Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ | News.MN

Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж буй. Улсын хэмжээнд уг хөтөлбөрт 1057629 хүн хамрагдаад байгаа аж. Тэднээс 149300 нь вирусийн идэвхжлээ тоолуулсан бол 5621 хүн баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.

Холбогдох албаны хүмүүсийн зөвлөснөөр хөтөлбөрт хамрагдаагүй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, вирустэй, үгүйгээ эхлээд шинжлүүлнэ. Дараа нь гэрээ бүхий лабораториудад идэвхжлийг нь тоолуулснаар эмийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэх юм байна.

Дашрамд дурдахад, Улсын I, III төв эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Улаанбаатар Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Бона вита”, “Аллерги мед”, “Оношмед”, “Медипас”, “Элэгний төв”, “Мед аналитик, “Гялс”, “Протлаб” лаборатори иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-02 66.181.166.134

hariu n hudlaa garaad bsn gazruudig ysanbe

Avatar

Зочин 2020-05-02 202.9.46.1

Оги гэгчид: Эрүүл мэндийн даатгал төлөхгүй үлийгээ хийж байсан явсан юм бэ? Би ажилгүй ч хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн гэхэд ЭМД-ыг яс төлж байгаа. Чи муу одоо тэгээд мань шиг үнэгүй оношилгоо хийлгэх хэрэг үү? Дуугай далд ор.

Avatar

Оги 2020-05-02 66.181.160.1

Эрүүл мэндийн даатгалгүй хүн яах уу хамрагдаж болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж