"Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт хандаж чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд аюул, заналхийлэл учруулж буй хууль тогтоомжуудад яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.
2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл буюу Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцон хуульчилсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү заалтад илт худал мэдээлэл тараасан тохиолдолд 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил 240 -720 цаг хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар заажээ.
"Хуурамч мэдээлэл", “Илт худал мэдээлэл” гэсэн нэр томъёог хуульд тодорхойлж оруулаагүйн улмаас Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон олон идэвхтнүүд сэтгэл зовниж байна. Практикт илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар хэрэг үүсэн шалгагдаж байгаа тохиолдолд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг бүрэн гүйцэд нягтлан шалгаж чаддаггүй.
Эрүүгийн хуульд орохоос өмнө энэ төрлийн гэмт хэрэг Зөрчлийн тухай хуулийн 6.21-ээр зүйл “Гүтгэх” заалтаар зохицуулагдаж ирсэн. 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш нийт 100 гаруй сэтгүүлчийг шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд гомдол гаргасан нийт иргэдийн дийлэнх нь улс төрийн өндөр албан тушаалтан байв.
Мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх нь ардчиллын тулгуур үнэт зүйл билээ. Эдгээр эрхүүд бүрэн гүйцэд хэрэгжсэнээр авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Монгол Улсын хууль тогтоох, эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөхийг "Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас уриалж байна.
МУ-ын Засгийн газар нь иргэдийнхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэх боломжоор хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Эх сурвалж: Глоб Интернэшнл төв
Зочин 2020-05-02 66.181.161.10
хүмүүсийн нүдийг таглаж чихийг бөглөх сонирхолтой улсууд яасан их юм бэ. одоо цагт баримт нотолгоо үлдээж хулгай хийдэг хулгайч хэр их байдаг вэ? сэжиг таамгаар хардаж олны хараанд оруулж байж иргэдийн хараа хяналтанд орно биз дэ? тэр хуулийг ч хүмүүс л зохиож, эрх мэдэлтнүүд нь өөрчилж бдаг биздэ. бусдын хараа хяналтгүй өөрчилдөг байсан бол өдийд ямар хууль гаргаад сууж байх бсан бол? хараа хяналт хэл амнаас айж, шалгуулахгүй гэдэг юм бол яах гэж олны хөрөнгөтэй холбогдсон ажил хийдэг юмб?
хүннү 2020-05-02 202.179.26.161
монгол, монголоороо л баысан нь дээр шүү. Хүн гүтгэх илт худлаа мэдээлэл тараах хэн нэгний захиалгаар хэвлэн нийтлэх үзэгдэл монгол байгаа цагт гаднийхан болон тэдний гар хөл болсон монголчуудад салаавч үзүүлэх ёстой. манай зарим сэтгүүлчид арайл байна. тэднийг шийтгэх нь зүйн хэрэг. манай дотоод хэрэгт гадныхан ёстой илүү л байна.
Зочин 2020-05-02 66.181.190.208
Hol ovhij hust
evroopoos 2020-05-02 193.91.98.156
Zaah durtai yum bol ter Amerik Evropdoo ochij za Bitgii tusgaar ulsiin heregt orolts zugeer jargaad hevtej baij chadahgui bol zailtsgaa Bidniig gantsaarduulna gevel teg l dee harija
Зочин 2020-05-02 59.153.113.106
хүй нэгдэлийн үеээс дор болгож
Зочин 2020-05-02 202.9.46.1
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг наад барууны зохиосон үлгэрээ б**с рүүгээ чихээд тонил цаашаа. FUCK YOU
Зочин 2020-05-02 202.21.108.26
Манай Засгийн газар угаасаа дуулгавартай хүлээж авдаг шд.
зочин 2020-05-02 182.160.36.38
улс орнуудын дотоод хэрэгт оролцохоо болиочээ, зайлцгаагаачээ
Зочин 2020-05-02 66.181.161.39
kuts ta nart hamaagui pizdu naraa
Зочин 2020-05-02 192.82.67.252
Битгий xyц.
Зочин 2020-05-02 59.153.112.162
Гадаадын хулгайчдын зөвлөгөө хэрэггүй. Зайлбал таарна.
zochin 2020-05-02 64.119.21.131
b** BALAYTAAD BAY , NAAD SETGUULCHDIIN CHINI ERKH CHULUU KHETERCH KHOW JIW KHUUTSULDUKH , YOS ZUYGUY ZAGNAKH NI KHETERCH BAYGAA SHUU