Иргэн Б Улаанбаатар хотод байрлах, байнга үйлчлүүлдэг нэгэн шатахуун түгээх станцаас хотоос зайдуухан гарна хэмээн тооцоолж, 30 литр АИ-92 бензин авчээ. Харамсалтай нь, 10 ч хүрэхгүй километр зам туулсны дараа машин нь унтарч, засварчин дуудаж үзүүлэхэд бензин насос нь эвдэрсэн байжээ. Засварчдаас чанаргүй бензинээс болж автомашины бензин насос шатаж, эвдрэхэд хүрдэгийг сонссон иргэн Б Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан тус шатахуун түгээх станцын түгээж буй шатахуун чанарын шаардлага хангаж буй эсэхийг тогтоож өгөхийг хүссэн байна.
Тус газарт иргэдээс шатахуун борлуулдаг компаниуд бензинээ дутуу шахдаг, чанаргүй бензин худалдан борлуулж байгаа, тухайлбал шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсанаас хойш АИ-92 бензин шахаж буй эсэхэд эргэлзсэн энэ мэт гомдол ихээр ирэх болсон байна. Тиймээс шатахууны компаниуд үнийн дүндээ таарсан шатахуун олгож байна уу гэдгээс эхлээд жижиглэнгээр борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн бензиний чанарт лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд шалгалтын хариу хараахан гараагүй байгаа аж.
Шатахууны чанартай холбоотой зөрчлийн маргаан ч шүүх хяналтын байгууллагаар цөөнгүй шийдвэрлэгдэж буй юм байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “С-О” ХХК-ийн гомдолтой, ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт болон бусад баримтуудаар “С-О” ХХК-ийн ШТС-4 салбараар борлуулж байсан АИ-92 автобензиний октан тоо 91.2±0.03, марганецийн агууламж 0.7±0.01 мг/дм3 хэмжээтэй байсан нь нотлогджээ. Мөн 92-оос багагүй байхаар, марганецийн агууламж 0,25 мг/дм3-аас бага бол “байхгүй” гэж үзэх тусгай шаардлага, стандартыг зөрчсөнийг тогтоосон байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр “С-О” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ШТС-4 салбарын түгээгүүрээс АИ-92 автобензиний дээж авчээ. Мөн холбогдох байгууллагуудын шалгалтаар автобензиний октаны тоо 90.1-91.9 буюу дунджаар 91 гэж тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй байна.
Иймд шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаагүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-05-04 43.242.243.143
Энэ Синчи Ойл биш үү
Зочин 2020-05-04 202.9.46.56
Хэзээний мэдээлэл вэ? Огноо нь биш л байна даа. Хаа байсан 2018 2019 он гэсэн байхын
Зочин 2020-05-04 66.181.180.12
Сод
ЗОЧИН 2020-05-04 119.40.98.177
С-О ГЭЖ ХААНА БАЙДАГ ЮМ БН СОНСООЧГҮЙ Л ЮМ БАЙНА.ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨӨЧЭЭ
Зочин 2020-05-04 66.181.161.67
"С-О" гэж ямар юм байнаа?? Колонк нь ямар нэр хаягтай вэ??
Зочин 2020-05-04 66.181.184.38
sinchi oil yum bolovuu.
Зочин 2020-05-04 202.131.228.20
Хулхи бензин хийхэд шаардагдах орц материалыг импортоор аюдаг. тэрэнд онцгой татвар ногдуулъя гэдэг санал зөв
Зочин 2020-05-04 66.181.170.130
Хувийнхан төрийн байгууллагынхны чадваргүйг гайхдаг. Төрийн байгууллагынхан дотороо мэргэжлийн хяналтынхны хоцрогдсоныг гайхдаг.
Зочин 2020-05-04 66.181.161.114
Сод монгол гээд байгаа юм уу
Иргэн 2020-05-04 139.5.218.180
аль 2018 оны баримт ярьж балайраад байна. Энхтүвшин Лхагваа мэтийн мэргэжлийн бус сайд дарга нарын шахааны байцаагч чадваргүй юм
бодлын хулгайч 2020-05-04 66.181.167.53
ИНГЭЭД Л БОЛОО ЮУ. ИРГЭНИЙ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛДАГГҮЙ ЮМ УУ. ХОХИРООД ҮЛДЭХ ҮҮ. ТЭР КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛААЧ
ЧД иргэн 2020-05-04 202.179.25.176
тэгээд хохирсон иргэдийн хохирлыг хэн, яаж барагдуулах вэ… Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гэсэн нэртэй ШӨХТГ гэх товчлолтой газар хэрэглэгчдийнхээ хохирлыг барагдуулах талаар юу чхийдэггүй. Зөвхөн хэдэн компанийг торгосон болоод өнгөрдөг. Ингэж ажиллаж болохгуй…Эсвэл Шударга өрсөлдөөн компанийг торгох газар гэж нэрээ өөрчил…