Хоёр Солонгосын цэргүүд буудалцжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын цэргүүд буудалцжээ

Хоёр Солонгосын цэргүүд буудалцжээ

Хоёр Солонгосын хилийн зурвас буюу өндөр хамгаалалттай бүсэд өнөөдөр /2020.05.03/ өглөө 7.41 цагт цэргүүд буудалцжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр БНАСАУ-ын талаас эхлэн хэд хэдэн сум буудаж, тус улсын хамгаалалтын постыг оносон аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын хилийн цэргүүд хоёр удаа хариу гал нээжээ.

Өмнөд Солонгосын Чорвонь хотын ойролцоо хил дээр болсон буудалцааны улмаас хүний амь нас хохирч, гэмтсэн мэдээлэл байхгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Нөхцөл байдлыг тодруулахаар хоёр Солонгосыг холбосон харилцааны шугамаар албаныхан холбогдон ажиллаж байгаа бөгөөд цэргүүд бэлэн байдалд шилжжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж