Д.Нямхүү: Бельгээс ирсэн хүн нисээгүй, хяналтад байна

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Бельгээс ирсэн хүн нисээгүй, хяналтад байна

Д.Нямхүү: Бельгээс ирсэн хүн нисээгүй, хяналтад байна

ЭМЯ Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд дэлхийн 215 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 3.5 сая хүн өвчилж, 244 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч, 2 сая хүн эмчлүүлж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байна. Өчигдөр 115 хүн ажиглалталтаас гарч, гэрийн 14 хоногийн дэглэмд шилжлээ.

Өнөөдөр өглөө Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр нислэгт өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулахаар ажиллаж байна.

Өчигдөр ЭМЯ-ны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж коронавирусийн халдвар гарсан үед шаардлагатай эм тариа, халдвар хамгааллын бодисын нөөцийг ДЭМБ-ын шинэчлэсэн удирдамжийн дагуу дахин гаргалаа. ДЭМБ эмчилгээ, оношилгоо,тусгаарлалт гэсэн зөвлөмжийг цаг бүрт нь шинэчилж байгаа юм.

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсний гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авсан. Мөн иргэдийн зүгээс гадуур хөл хөдөлгөөн ихсэж, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллаж, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өглөө. Тиймээс иргэддээ тогтмол амны хаалтаа хийхийг зөвлөж байна" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр сэжигтэй тохиолдол бүргэгдээгүй. 228 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүн, бусад ажиглалтын байранд тусгаарлагдсан 155 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцноос авахад мөн коронавирус илрээгүй. Эдгээр сорьц нь бүгд хотын бүх дүүргээс цуглуусан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 ачаа, тээврийн жолоочын шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалт, судалгаа, шинжилгээ,эмчилгээ үргэлжилж байна. Өглөө тусгай нислэгээр ирсэн иргэдийг ангилан, эрэмблэх ажил явагдаж байна. Нийтдээ гурван удаагийн чартер нислэгээр 810 иргэнээ татаж авчирсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж