ДЭМБ: Халдвараас сэргийлэх хангалттай хугацаа байсан

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Халдвараас сэргийлэх хангалттай хугацаа байсан

ДЭМБ: Халдвараас сэргийлэх хангалттай хугацаа байсан

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом өнгөрсөн Баасан гариг /2020.05.01/-т хийсэн коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр дэлхийн улс орнуудад халдвараас сэргийлэх хангалттай хугацаа байсан, тус байгууллага чадах чинээгээрээ анхааруулж байсан хэмээн мэдэгджээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ тэргүүтэй улс орнуудын зүгээс ДЭМБ-ыг цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаагүй хэмээн буруутгаж, тус байгууллагын тэргүүнийг огцрохыг шаардаж байгаа юм. Тедрос Адханомыг огцруулах шаардлагад нэг сая гаруй хүн гарын үсэг зуржээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр коронавирусийг дэлхий  нийтэд аюул учруулж болзошгүй гэж үзээд, дэлхий даяар онц байдал зарласан. Энэ үед Хятадаас гадна бусад улс орнуудад ердөө 82 тохиолдол бүртгэгдсэн, нас баралт огт бүртгэгдээгүй байсан. Энэ бол улс орнууд өөрсдийгөө хамгаалж болох хангалттай хугацаа байсан гэсэн үг” хэмээн мэдэгджээ.

ДЭМБ-ын хамгийн гол санхүүжүүлэгч АНУ цар тахлын эсрэг муу ажилласан гэж дүгнээд, тус байгууллагад олгодог санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж