Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагатай өнгөрсөн Пүрэв гаригт /2020.04.30/видео уулзалт хийжээ. Видео уулзалтын хүрээнд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг идэвхжүүлэх үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар хоёр тал санал солилцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит тод жишээ болох тус төслийн хамтарсан судалгааны шатны ажлыг цаашид эрчимжүүлэхээр тохиролцов.
Уулзалтад төслийн ажлыг судлах Ажлын хэсгийн оросын талын орлогч дарга В.Г.Никитин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргын зөвлөх С.В.Дзюба, “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандог болон тус газрын холбогдох ажилтнууд болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
А.АНИР
Холбоотой мэдээ