Халз барилдаанд улсын харцага цолтнууд яллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Халз барилдаанд улсын харцага цолтнууд яллаа

Халз барилдаанд улсын харцага цолтнууд яллаа

Монголын Үндэсний бөхийн холбоо болон Хамаг Монгол студи хамтран энэ оны анхны томоохон барилдааныг өчигдөр/2020.05.03/ Монолд анх удаа үзэгчгүйгээр онлайнаар зохион байгууллаа. Халз барилдаанд оролцох бөхчүүд өнгөрөгч Бямба гаригт сайн дураараа коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, мөн холбогдох байгууллагуудаас нь энэхүү арга ажиллагаа зохион байгуулах зохих ёсных нь зөвшөөрлийг авсан ажээ.

Энэхүү халз барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс/УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах ажээ.

Бөхийн өргөөнд зохион байгуулагдах байсан барилдаан үл ойлголцсоны улмаас ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны заланд зохион байгуулагдсан. Тэмцээн зохион байгуулагдах байршлаас гадна халз барилдаанд зодоглох байсан Улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Амарзаяа нар тодорхойгүй хувийн шалтгааны улмаас оролцоогүй бөгөөд тэднийг орлож аймгийн арслан Ц.Мөнхбаяр зодоглосон. Ийнхүү таван улсын харцага цолтон, дөрвөн улсын начин цолтон, нэг аймгийн арслан цолтон таван тойрог ширүүхэн өрсөлдөөний эцэст Монгол улсын харцага цолтнууд 13-12 гэсэн харьцаатай улсын начин цолтнуудыг илүүрхэж, энэ удаагийн хандивын сайн үйлсийн барилдаанд түрүүллээ.

ЭНЭҮҮ ХАЛЗ БАРИЛДААНД ҮЗҮҮЛСЭН ХУВИЙН АМЖИЛТЫН ТУХАЙД:

  • Улсын харцага Б.Бат-Өлзий 5 даваа, нэг ч унаагүй
  • Улсын начин Б.Серик дөрвөн даваа, нэг унаа
  • Улсын начин Б.Орхонбаяр дөрвөн даваа, нэг унаа
  • Улсын харцага Д.Анар гурван даваа, хоёр унаа
  • Улсын харцага М.Бадарч хоёр дава, гурван унаа
  • Улсын харцага Т.Бэгзсүрэн хоёр даваа, гурван унаа
  • Улсын начин Ц.Одбаяр хоёр даваа, гурван унаа
  • Улсын харцага Б.Одгэрэл нэг даваа, дөрвөн унаа
  • Улсын начин Э.Даш нэг даваа, дөрвөн унаа
  • Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нэг даваа, дөрвөн унаатай тус тус удаалжээ.

Анх удаа зохион байгуулагдсан онлайн барилдаан бөхийн хорхойтон, үзэгч дэмжигчдийн цангааг тайлсан сайхан барилдаан болсон боловч яагаад бөхийн өргөөнд зохион байгуулагдах тэмцээний байршил өөрчлөгдөж, нэр бүхий бөхчүүд оролцох боломжгүй болов.

Мөн наадмын барилдааныг энэ янзаар явуулах боломж бололцоо байна уу гэх мэт олон асуулт гарч ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж