Өмнөд Солонгосын JTBC компанийн бүтээл болох "The World of the Married" цуврал тавдугаар сарын 2-ны байдлаар телевизийн үзэгчдийн үзүүлэлтээрээ зогсолтгүй өсч, к-драмын түүхэнд шинэ дээд амжилт тогтоожээ. Тус цувралын хамгийн сүүлд цацагдсан 12-р анги нь Өмнөд Солонгос улсынхаа нийт хүн амын 24.3 хувьд хүрсэн бол нийслэл Сөүл хотын нийт хүн амын 26.7 хувьд хүрч чаджээ. Энэхүү амжилтыг өмнө "Sky Tower" цуврал 23.78 хувьтайгаар эзэмшиж улсынхаа кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй К-драма болж байсан юм.
"The World of the Married" цуврал нь 19-өөс дээш насныхан дунд бус 40-өөс дээш насныхны дунд алдартай байгаа бөгөөд үлдсэн дөрвөн ангийнхаа үзэлтээрээ өөрсдийнхөө энэхүү амжилтыг эвдэж чадах эсэхийг харах л үлдлээ.
Холбоотой мэдээ