"Бельгиэс ирсэн иргэн "Covid 19″-өөр өвдөж, эдгэснээ нуусан"

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

"Бельгиэс ирсэн иргэн "Covid 19″-өөр өвдөж, эдгэснээ нуусан"

"Бельгиэс ирсэн иргэн "Covid 19″-өөр өвдөж, эдгэснээ нуусан"

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэнд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Энэ талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлснээр тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж буй юм байна. Тус иргэнээс  өчигдөр /2020.05.01/ түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батлах юм байна.

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй юм байна.

Иймд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өчигдөр 23:00 цагаас Ховд аймгийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Онцгой комиссын хурлаас дөрвөн чиглэлд постууд гарч, Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаасан байна.

Ард иргэддээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт "Covid-19"-ийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

НЭМЭЛТ: 12:40 ЦАГ
Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэн Д-гээс коронавирусийн эсрэг биет илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тухайн иргэн Бельги улсад байхдаа өвдөж, эмчлэгдсэн байх магадлалтай юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Тухайн иргэн асуумжид Бельги улсад байхдаа коронавирусээр өвдөж эдгэсэн тухайгаа асуумжид бөглөөгүй. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй гэж би өмнө нь олон удаа сануулж байсан.
Тухайн иргэн нь эх орондоо ирсэн даруйдаа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан. Хэрэв тус иргэн коронавирусээр өвчилсөн бол Монгол Улсад 50 хоног байх хугацаандаа халдвар тархах эрсдэлтэй байсан. Коронавирусийн халдвар нь маш хурдацтай тархдаг учраас дэлхий айж байна шүү дээ. Тэгэхээр тухайн иргэн аюулгүй гэсэн үг” гэсэн тайлбар өглөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж