У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн гарт нийгмээ соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бий | News.MN

У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн гарт нийгмээ соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бий

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн гарт нийгмээ соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бий

У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн гарт нийгмээ соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бий

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2020.05.03/ тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ.

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхий даяараа аюулт вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй.

Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-03 202.126.89.231

Erunhii saidaa nislegiin toogoo nemeech. Chiher doloolgoj olon irgedee zovooj baina shuu. Ydahad olon hun avchirval songuulid ylna shuu. Es chadval ta bolood tanai nam ylagdah ni oilgomjtoi

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-05-03 64.119.16.64

Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАН-г нэг өдрийн өмнө ч гэсэн зайлуулах шаардлага байгаа тул сонгуулийг хугацаанд нь хийх хэрэгтэй. УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жанхуугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болго

Avatar

зочин 2020-05-03 192.82.75.99

ЕРӨНХИЙ САЙДАА ЭНЭ БААРНУУДАА ХААГААЧ.
ЯМАР ҮМБҮҮ НЬ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙНАА

Avatar

1234 2020-05-03 202.131.230.114

1234

Avatar

анд найз 2020-05-03 103.26.195.207

хөмсөг зангидсан ууртай бага дарга, сахал тавьбал Гитлертэй мөн ч адилхан болно

Avatar

зочин 2020-05-03 103.26.195.207

СЭТГГҮЛЧИД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ Л ДЭЭ. МӨНГӨ АВЧ ХҮН ГҮТГЭЖ БИЧНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХ УУ? ШУДАРГА БУС БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХ, ЭРХ БАРИГЧДЫН ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ӨРӨВДМӨӨР СЭТГГҮЛЧИД ИХ БАЙНА.
БУСАРМАГ ЯВДАЛТНУУДЫГ ЯГ ТАГ БАРИМТТАЙ ҮНЭН ЗӨВ БИЧДЭГ ОЛОН ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЖИНХЭНЭ СЭТГҮҮЛЧИЙГ ТА НЭРЛЭВЭЛ ХЭНИЙГ НЭРЛЭХ ВЭ???
МӨНХБАЯСГАЛАНГ ЯГ МӨН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА. ГЭХДЭЭ ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬДАГЧ ТҮҮНИЙ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА БАТЛАГДАЖ НОТЛОГДВОЛ НОМЕР НЭГ ГЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ

Avatar

Зочин 2020-05-03 202.9.40.60

Нам дагасан ёс зүйгүй сэтгүүчид мөн ч их байна даа. Сэтгүүчид иргэдэдээ хэрэгцээт мэдээллийг өгөх, танин мэдэхүйг нь дээшлүүлэх, амьдрал ахуйгаа хэрхэн дээшлүүлэх, яаж өндөр боловсролтой болж нэр төртэй хийж бүтээх амьдар талаар мэдээлэл нийтлэл бичиж байх ёстой байтал бүгд улс төржчихсэн тэр энэ намыг муулж сайлаад, улстөрчдийн дунд гүйж байдаг. Энэ сайтын сэжтгүүлч нэртэй юмнууд бол арай дэндүү МАНАН-гийн дуу хоолой болдог. тэрнийг бид бүгд мэднэ.

Avatar

Зочин 2020-05-03 202.9.40.60

Өөрийнх нь намын хүн Ерөнхий сайд биш болохоор Засгийн газрын бүх бодлогыг эсэргүүцэж бусдыг өөр шигээ байхыг уриалан дуудаж байгаа нь наанадаж ёс зүйгүй цаанадаж төр засгийн эсрэг үйл ажиллагаа юм.Уул нь аль нам нь засаг барих нь хамаагүй хэн ч байсан Засгаа дэмжиж хүндэлж байх ёстой:. Ийм соёл намтай нөхдөд дутагдаж байна

Avatar

Ttt 2020-05-03 202.126.89.150

Гэхдээ Өнөрөө шиг хүн сэтгүүлч хийгээд хэрэггүй

Avatar

иргэн 2020-05-03 202.179.24.157

зарим Сэтгүүлчид Хараат бус байдал Хэвлэн нийтлэх Эрх чөлөө гэгчээрээ Далимдуулж бусдыг Дарамталж шантаажилж Ёс суртахуунгүй байдал илт бий болсон нь Худлаа биш шүү дээ

Avatar

хүн ёсны зөвлөх 2020-05-03 202.9.46.30

сэтгүүлч нараа хэнээс бүү ай. ард хамттүмэн чинь та нартайгаа хамт хүрэлсүх гэж бага тушаалын цэргийн амьтан шадар сайд нь гэгч нэг түүхийн багш санаатай юмаар энэ улс орноо удирдуулчихаад яаж гэж боддог юм. ёстой хүн мондсон бишдээ. нөгөө хоёр нь ч гэсэн өөрсөдийгөө нэг их юм шиг бодчихсон таарсан таар шуудай.ичиж амьдараач

Avatar

Зочин 2020-05-03 202.126.88.214

нийгмээ соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалан дуудахад нь танай намын авлигачид саад болж байна. Зүгээр л нэг иргэний журмаар шийдчих байсан эгэл жирийн нэр төрийн сэргээлгэх гомдлын асуудлыг гүтгэх гэсэн зүйл ангиар Эрүүгийн хуулинд оруулж дарамтлах чинь өөрсдйин тань хийсэн бузар булайг дэлгэх гэсэн хэн бүхнийг нухчин дарах гэсэн явуургүй арга шүү.Тийм сүрхий юм бол тэр зүйлээ авч хая. Намынхаа хулгайч нарыг шийтгэ.

Avatar

Зочин 2020-05-03 202.9.40.38

Zarim setguulchid haraat bus baidlaa heteruulj bna chuu buh hun undsen huuliin dor amidarna chuu

Avatar

иргэн 2020-05-03 66.181.185.146

Засгийн газрын үйл ажиллагааг далдуур эсэргүүцэн унагах бусармаг ажиллагаа идэвхижих шинжтэй. Хэвлэл мэдээллийг баруун аймгийнхан эзэлж авчихаад олигтой ч юм гарахаа байлаа гэж бухмдах хүн олон болж Болгоомж илүүдэхгүй биз анхаарах шаардлагатай биз Чадварлаг хурц үгтэй сэтгүүлчид тоотойхон үлдсэн дэг шүү

Avatar

Зочин 2020-05-03 202.126.88.214

Би өөртөө үйлчилгээ авах гэж л татвар төлдөг. Татвар төлсөн нэг зоос бүрээ хянах нь минйи эрх бас үүрэг. Тэр үүргээ сэтгүүлчдээр дамжуулан хэрэгжүүлмээр байна. Чам шиг зусарч дуугүй цавиндаа хошуугаа хий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж