол одоо гэр лүүгээ харьцгаа л даа та нар” гэж гуйх, шаардах хоёрыг хослуулна. Барны ажилчдад ч бас залуусыг тараа гэж шаардлага тавилаа. Хэсэг хугацааны дараа залуус тарж нам гүм болов.

00:35 ЦАГ: Хаалгаа барих ёстой ч гаднаасаа үүдээ цоожилж, хүн оруулахгүй байхад л мэдэгдэхгүй гэсэн “гэнэн” бодлоор зарим бар цаг хэтрүүлэн ажиллаж байлаа. Ахуй үйлчилгээний орчимд байрлах нэгэн бар хаалгаа тас цоочилчихсон атлаа хөгжмийн нүргээн, анивчих гэрэл нь тус газрыг илчилж байв. Тиймээс тус барыг хаалгаа барьж, хүмүүсээ тараах шаардлагыг цагдаа нар өгөв.Хөлчүү залуус маск бүүхэл зай барилгүй бүжиглэж байгаа нь цар тахлын эрсдэл огт хамаагүй болоогүй бололтой. Уг нь хотын дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн нэгд зааснаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг 07-00:00 цаг хэмээн тодорхой заасан ч эл шийдвэрийг үл тоож өглөөний 07:00 цаг хүртэл ажилладаг бар, караоке олон гэдгийг цагдаа нар хэлж байв.

Гудамж, талбайд зам дагуу бар, караоке хайсан хүмүүс маскгүй, тэврэлдсэн, нэг дороо бөөгнөрч “Хаачих уу” гэж нэг, нэгийгээ ээрэх нь түгээмэл. Хотын дарга С.Амарсайхан бар, караокены үйл ажиллагааг нээх шийдвэр гаргаснаар согтуугийн, танхайн дуудлага эрс нэмэгдсэн гэж  эргүүлийн цагдаа нар хэллээ.

СОГТУУ  ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХ ТЭНХЭЛ АЛГА

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн эргүүлийн цагдаа Д.МӨНХБАЯР: 

-Хотын дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар бар,караокены газруудын үйл ажиллагааг нээсэн. Согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлж буй хүмүүс их байна. Хөл хөдөлгөөн орой 22:00 цагаас ихэссэн. Өнөө шөнө ачаалал ихтэй хонож байна даа. Бар, караоке нээгдлээ, согтуу хүмүүс хоорондоо зодолдсон гэх мэтчилэн дуудлага нэг цэгт дөрөв, таваар давхардаж ирж байна.

Согтуу хүмүүст шаардлага хүлээж авах тэнхэл ч алга. Хэлээд ч нэмэргүй, үр дүнгүй. “Тарцгаа” гэх шаардлага тавьдаг ч залууст үүнийг хүлээж авах ухамсаргүй болсон. Архидалт залуужиж, танхайгийн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ихэссэн. Бар, караокег нээхээс өмнө нь ч ахуйн дуудлага их, гэр орондоо архидан согтуурсан дуудлага нэмэгдэж байсан. Одоо бар, цэнгээний газруудыг нээхээр гудамжинд үйлдэгдэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл дийлддэггүй. Ер нь бар, караокеноос гарч танхайрсан согтуу хүмүүс гэртээ очоод хүчирхийлэл үйлддэг. Бид дуудлагаас дуудлагын хооронд л шилжиж ажилласаар өглөө нэг мэдэхэд ээлжээ хүлээлгэн өгөх болсон байдаг.


ШАГИЙН АРХИ, ТАНХАЙ ЗАЛУУСААР ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ДҮҮРЭВ

01:00 ЦАГ: Хорооллын эцэст байрлах Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугар хэлтсийн өрөө дүүрч, согтуу хүмүүс “би яагаач үгүй”, “би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна, энэ хүнээс болж гэмтлээ”, “Та нар намайг яаж ч чадахгүй шүү би Монголын Алт компанид” ажилладаг гэх зэргээр орилолдоно. Ёстой л хөл гишгэх зай олдсонгүй. Тус хэлтэст согтуурч танхайрсан, шагийн архи дамласан, гудамжинд танхайрсан, архидан согтуурсан үедээ бусадтай маргалдаж цусаа урсгаад цөс нь хөөрсөн хүмүүс ч цөөнгүй. Нэг эмэгтэй чихээ сэтлүүлчихсэн, нөгөө нэг нь  толгой, гар хоёр нь цус болсныг тоож байгаа  ч юм алга. Бар, цэнгээний газруудыг нээснээс хойш цагдаагийн байгууллагынхны ачаалал эрс нэмэгдснийг тус хэлтэст тавхан минут саатахад л хэнд ч ойлгомжтой.

Дараа нь насанд хүрээгүй хүүхдүүд архи дамлаж байгаад баригдсан тухай дуудлагын мөрөөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр дайрлаа. Фэйсбүүкээр 17-19 насны гурван хүү дуудлагаар архи дамлаж байгаад саатуулагджээ. Тэдний хэлснээр анх удаа шагийн архи борлуулах гэж байгаад бүтэлгүйтсэн гэнэ.

“БИ ЯАГАА Ч ҮГҮЙ”

Бар цэнгээний газруудыг нээснээр Эрүүлжүүлэх байрнууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ганцхан жишээ татахад, Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэсийн Эрүүлжүүлэх байранд гэхэд нэг өрөөнд 5-10 орчим хүн саатуулагджээ. Согтуурч танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт олон шалтгаанаар саатуулагдаж, архи нь гараагүй хүмүүс “Хөөе цагдаа намайг гарга” гэж орилолдох нь энүүхэнд. Эрүүлжүүлэх байрт таван цагдаа, нэг эмчтэй ээлжээр ажилладаг байна. Цагдаа нарын хэлснээр эрүүлжүүлэхт саатуулагдсан хүмүүс бүгд л “би яагаач үгүй” гэсэн шалтгаантай боловч  ихэнх нь архидалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг аж.

АРХИДАЛТ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ЗАЛУУЖСАН

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах байцаагч Г.АМАРЖАРГАЛ: 

– Хотын дарга С.Амарсайханы захирамжаар бар, караокег нээснээр дуудлага хоёр дахин нэмэгдээд байна. Коронавирусийн халдвар бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжчихээд байхад Эрүүлжүүлэх байр 30-40 хүнтэй хонодог. Энэ нь хүн амын нягтаршилтай холбоотой.  Ер нь хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор хүмүүсийн хандлага асар их өөрчлөгдсөн. Бүгд л хууль ярьдаг болсон. Архи, дарсаа хаана уухыг та нараар заалгахгүй л гэдэг. Согтуу хүмүүсийн араншин хэцүү. Эрүүлжүүлэх байрт “Би яагаа ч үгүй” гэсэн шалтгаантай хүмүүс саатуулагддаг. Ихэнх нь 20-50 хүртэлх насны хүмүүс. Ахимаг насныхан араншин гайгүй, залуус танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар Эрүүлжүүлэх байрт хонох нь ихэссэн. Ерөнхийдөө архидалт, гэр бүлийн хүчирхийлэл залуужсан. Ихэвчлэн 20-30 насны залуус архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэлээ.

БАР , КАРАОКЕ АШИГАА БОДОЖ, ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖЫГ ЗӨРЧИВ

Эдийн засгийг дэмжих, ажилгүйдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн ч ихэнх нь ариун цэвэр сахиагүй, олон хүн нэг дор бөөгнүүлсэн, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил гаргасныг дээрхээс харж болно. Хотын даргын шийдвэрийг үл тоож, зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЖ АХУЙ НЭГЖИЙГ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нийслэлийн цагдаагийн удирдах  газрын Цагдаагийн хошууч Б.ДЭЛГЭРХАНГАЙ: 

-Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн тавд зааснаар архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд нь үйлчлүүлэгч болон биеийн халууныг шалгаж оруулах, гарыг тогтмол ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийж, иргэд үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайг зохицуулах зэргээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан зөвлөмж шаардлагыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар үүдээ нээсэн караокенууд микропонд хамгаалах хэрэгсэл бэлдээгүй, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжээгүй, зай бариагүй зэрэг зөрчил илэрлээ. Энэ нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчиж буй үйлдэл юм. Мөн цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрч, шаардлага тавьж хаалгахад маскгүй согтуу хүмүүс их байна.  

Эдгээр зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр иргэнийг 150 мянган төгрөг, хуулийн этгээдийг нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу арга хэмжээ авна. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт арга хэмжээ авлаа гэлээ.

Нэг л хүний хариуцлагагүй үйлдлээс болж нийтийн эрх ашиг хөндөгдөж мэдэхээр эгзэгтэй цаг үед бар, цэнгээний газруудыг нээснээр залуус маскгүй зугаалж, нэг дор бөөгнөрсөн нь цар тахлаас сэргийлж ажиллаж буй олон хүний хичээл зүтгэлийг үгүй болгож мэдэх эрсдэл дагуулав. Иймд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын цагийг хуваарийг өмнөхөөр нь буюу 07:00-22:00 цаг хүртэл үйлчлэх саналыг Хотын дарга С.Амарсайханд хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэдэг нийт 9244 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг нээгээд хаасан нь зөв үү?

61.87%
38.13%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-04 202.131.243.186

Амьдралынхаа төлөө жижиг худалдаа хийдэг хүмүүсийг хорьдог мөртлөө эрсдэл өндөртэй баараа ажиллуулаад… Бар нээрэн улсын төсөвт их мөнгө оруулдаг билүү.үгүйшдээ.

Avatar

Зураач 2020-05-04 90.207.29.205

Туршилт, сургуулилт хийлээ гэж бодож байна!

Avatar

Зочин 2020-05-04 64.119.21.103

эрүүлжүүлэх заваан хэвээрээ байгаа юм байна шүү дээ

Avatar

Зочин 2020-05-04 122.201.19.99

Энэ хотын дарга толгойдоо жаахан сумтай юу аан . Хотын дарга гэртээ байхаас залхаад баранд ормоор санагдсан юм байх даа. Тэгээд л ийм шийдвэр гаргаж дээ . Өөр яаж ч бодоод ийм шийдвэр гаргасанд гайхаад байх юм.

Avatar

Иргэн 2020-05-04 202.126.89.88

Гэр лүүгээ явахгүй юу, өөр хаашаа бас шилрэх гээд байдгийн.?!

Avatar

teneg shiidver 2020-05-04 121.101.177.71

baar savnii gazraa haasan yamai ene uls orond chin arhi uuhaas oor hiih ajil bhgui bolchoo yu surgaltiin tuvuudee neegeech orond n bas hichneen zaluus ajil hiiye geed mergejliin bolood joloonii unemlehgui l gatsaad bn sh dee arhi dorduulna uu gehees avarah ch ed bish

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.231

BAARNAAS GARAAD BUUDAL, BUUDALD BABALTSAAD ,aris ungunii emnegwg shuu dee

Avatar

Энэ ямар улс вэ? 2020-05-04 192.82.67.252

Сургууль хаалттай, баар нээлттэй. Хүүхдүүд гэр хорионд, архичид гадуур чөлөөтэй.

Avatar

tiimdee 2020-05-04 43.242.243.97

baarnaas garaad buudal l oroh bailgui de neg negniihee shulsiig ideltseed ynz buriin virusaa soliltsood hogjiltei garuud shuu ahahah

Avatar

👽😡👿 2020-05-04 202.21.108.47

Teneg архичид нь очоод халдвар авна биз!!Хохиноо гэхээс дээ😜🤪🥴

Avatar

Зочин 2020-05-04 66.181.177.194

Юун сvртэй юм бээ!?!

Avatar

ЗОЧИН 2020-05-04 202.179.8.4

ТЭГТЭЛ ХЯТАДАД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЦГААЖ БАЙНА

Avatar

😈 2020-05-04 202.126.89.167

Амарсайхан даргаа гуйяаа танаас бүх баар ; рeсторанууд ; диско клубүүдээ Хаагаад өгөөчэээ….

Avatar

🤮🤮🤮 2020-05-04 88.18.94.78

ГАДААДАД АМЬДАРЧ БАЙХДАА СОГТУУ ЭМЭГТЭЙ ХҮН ХАРААГҮЙ. МӨН АЖИЛ АМЬДРАЛТАЙ ЗАЛУУС НЬ ЭРҮҮЛ МЭНД ХООЛ ХҮНСЭНДЭЭ АСАР АНХААРДАГ. МАНАЙХАН ШИГ ҮХЭРТЭЭД ДҮНХҮҮРЧ БАЙГАА АМЬТАН АЛГА. МОДОН ЖОРЛОНГООСОО Ч САЛАХГҮЙ АРХИ ЗАВХАЙРЛААСАА Ч САЛАХГҮЙ 🤮😂

Avatar

Зочин 2020-05-04 98.253.30.34

Zarim sekteruudee ingej neehgui bol ene ard irged chin orloggui ajilgui ulsaas tuslmaj demjleg bhgui hetsuudej bgaashdee. Za yahav ter heden terbumiin hadglamjtai humuus n sariin banknii huu gej 10-20 sayr avdag humuus bol oilgohgui haa haa gej heleh amarhan bh l daa.

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.5

zass uuj ideh n hunii erh. korona geed hunii hol horiod bha n harin ch bur tesreltend hurgene. harin hem hemjeegee mordoh heregtei jurmiig sahiulah heregtei

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.166

Балайраад байгаарай ац минь.Хийх ажилгүй залхуу хөдөөний (хотынх ч бхс) малнууд л өвчин тараана.Архи уухгүй бхйхаар яагаад байгаан.Мөн Улсад татварын үлэмж орлого хийдэг АПУ зэрэг компани нь хэцүүдчих гээд лобби хийгээд бна

Avatar

зочин 2020-05-04 182.160.36.79

Одоо 4-5 сар хорионд ороод нийгмийн сэтгэл зүй ингэж өөрчлөгдөж байна. Дахиад удвал энэнээс дор юм болно. Баар цэнгээний газрыг хаалаа гэхэд энэ бүхэн ахуйн хүрээнд үргэлжилж нийгэмд илүү их хохирол учруулах болно. Нөгөө талаасаа эдгээр аж ахуйн нэгжүүд ажиллаж тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийнхээ хоногийн хоолыг залгуулах хэрэгтэй шүү дээ. Өвчин гарлаа гээд эдийн засгаа элгээрээ хэвтүүлээд бүгдээрээ өлсөөд эхэлвэл энэ байтугай юм гарна ш дээ. Харин аж ахуйн нэгжүүд хариуцлагаа дээшлүүлэх

Avatar

Зочин 2020-05-04 64.119.22.217

Хичээл сургуулийг хаачихаад баар караокэ ажиллуулаад байгааг үнэндээ ойлгохгүй байна.Би ийм мунхаг юмуу эсвэл хотын дарга мунхаг юмуу

Avatar

Зочин 2020-05-04 202.21.98.146

Эхлээд архичид нь корона тусагдээ. Түрүүлж үр хүүхдүүдээ тусуулаад яахнав.

Avatar

😆 2020-05-04 202.126.89.167

Тийм ч юмуу архичид нь үхчүүл сайн л даа

Avatar

Зочин 2020-05-04 192.82.72.194

Хотын даргыг дахиж сонгож болохгуй ээ Иргэдийн толоо юм хийдэггуй Буруу шийдвэрээс нь болж хун ухээгуй нь яамай даа Энэ залуусын эцэг эх бас юм бодох хэоэгтэй ш дээ Нилээд хэмэг нь ирээдуйд архичин зар тамхичин болох юм байна. ЯИхэнх нь машинтай монготэй залуус л даа Баячукд хуухдээ буруу хумуужуулжь байна даа

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.132

Ийм байдалтай өвлийг угтаж, бүгдээрээ халдвар тусаад үхэх болбол яана. Хүний эрхийг 3 жилээр хязгаарлахгүй бол амьд явах арга алга.

Avatar

Зочин 2020-05-04 202.9.40.134

одоо хүртэл халдвар авбал үхнэ гэсэн ойлголттой хүн байж л байна даа

Avatar

Зочин 2020-05-04 202.126.88.207

Маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэлт гарч байдаг, баар цэнгээний газруудаа нээж байдаг, тэгээд бүр өглөөний 7 цагаас шүү ! Эрүүл ухаан гэж байна уу?
Битгий орлогоо бод л доо, битгий сонгууль бод л доо, Монгол улсаа, ард түмэнээ ядаж нэг удаа бод л доо, аюулт халдварыг нэг алдвал манайх шиг цөөн хүн амтай улс сүйрнэ шүү дээ

Avatar

Зочин 2020-05-04 182.160.0.173

Болиоч эээээээ,ингэж мулгуутах байсын бол их дээд сургуулиа хичээллүүлэхгүй яасын бээээээ,ер нь бүх сургуулиуд зун хичээллэж яагаад болдгүйм бэ,бааранд дунд сургуулийн ахлах ангийнхан дүүрэн байна,хичээл сургуульгүй залуучууд ингэж л цаг нөхцөөнө шдэ ,хотын дарга гэж нэг шал худлаа дүр эсгэгч

Avatar

ШУДАРГА 2020-05-04 183.81.171.2

ХҮМҮҮС ЭНЭ ИХ БУХИМДАЛ СТЕРЭЭЭСЭЭ МАНД ГАРГАДАГ БОЛООСОЙ. ТА НАРТ АЖИЛ ОЛДОХГҮЙ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА ЭНЭ ЖДҮЧИН ХУЛГАЙЧИД НААД УУР БУХИМДЛАА ГАРГАДАГ БОЛООСОЙ ..БИДНИЙ УДИРДАН ЖАРГАХ ГЭСЭН ХУУРАМЧ ХУЛГАЙЧ ЛУУВИРЧДАД ИРГЭД УУРАА ГАРГААСАЙ.. ГЭРТЭЭ ОЧИЖ НЯЛХ ХҮҮХДЭЭ ХАНЬ ИЖИЛДЭЭ ЭРГҮҮТЭН АРААТАН УУРАА ГАРГАГЧИДАА..ЧИЦАГ ЦАРАЙЛААД ГЭРТЭЭ ОЧИЖ ААВ ЭЭЖ ХАНЬ ИЖИЛЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ЗОВООЖ ДАРАМТЛАЖ БАЙХААР ТӨР БАРИН ТОГЛОЖ ЭЛДЭВ МУУ МУУХАЙГ ХИЙЖ БАЙГАА МАНАНЦАРУУДТАЙ ТЭМЦЭЭЧ ТЭНЭГҮҮДЭЭ..

Avatar

Зочин 2020-05-04 202.21.108.194

ЧИ ӨӨРӨӨ ЭНД БИЧИЖ БАЙХААР ТЭМЦЭЭЧ, ҮМБҮҮ МИНЬ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧЯЦГАА САВИРУУЛААД СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД СУУЖ БАЙ.

Avatar

Зочин 2020-05-04 183.81.171.2

ЧИ БОЛ ЧИЦАГ ЦАРАЙЛСАН н**ш Л БАЙНА ЧАМ ШИГ ҮХДЭЛҮҮД Л ДАЛД ОРОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ХАХА

Avatar

ШУДАРГА 2020-05-04 183.81.171.2

ХҮМҮҮС ЭНЭ ИХ БУХИМДАЛ СТЕРЭЭЭСЭЭ МАНД ГАРГАДАГ БОЛООСОЙ. ТА НАРТ АЖИЛ ОЛДОХГҮЙ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА ЭНЭ ЖДҮЧИН ХУЛГАЙЧИД НААД УУР БУХИМДЛАА ГАРГАДАГ БОЛООСОЙ ..БИДНИЙ УДИРДАН ЖАРГАХ ГЭСЭН ХУУРАМЧ ХУЛГАЙЧ ЛУУВИРЧДАД ИРГЭД УУРАА ГАРГААСАЙ.. ГЭРТЭЭ ОЧИЖ НЯЛХ ХҮҮХДЭЭ ХАНЬ ИЖИЛДЭЭ ЭРГҮҮТЭН АРААТАН УУРАА ГАРГАГЧИДАА..ЧИЦАГ ЦАРАЙЛААД ГЭРТЭЭ ОЧИЖ ААВ ЭЭЖ ХАНЬ ИЖИЛЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ЗОВООЖ ДАРАМТЛАЖ БАЙХААР ТӨР БАРИН ТОГЛОЖ ЭЛДЭВ МУУ МУУХАЙГ ХИЙЖ БАЙГАА МАНАНЦАРУУДТАЙ ТЭМЦЭЭЧ ТЭНЭГҮҮДЭЭ..

Avatar

Зочин 2020-05-04 202.9.40.84

Зүгээр бүгдийг нь хаачихаач.хотын дарга гаргасан шийдвэрээ цуцлаач

Avatar

zochin 2020-05-04 64.119.21.131

NUGUU AJILGUY KHETSUUDLEE , YADUURCH UKHLEE GEED ORILOOD BAYSAN NUKHDUUD CHINI BAARAND ORJ UREKH MUNGUTEY, UNAAD YAWAKH MASHINTAYGAA L BAYAN KHANGALUUN BAYGAA YUM BAYNA , KHUL KHORIOG SUNGA , BAARAND OROKH MUNGUTEY KHU*MUUS CHINI KHOOLNY MUNGUTEY L YUM BAYNA

Avatar

zochin 2020-05-04 122.201.24.237

Enr yostoi buruu arga khemjee. ushuukhan tsutsal ! Manaid khaldvar degvel khuurai yvsnii tyimer l gesen yg shyy !!!!

Avatar

уншигч 2020-05-04 66.181.169.116

амарсайхан гуай арай хэтэрч байгаа юм бишүү. өөрөө хэдэн баартай хүн бэ шалгах хэрэгтэй. энэ яагаад ийм шийдвэр гаргав. залуучуудыг хэсэг хугацаанд ч болов жаахан барих хэрэгтэй байсан юм даа. замбараагүй амьтдыг хаяа ингэж хашиж хааж байх хээрэгтэй. энэ амарсайхан угаасаа их сонин хүн. хэн ч билээ нэг нөхөр хотын дарга бараг болчихоод байхад оронд нь болоо биз дээ худлаа чухал царайлсан эвгүй нөхөр үү энэ чинь

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

Angi tanhim ayultai.Arhinii muhlag zugeer gene e.Setgelgee muu yu? Setgel muu yu?

Avatar

Зочин 2020-05-04 182.160.33.221

Хотын дарга АМАРСАЙХАНЫГ ОГЦРУУЛ

Avatar

kkk 2020-05-04 202.131.225.197

ажилгүйдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн gene uu hahahaha

Avatar

Шар өвгөн 2020-05-04 139.5.218.180

УОК Энхтүвшингийн хийж байгаа мулгуу ажлын балаг энэдээ

Avatar

zochin 2020-05-04 64.119.21.131

yum uzeeguy ukher mongolchuud bayna daa

Avatar

Zochin 2020-05-04 124.158.109.62

маш өндөр эрсдэлтэй улс орны тоонд ороод УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад баар, цэнгээний газрын хоригийг тавьж байгаад гайхаж байна. Нийслэлийн төсөвт эдгээр газруудаас тийм их хэмжээний татвар ордоггүй л байлтай. Бизнесийг нь өөр аргаар дэмжиж болмоор л юм. Нийслэлийн татвар 1% гээд байдгаа больчих хэрэгтэй ш дээ, 5 сар дуустал энэ шийдвэрээ буцаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-04 64.119.18.140

УОКоос ягаад маш өндөр эрсдэлтэй гэж гаргаснийг нь асуугаач.Өндөр эрсдлээ яагаад 3 сар болоход бууруулахгүй байгаан.Бүх улс эрсдлээ бууруулж эдийн засаг.ниигмийн амьдарлаа хэвийн болгохийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна.МУ яахаараа дэлхийд хамгийн урт маш өндөр эрсдэлтэй улс байгаан.

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.218

Hiih ajilgui hicheel nomgui zaluus ireeduid yu hiij yaj amidrah bol. Uuj idehiin esreg baigaa yum bish l dee. Gehdee l yana daa huurhii. Ireeduid Solongost bish Hyatadad ochij ajil hiih humuus l beltgegdej baigaa daa

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.157

Hotiin dargiin shiidveriig eserguutsej bna.ooriin zaisand bday baar savaa ajiluulah gej iim shiidver gargasan yumu?????!!!!!

Avatar

Ard 2020-05-04 202.55.191.130

Ih hot gene uu? Ih jorlon shuu dee. Ih jorlongiin darga Amarsaihan amar saihandaa jargasan bolov uu?

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-05-04 202.179.25.176

Нэг хэсэг нь аюулт вирусын эсрэг өдөр шөнөгүй тэмцэж байхад, хотын даргаар толгойлуулсан хэсэг нөхөд шөнө дөлөөр хорлон сүйтгэх ажил хийж байдаг. Тахлын үеийн найр гээч юм болоод байна даа. Эргүү хотын дарга буруу шийдвэрээ эргэж харж, архи, гэмт хэргийн үүр болсон энэ олон мянган баар, караокенуудаа даруй хаагаачээ. Онцгой комиссынхан ажлаа яагаад хийдүүлээд байнаа. Албыг нь аваад дэлбэн дээрээ гээч болов заа..

Avatar

Зочин 2020-05-04 192.82.67.252

Зүгээр л караокэ, пааб, бааруудаа хаа!

Avatar

Зочин 2020-05-04 150.129.143.25

Ийм муухай хүн хотын дарга нэртэй байгаад байж болохуу. Зорилго нь бүгд согтчихоод зайсанруу явж үргэлжлүүлж өөрт нь орлого оруулна гэж тооцсон байх. Сонгуулиар сонголтоо зөв хийе хүмүүсээ. Одоогий сайд, дарга нарыг хараад үнэндээ ой гутаж байна. Муу хүмүүс эвдэж сүйтгэх, бусниулахад хугацаа ердөө хамаагүй юм байна. 4 жилд өчнөөн ээлж солигдоод харх шиг ханаж цадахгүй идэж байна. Царцааны нүүдэл шиг ч юмуу

Avatar

Зочин 2020-05-04 202.131.233.214

Манай залуус өөрсдөө жоохон соёлтой үйлчлүүлээд сурчих хэрэгтэй л дээ.

Avatar

Зочин 2020-05-04 64.119.25.76

Zuvhun manai zaluuchuud l uugaad bdg yum bish shde delhii dayaar l zaluuchuud uuj idej showddag shde manaihan harin ch tanagtai bh shu europe-d bol 5 dahi udur bolgon uuna shde gehdee mal boltloo uuhgui l de

Avatar

иргэн 2020-05-04 192.82.78.10

Монгол хүнд алкоголь задлах фермент
бараг байдаггүй нэг л ууж эхэлвэл цаашдаа хүн биш болно найз минь

Avatar

зочин 2020-05-04 192.82.75.99

АРАЙ АРАЙ БАЙНАА ХОТЫН ДАРГАА. КОРОНАВИРУСЫН АЮУЛ ХАМААГҮЙ ЮҮ?
ХЭДЭН МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ АМАРСАЙХАН ДАРГАД!

Avatar

зочин 2020-05-04 192.82.68.239

шууд хаагаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж