Монголбанкнаас Нийслэлийн орон сууцны корпораци, Сангийн яамтай хамтран төрийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус банкны мэдээлснээр цар тахлын үед ажилласан төрийн алба хаагчдад онцгой нөхцөлтэйгөөр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болсон байна.
Ингэснээр төрийн алба хаагчид байраа түрээслээд өмчлөх боломж бүрдэх аж. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци, Сангийн яам судалж буй юм байна.
Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд энэ он дуустал сар бүр 16-20 тэрбумын санхүүжилтийг арилжааны банкуудад олгож байгаа билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ