Улаанбаатар хотын хүн ам хоёр хувиар нэмэгджээ | News.MN

Улаанбаатар хотын хүн ам хоёр хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын хүн ам хоёр хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын хүн ам хоёр хувиар нэмэгджээ

Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй. Энэ нь хүн амын 40 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн үг. Хотын оршин суугчдын тоо дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн урсгал хөдөлгөөн болон эрүүл мэндийн тандалт судалгааг 60 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын хүн амын тоо хоёр хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүн амын дунд халдвар тархах эрсдэлийг бууруулах үүднээс хот хоорондын тээврийн хэрэгсэл болон зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж буй. Холбогдох албаны хүмүүс нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орж гарч буй зорчигчдын тоо, нас хүйс, эрүүл мэндийн байдал, зорчиж буй чиглэлийн талаар нарийн асуумж авч байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-02 43.242.242.59

Төвлөрлийг сааруулах ажлыг засаг төрөөс дорвитой хийхгүй байна. Ярьж тохиросн цаасан дээр байгаа ажлаа хэрэгжүүлэхгүй байна. Их дээд сургуулиуд болон зарим албан газар үйлдвэрийг Улаанбаатар хотоос гаргаж бусад аймагт байршуулна гэсэн яасан бэ.

Avatar

Зочин 2020-05-02 103.57.95.126

Яг зөв одоо өөрсдөө тарахгүйгээс хойш бодлогоор тараамаар байна. Бөөгнөр ч багшааралдаад байж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж