Covid-19: АНУ “Remdesivir”-ийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрөв | News.MN

Covid-19: АНУ “Remdesivir”-ийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрөв

COVID-19

Covid-19: АНУ “Remdesivir”-ийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрөв

Covid-19: АНУ “Remdesivir”-ийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрөв

АНУ-ын "Gilead Sciences" компанийн бүтээгдэхүүн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Remdesivir” эм нь одоогоор шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хамгийн үр дүн сайтай эмээр нэрлэгдээд байгаа ба тус эмийг эмнэлзүйн туршилтад оруулахад уг вирусийн эсрэг үр дүн сайтай байгаа тухай тус улсын эмч мэргэжилтнүүд мэдээлсэн билээ.

АНУ-ын Хүнс, эмийн алба /FDA/  өчигдөр /2020.05.01/ “Remdesivir” эмийг яаралтай коронавирусийн эмчилгээнд хэрэглэж эхлэхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгийн эцсийн албан ёсны зөвшөөрөл хараахан гараагүй байгаа ба илүү олон судлагаа, туршилтын үр дүн гарсны дараа албан ёсны зөвшөөрлийг гаргах ажээ.

Одоогоор үүнээс өөр "Сovid-19"-ийн эсрэг илүү боломжит эм, эмчилгээ гарч ирээгүй байгаа учир энэхүү эмийг яаралтай ашиглахыг зөвшөөрсөн ба энэ эм нь уг өвчнийг бүрэн анагаана гэх баталгаа байхгүй тухай FDA-ийн мэдэгдэлд дурдсан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээг Цагаан ордонд Хүнс, эмийн албаны дарга Стивен Хан болон бусад албаны хүмүүсийн хамт зарлажээ.

Коронавирустэй тэмцэх Цагаан ордны ажлын албаны зөвлөх эрдэмтэн, халдварт өвчин судлаач Энтона Фаучи “Remdesivir” эмийг маш богино хугацаанд баталж хэрэглэх гэж байгаа учир үр дүнг маш анхааралтай ажиглаж, өөдрөг хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.

Засгийн газраас санхүүжүүлсэн судалгааны урьдчилсан дүнгээс харахад “remdesivir” эм нь халдвартай өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх хугацааг 31 хувь буюу дунджаар дөрөв хоногоор богиносгож байжээ. Нийт 1,063 өвчтөн дээр уг туршилтыг явуулж, уг эмийг хэрэглэсэн болон хэрэглээгүй өвчтөнүүдийг хооронд нь харьцуулж үзсэн байна.

Энэ эмийг коронавирусийн халдвар авсан хүн болгонд хэрэглэхгүй, зөвхөн биеийн байдал нь хүндэрсэн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүмүүст хэрэглэх аж. Мөн уг эмийг хэрэглэхэд элэгний ферментийн түвшин нэмэгдэх, бөөлжих, дотор муухайрах, цусны даралт багасах, чичрэх болон бусад хариу урвал үзүүлж болохыг анхааруулжээ.  Тиймээс энэ эмийг эмчилгээндээ ашиглахын өмнө тухайн өвчтөний элэгний ферментийг шалгаад эмийг тухайн өвчтөнд ашиглаж болно гэвэл эмчилгээний туршид өдөр бүр элэгний ферментийг нь хянах шаардлагатай юм байна.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-02 146.115.161.230

Хэн түрүүлж эм хийсэн нь энэ вирусыг тараасан нь болно шүү

Avatar

зочин 2020-05-02 182.160.36.38

нэг хүнд нь үйлчиллээ гэхэд нөгөө хүнд нь үйлчилэхгүй, тэгээд ч энэ вирус эхэндээ дарагдана, дараа нь үүнд дасан зохицоно, харж л байгаарай

Avatar

зочин 2020-05-02 202.126.89.135

эмийн компаний лобби

Avatar

Зочин 2020-05-02 192.82.67.252

Саяхан л үр дүнгүй байна гээд байсан биз дээ?! Маркетинг хийгээд байна уу?

Avatar

Зочин 2020-05-02 72.205.128.8

Chamaig ***h geegvi ee!

Avatar

Зочин 2020-05-02 202.55.188.93

Их л өртөг өндөртэй үнэтэй эмчилгээ болох нь за америкуудад First Money 💰

Avatar

Зочин 2020-05-02 103.57.95.50

Бушуу туулай борвиндоо баастай гэж. Сүр болгож ирээл, жигтэйхэн яараад нэг эм гаргалаа баахан хүнмйг элгээр а**х нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж