Монгол Улс саарал жагсаалтаас 2020 онд багтан гарах зорилт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс саарал жагсаалтаас 2020 онд багтан гарах зорилт тавьжээ

Монгол Улс саарал жагсаалтаас 2020 онд багтан гарах зорилт тавьжээ

Өнгөрсөн хавар эдийн засаг, улс төрийн дуулиан болсон Саарал жагсаалт цар тахлын энэ үед нам жим болж, энэ талаар ярих, сануулах хүн ч ховорджээ. Үйл явдлыг эргэн сануулахад, Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 19-нд FATF-ийн саарал жагсаалтад орсон. Ингэснээр эдийн засгийн том хоригт орж мэдэхүйц нөхцөл байдал үүссэн юм.

Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос тодруулахад "Саарал жагсаалтын хүрээнд үндсэн гурван ажил, түүний цаана буй зургаан арга хэмжээний хүрээнд холбогдох ажлыг хийж, Монгол Улс тайлангаа цаг тухай бүрт нь  хамгаалж байгаа. Үндсэндээ нийт ажлын 50 хувийг нь биелүүлчихсэн явж байна. Нөгөө тал ч гэсэн ахиц дэвшил байгааг хүлээн зөвшөөрч байгаа.

Covid-19-той холбоотой нүүр, нүүрээ харж уулздаг уулзалтууд дэлхий нийтээрээ цуцлагдаж байна. Гэхдээ Монголын талаас энэ ажлыг шуурхайлахын тулд цахим хурал хэлбэрээр зохион байгуулж, ажлаа хамгаалах хүсэлтээ тавьсан. Энэхүү хүсэлтийг маань ойлгоод, зөвшөөрсөн байгаа. Энэ хамгаалалтын ажил тавдугаар сард хийнэ. Монголбанкны зүгээс ирэх аравдугаар сард саарал жагсаалтаас гарах зорилтын хүрээнд бүх ажлаа хийгээд явж байна" гэсэн юм.

Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ "FATF нь саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг коронавирусийн тархалтаас болж түр хойшлуулах шийдвэр гаргасан. Саарал жагсаалтаас гарахад цөөн ажил үлдсэн тул хоёр дахь явцын үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг Монгол Улс тавьсныг FATF хүлээн авлаа. FATF-ын шаардлагыг биелүүлж, тайлангуудыг цагт нь хүргүүлэн саарал жагсаалтаас гарахаар төрийн олон байгууллага хамтран шуурхай ажиллаж байна" гэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж