Канад халдлагын зорилгоор ашиглаж болох галт зэвсгийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

Канад халдлагын зорилгоор ашиглаж болох галт зэвсгийг хориглолоо

Канад халдлагын зорилгоор ашиглаж болох галт зэвсгийг хориглолоо

Канад улсад өнгөрсөн сард зэвсэглэсэн этгээд олон нийт рүү гал нээж, гэм зэмгүй 22 хүн уг халдлагад өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иймд тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо халдлагын зорилгоор ашиглаж болох галт зэвсгүүдийг хориглох шийдвэр гаргаснаа зарлажээ.

Нийт 1,500 төрлийн галт зэвсэг дээрх хоригт багтаж байгаа ба энэ журам өнөөдөр /2020.05.02/-өөс эхлэн хэрэгжих аж. Шинэ журмын дагуу дээрх хоригт багтсан галт зэвсгийг худалдаалах, тээвэрлэх, импортлох, ашиглахыг хориглож буй юм байна. Мөн одоо ийм төрлийн зэвсэг эзэмшиж байгаа хүмүүст хоёр жилийн хугацаа олгох ба үүнээс хойш хориглосон галт зэвсгийг эзэмшсэн, худалдаалсан, ашигласан хүнд эрүүгийн хариуцлага тооцох аж.

Түүнчлэн тус улсын засгийн газар иргэдээс буу зэвсгийг худалдан авах ажлыг яаралтай эхлүүлэхээр төлөвлөжээ. Канад галт зэвсэг эзэмшихийг Үндсэн хуулиндаа тусгаагүй ч иргэдийн дунд галт зэвсэг эзэмших явдал түгээмэл байдаг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж