39 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөж ирэв

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

39 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөж ирэв

39 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөж ирэв

Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон билээ. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд  Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европ зэрэг нийт долоон улсаас 273 хүн ирнэ гэж мэдээлж байсан ч  281 зорчигч ирсэн юм.

Эдгээр хүмүүст шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусын халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 39 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Тухайн иргэн АНУ-аас Сөүлд дамжин ирсэн бөгөөд бусад 280 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Халдвар илэрсэн тухайн иргэний ойр орчимд нь сууж ирсэн 30 гаруй хүнээс мөн халдвар илрээгүй аж.  Гэхдээ батлагдсан нэг тохиолдол гарсан учраас бүх хүнээс гурван удаагийн шинжилгээ авах юм байна.

Тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирсэн.  Мөн тавдугаар сарын 3-нд буюу өчигдөр үүрээр Улаанбаатар хотод газардсан  Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирсэн юм. Тус нислэгээр ирсэн  34 хүнийг сэжигтэй тохиолдол гэж авч үзээд хянаж байна.

Ингээд нийтдээ гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн  800 гаруй иргэнээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлажээ. Гэхдээ эдгээр 40 гаруй хүн  халуурч, ханиалгасан шинж тэмдэггүй аж.

Дашрамд дурдахад, Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “"Бельгээс ирсэн иргэнээс шинжилгээ авахад эсрэг бие үүссэнийг нь тогтоосон. Энэ хүн гуравдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн. Ирснээсээ хойш 50 гаруй хонож байна гэсэн үг. Тухайн иргэн асуумжид Бельги улсад байхдаа коронавирусээр өвдөж эдгэсэн тухайгаа асуумжид бөглөөгүй. Дэлхий нийтэд уг халдвараар өвчилсөн иргэн шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдсөнөө өөрөө ч мэдэхгүй тохиолдолууд бий. Яг үүн шиг Бельгээс ирсэн иргэн шинж тэмдэггүй хөнгөн өвчилсөн байх өндөр магадлалтай. Тийм учраас цусанд нь эсрэг биет үүссэн.

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй юм байна. Улмаар түүнтэй хамт байсан хамгийн ойрын хүмүүс нь мөн хөнгөн өвдсөн үү мөн цусанд нь эсрэг биет байна уу гэдгийг хяналаа. Нийт 33 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тэгэхээр энэ хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлал өндөр болж байгаа юм. Ирээд халдвар тараагаагүй. Олон улсын дүрмийн дагуу өвчилсөн газар нь бүртгэгддэг. Тиймээс тухайн  иргэнийг Монгол Улсад халдвар авсан гэж бүртгэгдэхгүй” гэлээ.

Э.БУРАМ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж