Хотын даргын шийдвэр олон хүний хөдөлмөр зүтгэлийг үгүй хийх нь

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Хотын даргын шийдвэр олон хүний хөдөлмөр зүтгэлийг үгүй хийх нь

Хотын даргын шийдвэр олон хүний хөдөлмөр зүтгэлийг үгүй хийх нь

Короновирусийн халдварыг дотооддоо алдахгүйн тулд бүтэн дөрвөн сар хичээж зүтгэсэн олон хүний хөдөлмөр зүтгэлийг хотын дарга үгүй хийх нь. Энэ сарыг дуустал нийслэлд хөл хорио үргэлжилж байгаа атал хотын дарга С.Амарсайхан шийдвэр гаргаж баар, цэнгээний газруудыг тавдугаар сарын 01-нээс эхлэн нээсэн нь залуус олноор нэг дор цугларч халдвар нэмэгдэх эрсдэлийг бий болголоо.

Хаалттай байсан баар, цэнгээний газрууд өчигдрөөс нээгдэж, хоорондоо 2 метрийн зай барих ёстой атал маск ч зүүгээгүй залуучууд шөнийн цэнгээний газруудад олноор цугларч баяр наадам тэмдэглэж буй мэт дүр зураглал өнгөрсөн шөнө нийслэлд болов.

Энэ талаарх гомдол шүүмжлэл  ч иргэдээс 119 дугаарт ихээр ирсэн байна. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл нийгэм дотроос халдвар гарах өндөр магадлалтай. Тухайн цэнгээний газрууд халдвар хамгааллын ариутгал цэвэрлэгээ сайн хийсэн байлаа ч эрсдэлийг бууруулж чадахгүй.

Иймд хотын дарга С.Амарсайхан гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол өнгөрсөн хугацаанд тогтоосон сахилга, дэг журам алдагдах нь.

Хотын дарга сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээгүй атлаа ямар зорилгоор, хэний бизнесийг дэмжих гэж шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг нээв. Та шийдвэрээ даруй эргэж харахгүй бол нийслэлчүүдийг сүйрүүлэх нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж