Монгол ах дүүс "Хайч, чулуу, даавуу” нэртэй тоглоом бүтээжээ | News.MN

Монгол ах дүүс "Хайч, чулуу, даавуу” нэртэй тоглоом бүтээжээ

Монгол ах дүүс "Хайч, чулуу, даавуу” нэртэй тоглоом бүтээжээ

Монгол ах дүүс "Хайч, чулуу, даавуу” нэртэй тоглоом бүтээжээ

Канад Улсад монгол ахан дүүс болох Т.Сүлд-Эрдэнэ, Т.Соёмбо-Эрдэнэ нар хиймэл оюун ухаан, веб хөгжүүлэлт зэрэг өргөн хүрээнд ашиглагддаг  Python хэл  дээр “Хайч, чулуу, даавуу” гэх тоглоом буюу программыг бүтээжээ. Python хэл нь эхлэн суралцагч болон мэргэжлийн программ зохиогч нарын хувьд ч хамгийн сайн сонголтод ордог байна. Учир нь Python хэл нь бичиглэл, дүрмийн хувьд энгийнээс гадна сурахад хялбар зэрэг давуу тал олонтой программчлалын хэл аж. Мөн зарим орны ахлах сургуулиудын мэдээлэл зүйн хөтөлбөрт тус программчлалын хэлийг судлахаар багтаасан байдаг юм байна.

ТЭГВЭЛ “ХАЙЧ, ЧУЛУУ, ДААВУУ” ТОГЛООМ ХЭРХЭН БҮТСЭН БЭ?

Т.Сүлд-Эрдэнэ тавдугаар ангид суралцдаг бол дүү Т.Соёмбо-Эрдэнэ гуравдугаар ангид суралцдаг аж. Тэдний амьдардаг хот коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарласан учраас хүүхдүүд  цахимаар хичээллэж байгаа юм.  Улмаар хүүхдүүдийн аав болох Б.Түвшинжаргал нь хөл хорионы үед  хүүхдүүддээ  гэртээ байх хугацаанд   нь  хэрхэн хөгжүүлэх талаар бодож эхэлжээ.

Аавыгаа гэрээсээ ажиллаж байхыг харсан хүүхдүүд нь  “Таны өчигдөр хийж байсан код арван мөр байснаа 100 болсон байна” гэхчлэн төрөл бүрийн асуулт асуугаад байхаар нь  хүүхдүүдээ программ сонирхоод байгааг нь анзаарсан байна.

Хүүхдүүдийнхээ тэрхүү сонирхлыг нь дэмжих үүднээс  “Хайч, чулуу, даавуу” тоглоомын санааг олж программ хэрхэн ажилладаг болохыг тайлбарлан бага багаар зааж өгч, өөрсдөөр нь код бичүүлсэн  нь энэ аж. Б.Түвшинжаргалын хувьд программ  хангамжийн инженер мэргэжилтэй. Тэрбээр 2006 онд Монгол Улсын их сургуулийг программ хангамжийн чиглэлээр төгсөөд мэргэжлээрээ монголд 13 жил ажиллажээ. Улмаар  Канадад өнгөрсөн есдүгээр сард   хоёр хүүгийнхээ хамт ирсэн бөгөөд одоогоор IT гийн компанид программистаар ажиллаж буй.

Ингээд Т.Сүлд-Эрдэнэ, Т.Соёмбо-Эрдэнэтэй цахимаар ярилцлаа.

Код бичих юу нь сонирхолтой санагддаг вэ?

Т.Сүлд-Эрдэнэ: Компьютерыг удирдаад өөрийнхөөрөө ажиллуулж байгаа нь гоё санагддаг. Өөрийнх нь бичсэн даалгаврын дагуу ажиллаж байгаа болохоор бүр  гоё.

Т.Соёмбо-Эрдэнэ: Миний бичсэн кодууд нийлж өргөжсөөр байгаад гоё олон хүн хэрэглэдэг тоглоом болчихвол гоё санагдаж байна. 

-Код бичихэд хэцүү зүйл нь юу байсан бэ?

Т.Сүлд-Эрдэнэ: Алдаа гараад засч чадахгүй байвал хэцүү байдаг.

Т.Соёмбо-Эрдэнэ: Би одоохондоо сурч эхэлж байгаа болохоор зарим дүрмийг нь цээжилж чадаагүй байгаа. Дүрмээ сайн сураагүй байгаа болохоор код бичихэд  их хэцүү. Яг үсэг сураад уншиж сурахтай адилхан.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

Т.Сүлд-Эрдэнэ: Том болоод аав шигээ мундаг хүн болно. Тоглоом бүтээнэ.

Т.Соёмбо-Эрдэнэ: Программ зохиогч болно доо.

-Компьютерын ард ер нь хэр хугацааг зарцуулж байна вэ, аав ээж чинь дэлгэц удаан ширтлээ гээд дургүйцэж байна уу?

Т.Сүлд-Эрдэнэ: Би компьютер дээр их суудаггүй. Онлайнаар  багшийн өгсөн даалгавруудыг  хийж дуусаад завтай үедээ “Khan academy” ийн алгоритмын хичээл үздэг. Өдөрт нэг  цаг орчим болдог. Сурсан зүйлээ туршиж үзэх үедээ аавын компьютерыг гуйж хэрэглэдэг.

Т.Соёмбо-Эрдэнэ: Миний хувьд бас агаатай адилхан. iPad дээр хичээлүүдээ үздэг.  Дараа нь ахтайгаа хамт туршилт хийдэг.

-“Хайч, чулуу, даавуу” тоглоомыг та хоёроос өөр хүүхдүүд тоглох боломжтой юу?

Т.Сүлд-Эрдэнэ: Болно. Гэхдээ бид тоглоомоо интернэтэд тавих хэрэгтэй.  Аав тэгж хэлсэн

Т.Соёмбо-Эрдэнэ: Бид  хоёр  тоглоомоо дүрстэй болгоно гэж бодож байгаа. Тэгээд дараа нь хүүхдүүдэд харуулбал гоё.

Б.ТҮВШИНЖАРГАЛ: КОД БИЧИЖ СУРСНААР ХҮҮХЭД ЦЭГЦТЭЙ ЛОГИКТОЙ СЭТГЭХ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛДОГ

-Дээрх тоглоомын санааг анх хэрхэн олов. Хүүхдүүд нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүүхдүүд маань аяга угаах, хог шүүрдэх зэрэг гэрийн ажил хийхдээ хайч чулуу даавуу  тоглож байгаад хожигдсон нь хийдэг. Тэрхүү тоглоомоос нь сэдэвчлэх юм бол өөрсдөд нь амархан бөгөөд  сонирхолтой байж магадгүй гэж бодоод хялбар алгоритм сонгосон.  “Хайч, чулуу, даавуу” тоглоом нь харьцангуй  энгийн, алгоритмын  салаалсан төрөлд багтах учраас программынхаа хувьд  ч тэр хүүхдийн онцлог, чадварт яг тохирч байгаа юм.  Программын зарчмыг ойлгуулахын тулд мэдээж хүнд биш хөнгөн  алгоритмаас эхэлсэн. Ерөнхийдөө программ бүтээхэд шаардагдах оролт, гаралт гээд ойр зуурын нөхцөлүүдийг бүгдийг нь хамарсан. Хүүхдүүдээ хараад намайг дуурайгаад программист болчихгүй юм байх даа гэж боддог байлаа. Тэгсэн манай хоёр IT салбарт их сонирхолтой гэдгийг нь гэртээ хамт байх хугацаанд мэдэж авсандаа баяртай байгаа. Тэд маань том болоод тоглоом зохионо гээд л яриад байгаа. /инээв/

-Анзаарахад  “Хайч, чулуу, даавуу” тоглоом нь текст хэлбэртэй байх шиг байсан?

-Тийм ээ.  Энэхүү тоглоом нь график биш текст хэлбэртэй.  Хайч чулуу даавуу гурвын аль нь дийлэх вэ гэдэг  өгөгдөл нь компьютерт  текст хэлбэрээр бууна. Өөрөөр хэлбэл программ нь  нэг, хоёрдугаар тоглогчийн нэр нь хэн бэ, тоглогч та юу гаргах вэ гэж асууна гэсэн үг.  Тэгэхээр чулуу  гаргаж байгаа шүү гэж программд текстээр бичиж хариулна.

Хэрэв энэ тоглоомыг график, дүрсэнд оруулъя гэвэл ажиллагаатай. Дараагийн түвшний ажил болно. Одоогоор хүүхдүүддээ программын үндсэн зарчим, хэрхэн  ажилладгийг ойлгуулах хэмжээнд энгийн байдлаар хийж суурийг нь тавьж байна. 

Хамгийн гол нь тэдний тоглох дуртай тоглоомоор нь  дамжуулан   программ гэж юу вэ гэдгийг ойлгуулахаар өөрсдөд нь их амар санагдаж байгаа байх. Манай хоёр программаа Python хэлээр бичсэн. Тус хэл нь хиймэл оюун ухаанд ашиглаж байгаа гол хэл юм. Python хэлийг сайн эзэмшсэн мэргэжилтнүүд ирээдүйд  зах зээл дээр өндрөөр үнэлэгдэнэ гэсэн үг.

-Тэгвэл Python хэлний онцлог давуу тал нь юу юм бэ?

Программчлалын маш олон хэлүүд байдаг л даа. Python хэлний түүх 1990 ээд оны эхэн үеэс эхэлдэг, эртний хэлнүүдийн нэгд тооцогдоно. Энэ хэлийг ашигладаг инженерүүдийн тоо сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа. Энэ нь миний түрүүн дурдсан хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/, /Machine Learning/ зэрэг салбарт өргөн хэрэглэгдэж байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Тус чиглэлийн нэмэлт сангууд Python хэл дээр маш их хөгжүүлэгдсэн байдаг. Дараагийн дэлхийн долларын тэрбумтнуудын бизнес энэ салбараас төрнө гэж ярьж байгаа. Тэр нь ч үнэн болов уу. Миний хувьд Python хэлийг эхлэн суралцагчдын нэг20:54:1620:54:16. Өмнө нь би JAVA/PHP гээд хэлүүдийг ашиглаж программ хийдэг байсан.  Бусад хэлүүдтэй харьцуулахад бичиглэл /syntax/ нь их энгийн, мөн кодынх нь мөрийн тоогоор яривал JAVA дээр 50 мөр болдог кодыг, Python дээр 10- 20 мөрт багтаачихдаг. /инээв/

–Хүүхэд код бичиж сурснаар цэгцтэй логиктой сэтгэх, ямар ч асуудлыг задалж, үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болдог гэж сонслоо. Код бичиж сурснаар хүнд ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-Технологийг зөвхөн хэрэглэх биш, тухайн технологи хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлнэ. Ирээдүйн хуульч, эмч, улстөрч бүгд алгоритм гэж юу вэ гэдгийг мэддэг, интернэт яаж ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарна. Тиймээс компьютерын шинжлэх ухааныг хими, физиктэй адилтгаж, хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч хэрэгжүүлж байна.

Код бичиж сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд тухайн хүүхдийн тархинаас гарч байгаа шийдэл нь алгоритм болох ба тэрхүү шийдлээ компьютер дээр код болгон бичиж үлдээнэ.

Энэ бол гайхамшигтай үйл явц.  Ер нь хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бол программист. Тэр дундаа хиймэл оюун ухаан буюу ирээдүйн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу  роботын үед программистын хэрэгцээ эрс өснө. Ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгсөж байгаа хүүхдүүд энэ чиглэлээр явбал сургуулиа төгсөөд ажлын байр болон авах цалингийн хувьд ч өндөр байх болов уу?

-Та монголдоо 13 жил ажилласан шүү дээ. Ер нь ажиглахад  монгол болон Канад программистуудын чадварын хувьд аль нь илүү вэ?

-Ер нь монгол  инженерүүд математик суурь сайтай. Канадын  программистуудыг монголтой харьцуулахад чадварын хувьд ялгаа  гэх зүйл бараг байхгүй.  Бараг монгол программист илүү гүйцэтгэлтэй хурдан, сайн гэлцдэг. Канадын  программистуудын гол давуу тал нь зохион байгуулалттай байж чаддаг, ажлаа цэгцтэй хийдэг. Миний хувьд жижиг ажлуудыг толгой дотроо бодож байгаад хийчихдэг бол канад программистуудын хувьд жижиг том гэлтгүй цаасан дээр буулгаад аягүй сайн нарийн гаргаж хийдгээрээ ялгаатай. Тэдний эдгээр чадваруудаас суралцах зүйл их бий. Код бичих чадварын хувьд ялгаа байхгүй. Нэмж хэлэхэд программыг бүтээж байгаа арга барил, хамрах хүрээний хувьд ялгаа байна уу гэж харагддаг. Программыг том хүрээнд нь харах юм бол дан соурс кодоос гадна, бусад нарийн төвөгтэй зохион байгуулалт, дэд бүтцүүдээс бүрдсэн байдаг. Хамарч байгаа хүрээ, шийдэж байгаа асуудлаасаа хамааран тухайн системийг бүтээж байгаа инженерүүдийн чадвараас гадна, хэрэгжүүлж байгаа арга барил, бусад технологиудаа хэрхэн зөв эзэмшиж, ашиглаж чадаж байгаа юу гэдэг асуудал яригдаж эхэлдэг.

Тухайлбал,  манайд тайлангийн сүүлийн өдөр гацаад орохоо больчихдог байсан татварын систем, киноны онлайн нээлт зарлачхаад үзэх гэхээр ачааллаа дийлэхгүй гацчихдаг стриминг үйлчилгээнээс харж болохоор. Миний бодлоор манайд энэ тал дээр захиалагч, гүйцэтгэгч хоёрын аль аль нь анхаарч ажилламаар санагддаг.

Нөгөө талдаа дэлхий хэмжээний системүүд дээр ажиллаж байсан залуучууд Монголдоо очиж туршлага мэдлэгээ их хуваалцдаг болсон байна лээ. Удахгүй Монголоос IT д суурилсан дэлхийн хэмжээний бизнесүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

Бүдүүлэг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ  харин авч байгаа цалингийн хувьд хэр вэ?

Монголд бол программистын дундаж цалин  сарын 2-3 сая төгрөг.  Энд бол 2-3 дахин их. Гэхдээ хот, хотоосоо шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй. Хамгийн гол нь англи хэлний мэдлэг их чухал.

– Таны ярьснаас дүгнэхэд монгол программистуудын суурь их сайн тавигддаг юм байна гэж ойлголоо. Зөв үү?

 Тийм шүү. Суурь их сайн. Ялангуяа математикийн  суурийг маш  сайн тавьж өгдөг юм байна. Манай хоёр хүүхэд монголд байхдаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд явдаг байсан л  даа. Канадад ирээд л хүүхдүүдийн математикийн хичээлийн түвшин нь түрүүлснийг, Англи хэлний түвшин  нь хоцорсон гэдгийг мэдсэн.  Гэхдээ хүүхдүүд гадаад  хэлийг их хурдан сурдаг юм байна.

-Та гурав маань монголдоо хэзээ ирэх бодолтой байна вэ?

-Энд 3-4 жил болох бодолтой байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Telmuun bayar 2020-05-04 122.201.21.54

Мундаг юм . Би программд дуртай . Би англи хэлдээ сайн . Их мундаг юм аа . 👍

Avatar

Мгл 2020-05-04 202.55.188.38

mundag.iluu uur zuiliig sanaachlaaraa. zarim монгол Хөлдүү донгио нөхдүүд энүүгээр олон тэд нар ихэвчлэн боловсрол мэдлэг бхгүй. Үхэр монголчууд гэж ярьдаг мал хоолиг нөхдүүд бдаг даа. Яг тэд нар гээд ойлгоорой…

Avatar

Зочин 2020-05-04 117.111.1.158

Монгол хүүхдүүд мөн юм уу иргэшлээ солиулсан бол монгол биш

Avatar

Зочин 2020-05-04 66.181.185.171

Mun manai surguulid sursan

Avatar

Зочин 2020-05-04 202.179.25.174

Bi python dunguj surch bga 40 nastai. Getel ene huuhduud..

Avatar

Odb 2020-05-04 103.229.123.137

Manai naiz mudag shu

Avatar

Зочин 2020-05-04 70.64.14.35

Энэ сөрөг коммкнт бичээд бгаа хүн сүг, сүргүүдэд хандаж хэдэн үг хэлье. Өнгөтэй өөдтэй юм уншиж чадахгүй. Нэгнийгээ хэмлэцгээгээд, төмпөн шанагатай зууралдацгаасан, хийх юмгүй, интернет ард нуугдсан новшнууд.

Avatar

Зочин 2020-05-04 70.64.14.35

Та нар тоглоом байтугай 2 тоо ч нэмж чадахгүй. Тийм мал нар болсоноо мэдэцгээ.

Avatar

Elementary 2020-05-04 64.119.20.243

Elementary yum l hiihimdaa chaavaas. tgd huuhduuduureere halhavch hiigeedl. bodvol Canada-d hockeychin biz

Avatar

асуулт 2020-05-04 202.179.27.162

Хаяч, чулуу, даавуу гэдэг нь хятад тоглоом уу? Солонгос тоглоом уу

Avatar

Зочин 2020-05-04 66.181.185.229

2 хүүхдиинхээ ирээдүйн төлөө бүхнээ зориулж байгаа хүүгээ рээ бахархаж бн аав ээж нь цаашдийнх нь зорилгод нь амжилт хүсье та нартаа хайртай шүү

Avatar

please 2020-05-04 202.9.46.135

Канад руу гарах зөвлөгөө өгөөч.

Avatar

Зочин 2020-05-04 39.115.114.99

Монгол хүүхдүүдийг ямар санаатайгаар срлонгосжуулаад байнаа. Наад тоглоом чинь солонгос тоглоом . монгол тоглоом байхгүй юу байгаа та нар л мэдэхгүй мэдэхийг хшсэхгүй болохоос

Avatar

Зочин 2020-05-04 185.220.100.242

Интернетээс татчихгүй юу даа эцэг нь програм бичдэг юм байгааж хүүхэд гэхээс маш амархан нэг их гайхуулаад байхаар юм биш дээ

Avatar

Zochin 2020-05-04 202.126.88.196

zov bodoltoi hun bna

Avatar

Зочин 2020-05-04 192.82.76.211

Худлаа аашхаа болиоч

Avatar

Зочин 2020-05-04 43.242.243.97

oligarhiin huuhduud arai oor ym zaalgadag bailgui de

Avatar

Зочин 2020-05-04 103.111.68.3

oligarh ene ter gesen yum bhguie uund. net orood l haihad huuhded zoriulsan programm zunduu bdag. Sain saikhan zuiliigee zaabal neg harluulj bhiin. husbel tanii huuhed ch uuniig hiij chadna shdee. Horboo yurtunts dayarchlagdaad bna.

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.22

тэнэг л***р вэ чи

Avatar

я 2020-05-04 202.21.103.54

Мундаг аавтай , мундаг сайн хүүхдүүд байна , Улам ихийг сураарай , гэр бүлд нь аз жаргал хүсье .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж