Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан илгээлт ирүүлжээ.
Илгээлтэд, “Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,
Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье. Дэлхий дахинаа коронавирусний халдвар тархаж байгаа энэ цаг үед онцгой байдал, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс дутахгүй бэлэн байдалд ажиллаж, нийгмийн амгалан тайван байдлыг сахиулахад үнэн, бодит мэдээллээр үнэтэй хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлье.
Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.
Эрхэм сэтгүүлчид, салбарын удирдлагууд, судлаачид аа!
Би бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалсан. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйд суурилсан, сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, зөвлөлийн тэнцвэрийг хадгалж, дотоодын механизмыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх арга хэлбэрийг дэмжсэн, уриалсан алхам байсан ч тодорхой ахиц гарахгүй байгаа нь сэтгүүлчдийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан шалгаж байгаа олон жишээгээр илрэх боллоо.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, судлаачид нь хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах зэрэг хэд, хэдэн асуудлаар зөрүүтэй байр, суурьтай байгаа нь улстөрчдийн хүсэл зоригоос үл хамааран Та бүхний эрх чөлөөгөө баталгаажуулах явцыг зохих хэмжээнд удаашруулж байна. Иргэд улстөрчдөөр дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлдэг шиг мэдэх, үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулан эдэлдэг билээ.
Иймд би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн салбарын зохицуулалтын хэмжээнд харахгүй байгаа бөгөөд нэг сэтгүүлчид холбогдох хэргийг ч нийтийн асуудал хэмээн ажиглаж ирлээ. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болоод мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирч байгаа аливаа асуудлаар салбарын бүхий л төлөөллийг хүлээн авч уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдэж, та бүхний хүсэл зоригийн үндсэнд салбараа төлөөлөх бүрэн чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдмэл үзэл санааг тууштай дэмжин, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилж байна. Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье” гэжээ.
Зочин 2020-05-03 72.196.192.250
Iim medeelel taraaval terniig, iim medeelel taraaval eneniig gutaaj Budapest bolgono gedgee sain tootsiilj bai gesen vgvv?!
Uursnuu l tiim tsootsoog ih hiideg hereg l dee!!!
Ugluu 2020-05-03 64.119.19.32
Mungunii emgen Munhbayasgalan, hormoinii bichlegchin hero baatar naraa heljih muu Jonhuu.
Ergyy 2020-05-03 66.181.188.129
Ergyy fizda horvhin battulgiin l yvuullaga bh daa gej bodoj suuna,Munhbaysgalan Unuruu gegch nariig
Adar 2020-05-03 202.126.88.49
Uneheer ingej bodoj bgaa bol munkhbayasgalandaa hariutslaga tsootsdoo Erunhiilugch mini
Hulanka 2020-05-03 202.126.89.150
Ийм өвчин зовлон гарсан үeд аптeкийн маск бөөндөж авчаад гэрээсээ зарж home shopping хийж суугаа ард иргэдтэй Төр засаг нь хатуу тэмцэж маск дамлагчдад хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Арай дэндлээ….
Маск; Санитасыг ЗӨВХӨН ЭМИЙН САНГУУДААС л авмаар байна !!!!
Зочин 2020-05-03 202.9.46.29
заригын тэнэг авгайчуудыг шүүхэд өг. Юун соён гэгээрүүлэх, харин эсрэг үйл ажиллагааг илт явуулж байна
Ksa 2020-05-03 202.126.89.111
Ерөнхийлөгчийн тэвчээр алдагдаж байгаа нь мэдэгдэж байна. Мөнхбаясгалан, Өнөрцэцэг нарыг чимхэх хүн мөн бил үү? Ард олон чинь ийм зүйл дээр шударга байгаад баярлаж байна.
Зочин 2020-05-03 103.14.38.144
Ерөнхийлөгч аливаад ухаалаг хандаж, зоригтой, тууштай шийдвэр цаг тухайд нь гаргаж, санасныг бодоход өмнөх ерөнхийлөгч нараасаа илүү ард түмэнд ойр байж, бидний жаргал зовлонг ойлгож байдагт ямагт баярлаж байдаг. Жирийн ард иргэддээ ойр,
бидний л эд эс шиг Ерөнхийлөгчдөө амжилт хүсье
Зочин 2020-05-03 66.181.161.68
Мөнхбаясгалан болон троллууддаа л сайн хэл
Зочин 2020-05-03 24.10.158.175
Заригийн сэтгүүлч мангардуухан хүүхнийг жаахан чимхсэн, сануулсан юм уу даа.Цаадах нь харин уншиж ойлгох хүн мөн үү.
иргэн 2020-05-03 76.107.165.63
Жонхуу солиорсон юм бишүү. Хаана байна тэр Тарвага-ийг барих.?
Зочин 2020-05-03 43.242.242.189
Яг юу гэх гээд байгаа пидда вэ
ЕР-н сонгуулийг хамтад нь хийе!!! 2020-05-03 64.119.16.64
Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАН-г нэг өдрийн өмнө ч гэсэн зайлуулах шаардлага байгаа тул сонгуулийг хугацаанд нь хийх хэрэгтэй. УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жанхуугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болго
Зочин 2020-05-03 104.206.108.22
өөр хийж чадах юмгүй хөлдүү бөхөнцөр. Хэрэгтэй хэрэггүй юманд хошуу нэмж байхаар ард түмэнд ашигтай ганц хууль санаачлаач.
Зочин 2020-05-03 202.55.188.81
ИЙМ “МЭДЭГДЛИЙГ”-ИЙГ ЯМАР Ч СУРГУУЛИЙН БАГШ ХИЙЧИХНЭ. АГУУЛГА, УТГА, ХЭЛЛЭГ, ГЭЭД ЖААХАН ГОЛОГДОХООР Л БОЛЖ
монгол 2020-05-03 64.119.22.79
ойлгодог юм уу
Зочин 2020-05-03 83.20.250.164
Saihan haduurz bn hehehe
Зочин 2020-05-03 202.170.67.221
шааниз өөрөө сэтгүүлчдийг байнга шүүхддэгбайж