Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2020.05.03/ тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол улс энэ жил Хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 улсаас 73 дугаар байранд жагсч, өмнөх жилийнхээс гурван байраар ухарлаа. Үүнд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэх нь сэтгүүлчид байсантай холбоотой хэмээн Глоб Интернэйшнл төвөөс мэдээлж байна.
Монгол улсад хэвлэл мэдээллийн өмчлөл хэт төвлөрсөн, ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрийн намуудтай холбоотой байдаг нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгоход саад болж байна. Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтаж байгаа нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийн дарамт шахалтад өртөж засгийн газрын ил тод байдлыг хянах, хууль ёсны дагуу байхыг нь хянах хоточ нохойн үүргээ биелүүлж чадахгүй байгаатай нь холбоотой гэж үзжээ.
А.АНИР
Холбоотой мэдээ