УБТЗ-ын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ | News.MN

УБТЗ-ын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ

УБТЗ-ын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ

УБТЗ-ын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ

Монгол, Хятадын төмөр замчдын хамтын хүчин чармайлтаар БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатарын чиглэлд Хятадын төмөр замын JSQ загварын тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүнээр туршилтын шууд галт тэргийг аялуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Хятадын төмөр замтай хамтран 2020 оны дөрөвдүгээр сард 1435 мм-ын нарийн царигийн тэргэнцэрийг Эрээн өртөөнд 1520 мм-ийн өргөн царигийн тэргэнцэрээр сольж, JSQз агварын хөдлөх бүрэлдэхүүнээр туршилтын галт тэрэг Хятадын Тяньжин боомтоос шилжүүлэн ачилт хийхгүйгээр шууд Улаанбаатар хүртэл ачааг тав хоногийн хугацаанд тээвэрлэсэн.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Автомашиныг “1 ачих, 1 буулгах” гэсэн төвөгтэй хүндрэлтэй горимоос зайлсхийж 1 вагоны тэргэнцэр солиход ердөө ЗО мин зарцуулах аж. Цаашид уг төсөл УБТЗ-ын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогод хувь нэмрээ өгч Хятадаас ОХУ-ын чиглэлийн транзит ачааны хэмжээг нэмэгдүүлэх нэгэн гарц нээгдэх боломжийг бий болгож байгааг УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд онцоллоо. Дараагийн Тянжин-Улаанбаатарын тээврийг энэ сарын  дундуур хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Давуу талуудыг дурьдвал:

  1. Тээврийн зардал 30-50% хэмнэгдэнэ.
  2. Ачааны хэмжээний хувьд 1 вагонд 10 машин, 1 галт тэргэнд 250 машин тээвэрлэх бол 1 чингэлэгт 2-4 машин, 25 чингэлэгт 50-100 ширхэг автомашин тээвэрлэгдэх юм.
  3. Тээврийн хугацааны хувьд Тяньжинаас Улаанбаатар хүртэл галт тэрэг 5 хоног, чингэлэг 14-21 хоног аялна.
  4. Ачааны аюулгүй, бүрэн бүтэн байдал бүрэн хангасан.
  5. Автомашиныг “1 ачих, 1 буулгах” гэсэн төвөгтэй горим байхгүй болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-03 192.82.73.202

Хаашаа цөлөх болдоо

Avatar

Bi mongol 2020-05-03 202.9.40.62

Nuguu tumur zamiin urgun nariin tsagirg, ulsiin ayulgvi baidal yah we heden jim martuulj bgaad gent hiichij bgamuu

Avatar

Зочин 2020-05-03 66.181.161.8

Hiamralyg bolomj bolgoj chadsan n yalna

Avatar

Зочин 2020-05-03 192.82.73.202

Хятад монголыг элэг барьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж