УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл улс төрийнхөө их ажлынхаа хажуугаар С.Жавхлан гишүүн "Хонх" хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны "Хонхны дуу" уран бүтээлийг шинэчлэн дуулж, шинэхэн уран бүтээлээ цацлаа.
Монголын ардчилсан холбооны залуус тэр үеийн улс төрийн товчоо ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж анхны цуглаан хийхэд "Хонхны дуу" анх удаагаа дуулагдаж байсан билээ.
Хожим нь 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол олгож байв.
Ардчиллын сүлд дуу болсон "Хонхны дуу"-г С.Жавхлан гишүүн шинэчлэн дуулсан нь түүнийг АН-д элсэх нь гэсэн хардлагыг дагуулах болов.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ