"Тусгай нислэгээр ирсэн сэжигтэй 40 гаруй тохиолдлыг хянаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

"Тусгай нислэгээр ирсэн сэжигтэй 40 гаруй тохиолдлыг хянаж байна"

"Тусгай нислэгээр ирсэн сэжигтэй 40 гаруй тохиолдлыг хянаж байна"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Бельгээс ирсэн иргэнээс шинжилгээ авахад эсрэг бие үүссэнийг нь тогтоосон. Энэ хүн гуравдугаар сарын 09-нд манай улсад ирсэн. Ирснээсээ хойш 50 гаруй хонож байна гэсэн үг. Дэлхий нийтэд уг халдвараар өвчилсөн иргэн шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдсөнөө өөрөө ч мэдэхгүй тохиолдолууд бий. Яг үүн шиг Бельгээс ирсэн иргэн шинж тэмдэггүй хөнгөн өвчилсөн байх өндөр магадлалтай. Тийм учраас цусанд нь эсрэг биет үүссэн. Тухайн иргэн халдвар тараахгүй учраас тухайн үед хамт байсан хамгийн ойрын хүмүүс нь мөн хөнгөн өвдсөн үү мөн цусанд нь эсрэг биет байна уу гэдгийг хяналаа. Нийт 33 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тэгэхээр энэ хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлал өндөр болж байгаа юм. Ирээд халдвар тараагаагүй. Олон улсын дүрмийн дагуу өвчилсөн газар нь бүртгэдэг. Тийм учраас энэ иргэний Монгол Улсад халдвар авсан гэж бүртгэгдэхгүй.

Ард түмэн амгалан, тайван байх хэрэгтэй. Энэ хүн орчин тойрондоо халдвар тараахгүй, тараагаагүй гэдэг нь шинжилгээнүүдээр нотлогдлоо. Ард иргэд хэзээ нэгэн цагт халдвар гарахад цочирдохгүй байгаасай гэж өдөр болгон хэлж байгаа. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Нийт гурван удаагийн тусгай нислэгээр 800 орчим хүн ирлээ. Эхний тусгай нислэгээр ирсэн 281 хүнээс нэг батлагдсан тохиололд гарсан. Тухайн иргэн АНУ-аас Сөүлд дамжин ирсэн. Бусад 280 хүнээс одоогоор халдвар илрээгүй. Гэхдээ батлагдсан нэг тохиолдол гарсан учраас бүх хүнээс гурван удаагийн шинжилгээ авна. Халдвар илэрсэн тухайн иргэний ойр орчимд нь сууж ирсэн 30 гаруй хүнээс мөн халдвар илрээгүй.

Өнөө өглөө тусгай нислэгээр ирсэн 34 хүнийг сэжигтэй тохиолдол гэж авч үзээд хянаж байна. Нийтдээ гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн  800 гаруй иргэнээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласан. Гэхдээ эдгээр 40 гаруй хүн  халуурч, ханиалгасан шинж тэмдэггүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж