Коронавирусийн халдварын эсрэг аяллын хоригоос Израйль хүрэх олон улсын агаарын тээвэр үндсэндээ зогсолт хийсэн. Гэвч Израйльд ясаа тавих хүсэлтэй иргэдийн сүүлчийн аяллын нислэг үргэлжилж байна. Олон зууны турш Израйль нь еврейчүүдийн хувьд ариун газар байсаар ирсэн ба эцэг өвгөдийнх нь үүрд нойрсох нутаг байсаар иржээ. Тиймдээ ч коронавирусийн халдварын аюулын хажуугаар иргэд, нисэхийн салбар, эрүүл мэндийн албаныхан нас барсан хүмүүсийг эх оронд нь авчирч нутаглуулах арга замыг эрэлхийлж байна.
Израйлийн хувийн компаниуд цогцос авчрах тусгай каргог багтаасан чартер нислэгийн гэрээг байгуулах болсон аж. Израйлийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 300 гаруй цогцсыг чартер нислэгээр авчирсны дунд коронавирусийн халдвараар нас барсан хүмүүс ч байжээ. Израйлийн олон улсын нисэх буудал хэдийн хоосорсон бөгөөд долоо хоногтоо нэг удаа чартер нислэгээр авчирсан хүмүүст л үйлчилж байна.
Израйльд халдвараар 225 хүн нас барж, 16100 гаруй хүн өвчилснөөр эмнэлэг, моргийн ачаалал хэтэрчээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ