Иргэдийн фэйсбүүкийн нууц үгийг хууль бусаар олзолдог бүлгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Иргэдийн фэйсбүүкийн нууц үгийг хууль бусаар олзолдог бүлгийг илрүүлжээ

Иргэдийн фэйсбүүкийн нууц үгийг хууль бусаар олзолдог бүлгийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр болоод нууц үгийг холбоос ашиглан олзолдог бүлэг этгээдийг илрүүлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр: Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк рүү нэвтрэх нууц үгийг хууль бусаар олзолж авах улмаар нэвтэрч мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах явдал нэмэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс хуурамч холбоос ашиглан иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нууц үгийг олж авч мэдээллийн бааз үүсгэдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллааг явуулж байна. Иймд иргэд сэжиг бүхий үл таних этгээдээс явуулж буй холбоосоор нэврэхгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна” гэв.

Иргэд нууц үгээ мартахаас сэргийлж төрсөн өдөр, утасны дугаар зэрэг бусдын мэдэж болох хувийн мэдээллээрээ фэйсбүүкийн нууц үгээ хийх нь нууц үгээ алдах гол эрсдэл болдог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж