Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв? | News.MN

Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олон нийтийн өмнө 20 хоногийн дараа гарч ирэхдээ баруун бугуйндаа тэмдэгтэй болсныг телевизийн бичлэгийн үеэр ажиглажээ. Ким Жон Ун өнгөрсөн Баасан гаригт бордооны үйлдвэрийн нээлтэд дүү Ким Ёо Жоны хамт оролцсоныг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаас мэдээлсэн.

Өдгөө 38 настай Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө гараагүй ба түүнийг хагалгаанд орсон гэх мэдээлэл байсан. Тэгвэл АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд Ким Жон Уны баруун гарын бугуйн дээр тэмдэг нь зүрх, судасны мэс заслаас үүдсэн сорви гэж таамаглажээ. Тодруулбал, түүний баруун гарын артерийн судас руу зүү орсон сорви байсан аж.

Үүний зэрэгцээ Хятадаас өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн мэргэжилтнүүдээ илгээсэн нь Ким Жон Уныг мэс засалд орсныг баталгаажуулж байна хэмээн сурвалжууд мэдээлжээ.

Ким Жон Уны эцэг болон өвөө нь хоёул зүрхний шигдээсээр нас барсан юм. Ким Жон Ун 160 орчим см өндөртэй боловч 130 гаруй кг жинтэй бөгөөд өдөрт дөрвөн хайрцаг тамхи татдаг нь зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Өмнө нь Ким Жон Ун 2014 онд сар шахам хугацаанд олны өмнө харагдаагүй бөгөөд эргэн ирэхдээ шагайн мэс заслаас болж бага зэрэг доголж, таяг тулсан байв. Түүнийг эзгүй байх хугацаанд төрийн эргэлт гарах тухай шум дэгдэж байжээ.

Өмнө нь Хятадын нэг эмчийн Японы сонинд мэдээлснээр Ким Жон Ун өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр цээжээ даран газарт унасан аж. Түүнийг эмчийн хамт ойролцоох эмнэлэгт аваачин “CPR” хийсэн бөгөөд хэд хоногийн дараа мэс засал хийжээ.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-03 212.174.190.23

CPR – Зүрхний массаж, хиймэл амьсгал

Avatar

жж 2020-05-03 43.242.243.97

gadnii coronatai biyee unelegchidtei zuuealdmaargui bainaa s** 5 iin beton orson ch noloolohgui biz s**

Avatar

ззз 2020-05-03 202.180.218.37

уг нь 160 орчим см гэсэн л байхын

Avatar

Зочин 2020-05-03 66.181.185.35

Чип суулгасан юм байлгүй дээ эдгэж амжаагүй байж л дээ одоо цааш даа хөдөлдөг болгоныг чипжүүлнэ гээд байлуу

Avatar

Зочин 2020-05-03 202.9.46.23

iim targan hun zurh sudasnii uwchnuur uwduh ni argagui shu dee manai gahainuud ch gesen anhaar

Avatar

Зочин 2020-05-03 39.115.114.99

Биё нь тааруу харагдана

Avatar

Зочин 2020-05-03 66.181.189.202

4 хайрцаг тамхи. Энэ хүн хоногт 8 цаг унтдаг гэж бодвол 16 цаг сэрүүн байна. 16×60/(4×20)=12 минут тутамд нэг ширхэг тамхи татаж байна арай. Энэ тарган хүний зүрх хэцүүдэх нь аргагүй ээ

Avatar

Мэргэжлийн хүн 2020-05-03 103.57.94.10

160 метр учраас зүрх нь тийм урт биеэр цусаа эргэлдүүлэх гэж асар их хүч гаргадаг нь ойлгомжтой

Avatar

Зочин 2020-05-03 202.9.46.5

хаха

Avatar

Иргэн 2020-05-03 139.5.216.253

160 метр өндөр ха ха

Avatar

badarch taxar 2020-05-03 66.181.190.208

Iim bie muu xvn udahgvi vhne harj baigaarai

Avatar

Бас бичдэг буян юм аа Аанхаа тууяаа 2020-05-03 192.82.75.31

Гүй ээ зүүн цээжээ дараад баруун цээжээ өргөөд унангаа боссон юм билээ. 160 метр өндөр учир нэг цээж нь байхад нөгөө цээж нь өндийж байдаг юм билээ гэж

Avatar

Зочин 2020-05-03 62.72.92.152

CPR-iig baigaa gazart n bish zaawal emnelegt awaachij hiideg buyn yumaa

Avatar

Зочин 2020-05-03 192.82.68.58

ӨДӨРТ ДӨРВӨН ХАЙРЦАГ ТАМХИ ТАТДАГ НАЯН ШИРХЭГ ЯНЖУУР , ЗАВСАР ЗАЙГҮЙ Л ТАМХИ БААГУУЛААД ЯВДАГ БАЙХ НЬ .

Avatar

Зочин 2020-05-03 103.57.92.86

Ямар аймаар өндөртэй юм бэ, 80 гаруй хүн
Давхарлацан юм шиг өндөртэйм байна.Өнөөх мэргэжлийн сэтгүүлчид л ийм сайхан мэдээ тавих юмдаа.Сошлийнхан хэрэг алга.

Avatar

Зочин 2020-05-03 64.119.22.99

Чи бичнэ гэж б**х юм даа

Avatar

Зочин 2020-05-03 202.9.46.172

Баруун зүүн цээжтэй 160 метр өндөр аюултай амьтан байна шүү

Avatar

Зочин 2020-05-03 202.179.25.91

баруун цээжээ

Avatar

Зочин 2020-05-03 202.126.89.53

е

Avatar

Зочин 2020-05-03 66.181.186.181

160 метр ендер гэнээ, энэ бичсэн юмаа нийтлэхээсээ емне эргээд нэг хараад, найруулга энэ тэр нь дуурч гэхэд уг, усгийн алдааг нь засчихаж болдоггуй л юм байх даа

Avatar

Huu 2020-05-03 202.55.191.40

Anhtuya gej neg uruvdul bdagiin ugaasaa kkk

Avatar

Зочин 2020-05-03 43.242.243.97

ter end ymr hamaatai um be har commuist golgiin ologchingiin zulbasagiin medee oruulaad baih ym hujaa p***a ymuu haishaa ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж