Зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

Зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ны Бямба гаригаас долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор тавдугаар сарын 2-ноос 8-ны өдрийн 10:00-19:00 цагийн хооронд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт, 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр нөөцийн мах худалдаалж буй юм байна.

Өргөтгөсөн худалдааны үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлах бөгөөд махны эрэлт, борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах аж. Өргөтгөсөн худалдаагаар борлуулах хонины ястай мах кг нь 6500 төгрөг, ямааны ястай мах кг нь 6000 төгрөг байх юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж