Манай улс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Ихрүүдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн энэ өдөр гурван ихэр охин мэндэлсэн талаар "Өргөө" амаржих газрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу цахим хуудсаараа дамжуулан олонд мэдээлсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт 18,228 ихэр хүүхэд байдаг ажээ. Үүнээс 17,918 нь хоёр ихэр, 310 нь гурван ихэр хүүхэд юм байна. Улсын хэмжээнд 2017 онд 11 эх, 2018 онд 13 эх гурван ихэр хүүхэд төрүүлж байсан бол өнгөрсөн онд нийт 2,010 ихэр мэндэлсний 1,969 нь хоёр ихэр, 41 нь гурван ихэр ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ