Бразил: Баячууд коронавирус тээн ирж, ядуус хөлд нь үрэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразил: Баячууд коронавирус тээн ирж, ядуус хөлд нь үрэгдэж байна

Бразил: Баячууд коронавирус тээн ирж, ядуус хөлд нь үрэгдэж байна

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд маш богино хугацаанд цар тахал хурдацтай нэмэгдэж, тус улсад өнөөдрийн байдлаар 92 мянга гаруй халдвар тээгч бүртгэгдэж, 6,400 орчим хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Халдвар авсан хүний тоогоор тус улс Хятад улсыг гүйцэж, дэлхийд тэргүүлж буй 10 орны нэгэнд багтлаа.

Үүний гол буруутнууд Европ тивээр амарч зугаалж явахдаа халдвар тээн ирсэн тус улсын элит бүлгийнхэн гэдгийг “Ройтерс” агентлаг онцолжээ.

“Ройтерс” агентлаг тус улсын Сан-Пауло, Рио-де-Жанейро, Форталеза зэрэг томоохон хотуудад долоо хоногийн турш ажиллаж, эрүүл мэндийн тандалт судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс коронавирусийн тархалт эдгээр хотуудын баян чинээлэг бүсээс хотын захын ядуусын хороолол руу чиглэж байгааг харагджээ.

Олон эрдэмтэд Латин Америкийн хамгийн том улс болох Бразилийг  коронавирусийн цар тахалд хамгийн их хохирол амсах дараагийн улс гэж харж байна.

Хэдийгээр ийн нөхцөл байдал хүндэрч байгаа ч тус улсын эрх баригчид, ялангуяа Ерөнхийлөгч Жайир Болсонаро коронавирусийг үл тоомсорлож, хилээ хаахгүй, хөл хорио тогтоохгүй, асуудалд маш хайнга хандаж байгаа юм.  Үүнээс гадна орон нутгийн удирдлагууд нь хар тамхи, гэмт бүлэглэлийнхэнтэй холбоотой байдаг нь хөл хорио тогтооход саад учруулж байх магадлал өндөр аж.

Тус улсад коронавирусийн халдвар авагсдын дйилэнх нь баячууд байгаа ч  нас барагсдын ихэнх хувийг ядуус эзэлж байгаа нь ийм бүлгийн иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээнээс хол, амьдрах орчин нөхцөл нь бохир, нягтаршил ихтэй, дархлаа сул байдаг зэргээс шалтгаалж халдвараар нас барах магадлал өндөр байгааг онцолсон байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж