Коронавирусийн халдвараас өөрийн болон бусдын эрүүл мэндийг сэргийлэх хамгийн оновчтой арга бол амны хаалт зүүх. Иймд одоо ч маск эрэлттэй байна. Гэсэн ч хувь хүний хилээр оруулж ирсэн амны хаалтад ямар нэгэн хяналт тавьдаггүй байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр аж ахуйн нэгжүүд амны хаалт оруулж ирж байгаа тохиолдолд Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, чанарын шаардлага хангасан бол хилээр нэвтрүүлдэг ажээ. Харин хувь хүн өөрийн хэрэгцээгээр маск хилээр оруулж ирвэл татвар болон шинжилгээний бичиг шаарддаггүй байна.
Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас импортоор орж ирж буй нэг удаагийн маскны түүхий эдийн шинжилгээний бичгийг шалгадаг бөгөөд иргэн гомдол гаргасан бол шалгадаг байна. Тоон баримт сөхвөл гурван сарын /2020.01.01-2020.04.24/ хугацаанд нийт 16.762 амны хаалт хилээр оруулж иржээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ