Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно | News.MN

Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Дэлхийг айдаст автуулсан цар тахал улс орнуудын эдийн засагт хүндээр тусч буй энэ цагт Монгол Улсын Засгийн газар цаг үеэ олсон зөв шийдвэр гаргалаа хэмээн иргэд ам сайтай байна. Жинхэнэ эзэд нь байгалийн баялгийнхаа өгөөжийг анх удаа ногдол ашгаар хүртэж буй нь түүхэн үйл явдал юм.

Цар тахлын үед иргэдийн орлого хумигдаж, байрны зээл, түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүйд хүрч, амьдралын боломж тааруу нэг нь өлөн зөлмөн өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж буй нь бодит үнэн. Энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь иргэдийн худалдан авалтаар дамжин эргээд манай эдийн засагт, ялангуяа бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт богино хугацаанд ч гэсэн тодорхой хэмжээний бодитой нөлөө үзүүлнэ хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Засгийн энэ шийдвэрийн бас нэг үр өгөөж нь иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болж байгаад буй юм.

Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарснаа тайлагнасан билээ. Тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаагийн мэдээлснээр, иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсноос 2.036.000 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” мэдээллийн төв байгуулагдаж, иргэдэд дансаа нээлгэхэд нь тусалж, мэдээллээр ханган шуурхай ажилласны гавьяа.

Өнөөдрийн байдлаар Монголд брокерын 60 орчим компани үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй юм. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийж эхэлсэн таатай мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Гааль, татвар, санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалт хийжээ. Ямартаа ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч хэнд ч хувьцааны ногдол ашгаасаа хүртэхгүй үлдэх эрсдэл үгүй юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн. Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй юм.

Иргэн та Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй юм. Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдана.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй юм. Гагцхүү хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй.  “Чамлахаар чанга атга” гэдэг. Хувьцааны ногдол ашиг бага байна, түүнээс ч илүүг хүртэх ёстой гэж үзэх хүн цөөнгүй. Гэвч алхам алхмаар урагшилж, хувьцааны ногдол ашиг чамлахааргүй хэмжээнд хүрч нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Сүүлийн хэдэн жилүүдэд дотоод, гадаадын зах зээл дээр IPO гаргана гэж тооцож байсан Засгийн газрын шийдэл талаар өнгөрсөн. Тэгэхээр бид ирэх жил ногдол ашиг авна гэдэг "бүрхэг" болж буй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-04 202.55.188.43

Өгөөсэй муриулсан юм шиг санагдаад байхын здец

Avatar

Зочин 2020-05-04 202.131.227.174

Ноогдол ашиг их багадаа сонин биш шүү. ХК-ашигтай ажилласан бол ноогдол ашиг олгох ёстой. Өгнө гэсэндээ өгсөн бол энэ бас том дэвшил байх байлаа. Ам ажлын зөрүүгээ багасгах нийлүүлэх цаг хэзээ вэ.

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.114

Тэгэлгүй яахав. Энэ бол зогсохоо дөхөж байгаа эдийн засгийн эргэлтэнд маш том цус сэлбэлт болно. Хамгийн гол нь энэ бол сул мөнгө тарааж шоудахаас маш том ялгаатай, үүгээрээ их давуу юм. Ногдол ашиг бол төсвийн үрэлгэн зардлаас ч хол илүү үр дүнтэй.

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.110

Үйлдвэр барь, төмөр замаа Богд уулын урдуур болгох ажилд зориул. Зөвхөн ядууст хүнсний талон хэлбэрээр заримыг нь олго.

Avatar

baasandorj 2020-05-04 66.181.161.33

dansaa holboo uchir yah bile

Avatar

Зочин 2020-05-04 66.181.167.231

ene yg hezee oroh mongo we battai medeelel baina uu. 5 sariin 1 ees gedeg chine ymarch todorhoi medeelel bhgui bn shuu dee zugeer l yg hugatsaagaa bichwel

Avatar

Зочин 2020-05-04 192.82.65.76

зөндөө мэдээллүүд яваад байна. Брокерийн компанид дансаа нээлгээд түүнд мөнгө шилжүүлэх мэдээллээ өгсөн бол орж байгаа гэсэн. Өгөөгүй тохиолдолд НӨАТ буцаан олголтын мэдээллийн санд байгаа хувь хүний дансны мэдээллээр оруулахаар зохицуулж байгаа гэсэн.

Avatar

Зочин 2020-05-04 66.181.167.231

ene mongotei humuust yu ch bish l bh gehdee mongogui bgaa odriin hooloo yay gej bgaa humuusd bol mash ih mongo shuuu

Avatar

dude 2020-05-04 202.131.229.146

nadad law ene mongo mash ih mongo ih zuiliig hiij bolnoo hool hunsee nuutsloj avnda gj bodoj baigaa. Gevch ene mongo yag hzee oroh yum be hehe

Avatar

Зочин 2020-05-04 182.160.1.51

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Тэтгэвэрийнхэнд 1072 -ыг нь буцааж өгөөрэй. ЗГ ичих хэрэгтэй. Бидний 1072 ганц саяын үнэтэй биш гэж мэрэгжлийн хүмүүс хэлж байна. Сонгуулиар ганц саяыг тараачихаад, одоо та нарт Таван Толгойгоос юу ч өгөхгүй гэнэ. ХБИ -д, ахмад настангуудын эрхийг хамгаалах ТББ -ууд байна уу?

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-04 76.107.165.63

Олон юм хуцалгүй архи аваад гудар. Тархины тураалт бэртэгчин та нар халамжаа голоод их байх шив. Халамжийг чинь би хасаж чадна шүү.

Avatar

Иргэн 2020-05-04 66.181.168.8

Мангараа. Энэ халамж биш. Монгол улсын иргэд өөрийн гэсэн хувьцаатай. түүнийхээ ноогдол ашгийг хүртэж байгаа юм.

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

Malgai ni tomdson huuhed shig mash tom garchigtai mash jijighen medee bna.

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

90k-r buh mongolchuud bayajaad ediin zasgiin ergelt bno gene shuu.shine tsagiin shildeg ulgeriin uraldaand

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

Pa. 90k hurehgui mungu ugch bj Mongolchuud bayajlaa gj he'll gee yu deerees

Avatar

Зочин 2020-05-04 43.242.243.97

ulgeriin dalai yrih ym da odoo bas ogohgui sanaatai boonoor.ni avch ideh sanaatai 76 hulgaich ym baih da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж