Дэлхийн 16 улсаас 216 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Дэлхийн 16 улсаас 216 иргэн эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн 16 улсаас 216 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц дөнгөж сая газардлаа. Тус тусгай үүргийн нислэгээр 16 орноос 261 иргэн эх орондоо ирж байгаа ажээ. Нислэгт ХӨСҮТ-ийн тархвар судлалын эмч болон Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид байсан бөгөөд нислэгийн туршид зорчигчдын халууныг хэмжиж, зөвлөгөө өгч ажиллажээ.

Тусгай үүргийн нислэгт өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.

Тусгай үүргийн нислэгт сэжигтэй тохиолдлыг бусад зорчигдоос тусад нь онгоцны хойд хэсэгт суулган, хамгийн түрүүнд буулгаж, тусгаарладаг гэдэг мэдээллийг Мэргэжлийн хяналтын газраас өглөө.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг газардлаа

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Saturday, May 2, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж