Зээлийн хүү 0.5 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү 0.5 хувиар буурчээ

Зээлийн хүү 0.5 хувиар буурчээ

Эдийн засагт зээлийн хүү бууруулах асуудлыг эрчимтэй хэлэлцэж буй. Тэгвэл Монголбанкны гаргасан тайланд 2020 оны гуравдугаар сарын байдлаар банкны салбарын шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.1 хувьтай тэнцүү байгаа бол гадаад валютын хувьд 5.4 хувьтай тэнцүү байна. Зээлийн хувьд шинээр олгосон зээл төгрөгийн хувьд жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувьтай тэнцүү байгаа бол гадаад валютын хувьд 10.5 хувьтай тэнцүү байгаа дурджээ. Энэ нь өнгөрсөн 2019 оны мөн үетэй харьцуулахад зээлийн хүү 0.5 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Үүний зэрэгцээ, банкны салбарыг дунд хугацааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын харилцах дансанд төлдөг хүүг тэглэснээр зээлийг хүү 0.8-1 хувиар буурах боломжтой ажээ.

Мөн хадгаламж, даатгалын хуульд тусгасан 20 сая хүртэлх төгрөгийн болон валютын хадгаламжийн даатгах тухай заасан байдаг. Энэхүү хуулийн заалтад өөрчлөлт оруулан, валютын хадгаламжийг даатгахгүй болсноор долларжилтийн процессыг бууруулахад бодлогын хүү ч буурах орон зай бий болно гэж судлаачид үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулж, 9 хувьд хүргэсэн нь зээлийн хүү 0.3-0.4 хувиар буурна. Гэхдээ энэ үзэгдэл нь дөрвөн улиралын дараа эдийн засагт мэдрэгдэнэ гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Бодлогын хүүгийн бууралт зах зээл дээр арилжааны банкаар дамжин үр өгөөжөө иргэдэд хүртээдэг. Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ гадаадаас орж ирэх валют нь өнөөдөр гарч байгаа валютын хэмжээнээс бага байгаа нөхцөлд бодлогын хүүг 5 хувьд хүргэх нь боломжгүй бөгөөд эдийн засагтаа сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН БУУРАЛТ /1993-2020.03.31/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж