Дүрвэгсэд германчуудад туслахаар ажиллаж эхлэв | News.MN

Дүрвэгсэд германчуудад туслахаар ажиллаж эхлэв

Дүрвэгсэд германчуудад туслахаар ажиллаж эхлэв

Дүрвэгсэд германчуудад туслахаар ажиллаж эхлэв

Германы нийслэл Берлин хотноо Спандау дүүрэг дэх олон нийтийн төвд 20 гаруй дүрвэгч эрээн даавуугаар амны хаалт оёод завгүй сууна. Тэдний олонх нь Афганистан, Иранаас иржээ. Сайн дурын дүрвэгсэд оёсон амны хаалтаа Берлин хотын оршин суугчдад үнэгүй тарааж байгаа аж. Тэдний оёсон амны хаалт эрэлттэй буйгаас тус төвийн гадна урт дараалал үүсчээ.

Германд коронавирусийн халдварын эсрэг нийтийн тээвэр, дэлгүүр хоршоо зэрэг олон нийтийн газруудад амны хаалт зүүхийг хуульчилж, зөрчил гаргавал өндөр торгууль ноогдуулах болсон юм. Тус улсад халдвараар 6000 орчим хүн амь үрэгджээ.

Төслийг зохион байгуулагч Афсанэ Афразэ-Кетабийн хэлснээр коронавирусийн халдвар Германд амьдарч буй дүрвэгсдийн амьдралд өөрчлөлт авчирчээ. Төслийн хүрээнд Германд амьдарч буй дүрвэгсэд сайн дурын ажил, хандиваар дамжуулан орон нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулах, хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон ач тус өгч байна. Афганистанаас ирсэн 45 настай Жамила Ахмадийн хэлснээр тэрбээр өдөрт 50 амны хаалт оёдог гэнэ. Тэрбээр “Герман улс бидэнд тусалсан. Харин одоо бид чадах зүйлсээрээ германчуудад тусалж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Үүний зэрэгцээ “Go Volunteer” сайтаар дамжуулан дүрвэгсэд янз бүрийн байдлаар орон нутгийн иргэдтэй харилцаа тогтоож байна. Тухайлбал, тэд гэртээ хоригдсон хүмүүсийн өмнөөс дэлгүүр хэсч, хүнсийг нь цуглуулж өгөх, хоол хийж өгөх зэрэг үйлчилгээг сайн дураар хийж эхэлжээ.

Германд 2015-2016 оны хооронд сая гаруй дүрвэгч Афганистан, Иракаас ирсний дээр Сири улсаас мөн тооны иргэн иргэний дайнаас дайжин иржээ. Дүрвэгсдийн хэт их урсгал нь Германд улс төрийн зөрчил үүсгэж, иргэдийн эсэргүүцэлтэй ч тулсан.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-03 43.242.243.97

ogortsiigoo shurguulj togol

Avatar

Зочин 2020-05-03 202.21.107.116

Жиинхэнэ бэлэнчлэх юмаа

Avatar

Зочин 2020-05-03 202.21.107.108

Маскаа оёод ч өмсч чадахгүй хүн зарж байгаад сөнөх гэж байгаа юм.

Avatar

Зочин 2020-05-03 43.242.243.97

odoo muslimtaigaa negdeed tegeed bid dahij tornoo geed oorsdiigoo burelgeed baij l bai

Avatar

Zochin 2020-05-03 64.119.16.245

Good

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж