Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Ким Жон Уны баруун бугуйн дээрх тэмдэг юуг өгүүлэв?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олон нийтийн өмнө 20 хоногийн дараа гарч ирэхдээ баруун бугуйндаа тэмдэгтэй болсныг телевизийн бичлэгийн үеэр ажиглажээ. Ким Жон Ун өнгөрсөн Баасан гаригт бордооны үйлдвэрийн нээлтэд дүү Ким Ёо Жоны хамт оролцсоныг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагаас мэдээлсэн.

Өдгөө 38 настай Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө гараагүй ба түүнийг хагалгаанд орсон гэх мэдээлэл байсан. Тэгвэл АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд Ким Жон Уны баруун гарын бугуйн дээр тэмдэг нь зүрх, судасны мэс заслаас үүдсэн сорви гэж таамаглажээ. Тодруулбал, түүний баруун гарын артерийн судас руу зүү орсон сорви байсан аж.

Үүний зэрэгцээ Хятадаас өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн мэргэжилтнүүдээ илгээсэн нь Ким Жон Уныг мэс засалд орсныг баталгаажуулж байна хэмээн сурвалжууд мэдээлжээ.

Ким Жон Уны эцэг болон өвөө нь хоёул зүрхний шигдээсээр нас барсан юм. Ким Жон Ун 160 орчим см өндөртэй боловч 130 гаруй кг жинтэй бөгөөд өдөрт дөрвөн хайрцаг тамхи татдаг нь зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Өмнө нь Ким Жон Ун 2014 онд сар шахам хугацаанд олны өмнө харагдаагүй бөгөөд эргэн ирэхдээ шагайн мэс заслаас болж бага зэрэг доголж, таяг тулсан байв. Түүнийг эзгүй байх хугацаанд төрийн эргэлт гарах тухай шум дэгдэж байжээ.

Өмнө нь Хятадын нэг эмчийн Японы сонинд мэдээлснээр Ким Жон Ун өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр цээжээ даран газарт унасан аж. Түүнийг эмчийн хамт ойролцоох эмнэлэгт аваачин “CPR” хийсэн бөгөөд хэд хоногийн дараа мэс засал хийжээ.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж