Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй. Энэ нь хүн амын 40 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн үг. Хотын оршин суугчдын тоо дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн урсгал хөдөлгөөн болон эрүүл мэндийн тандалт судалгааг 60 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын хүн амын тоо хоёр хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүн амын дунд халдвар тархах эрсдэлийг бууруулах үүднээс хот хоорондын тээврийн хэрэгсэл болон зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж буй. Холбогдох албаны хүмүүс нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орж гарч буй зорчигчдын тоо, нас хүйс, эрүүл мэндийн байдал, зорчиж буй чиглэлийн талаар нарийн асуумж авч байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ