Хөл хорио тогтоосноос хойш хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрс хумигдаж, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбар хүнд цохилтод өртөөд буй. Тодруулбал, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 46 мянган хүн ажилгүй болсон байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 260 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байгаа аж.
Хувийн хэвшлийн 1500 компанийн дунд явуулсан түүвэр судалгаагаар 9000 орчим хүнийг нэмж цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрснээ аж ахуйн нэгжүүд мэдээлжээ. Цар тахлаас үүдэн хаалгаа барихад хүрсэн аялал жуулчлал, тээвэр, зочид буудал, нийтийн хоол, худалдаа, барилга, хөнгөн үйлдвэрлэл тэргүүтэй эдийн засгийн эрчийг тодорхойлох эдгээр салбарын аж ахуйн нэгжүүд ажилтнаа цөөлөх, салбар нэгжээ хаах дээрээ тулсан байна. Иймд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас эдийн засгийн хүндрэлийн эсрэг шуурхай арга хэмжээ авахыг санууллаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ