Фото: Ким Жон Ун эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

Фото: Ким Жон Ун эргэн ирлээ

Фото: Ким Жон Ун эргэн ирлээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн Байдлын талаар маш олон таамаглал, мэдээллүүд гарах болсон билээ. Дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө гараагүй түүнийг зарим эх сурвалжууд нас барсан, комд орсон гэж ч мэдээлж байгаа юм. Тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг KCNA өнөөдөр /2020.05.02/ удирдагч Ким Жон Ун 20 хоногийн дараа олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон талаар мэдээлжээ.

Тус агентлагийн мэдэлснээр, Ким Жон Ун дүү Ким Ё Жон болон бусад албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Пёньяны ойролцоо байрлах Сунчон гэх газарт шинээр ашиглалтад орж буй бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон аж.

KCNA-ийн мэдээлэлд “Эрхэм хүндэт удирдагч, нөхөр Ким Чен Ун бордооны үйлдвэрийн барилгын ажил дууссаны дараа хүндэтгэлийн ёслолд оролцож, тууз хайчиллаа” гэжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагчийн оролцсон уг үйлдвэрийн нээлтийн ёслол тавдугаар сарын 1-ний Баасан гаригт болж, тус улс даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн Олон улсын ажилчдын баярын өдөртэй давхацсан байна.

KCNA "Нөхөр Ким Жон Уныг ёслолын талбайд хүрэлцэн ирэхэд хүмүүс “Ура!” хашгирав. БНАСАУ-ын удирдагч барилгын ажил дууссаныг мэдэгдэн тууз хайчилж, дараа нь барилгачид болон олон түмэн рүү баяр хөөртэйгөөр гараа даллан явав. Тэрбээр шинэ үйлдвэрийн зарим ажлын явцтай танилцсан юм. БНАСАУ-ын удирдагч Сунчен фосфатын бордоо үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь улс орны химийн үйлдвэрлэлийг өндөр шатанд гаргахад чухал ач холбогдолтой" гэж хэлснийг онцлон тэмдэглэсэн байна.

"Daily Mail" Ким Жон Уны зургуудыг нийтэлсэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж