Галт зэвсэг авч явжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Галт зэвсэг авч явжээ

“Форд” маркын машинтай этгээдүүд  энэ сарын 29-ний өдөр  зэвсэгтэй явна гэсэн мэдээлэл 06.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Иргэний мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар тэдгээр залуусыг Сүхбаатар дүүргийн  зургадугаар хорооноос саатуулжээ. Биедээ галт зэвсэг авч явсан сэжигтнүүд   22-23 насныхан, СУИС-ийг төгссөн залуус аж. Тэд хүнээс хийн буу худалдан авсан гэж мэдүүлсэн байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст  шалгаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж