“Хувьсгал болж л таараа" | News.MN

“Хувьсгал болж л таараа"

“Хувьсгал болж л таараа"

“Хувьсгал болж л таараа"

”Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Э.БАТ-ҮҮЛ: МИНИЙ МЭДЭХ АРДЧИЛСАН НАМ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ Л НАМ БОЛЖЭЭ

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байгаа юм.

-Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших нь. Энэ тухайгаа “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө” гэж тодотгосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг илтэд хууль бус үндэслэлээр цагдан хорьсон явдал намайг ийм алхам хийхэд хүргэсэн. Энэ хэрэг явдлын ард З.Энхболд байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Бидний хэсэг нөхөд санаа нийлэн “Монголын ардчиллын эсрэг гэмт хэргийг шалган тогтоож бүртгэх” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ шугамаар цаашдаа баримт цуглуулж шалгана. Ардчиллын эсрэг үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно.

-Яагаад заавал бие дааж нэр дэвшихээр болов?

-З.Энхболдыг манай нам нэр дэвшүүлж байгаа бол би тэндээс нэр дэвших боломжгүй.

-Шалтгаан нь зөвхөн АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой шууд холбоотой гэж үү?

-Би сая хэллээ. Дахин хэлэхэд З.Энхболд бид хоёр нэг намаас нэр дэвших боломжгүй. Ардчилсан нам ардчиллаа хамгаалан тэмцэхэд хойрго байгаа нь намайг гайхашруулж байгаа.

-З.Энхболдыг “амлаж” авсан нь Ардчилсан намынхаа эсрэг өрсөлдөж байгаатай адилхан  биш үү?

-3.Энхболд Ардчилсан нам болчихсон юм бол тэгэж байгаа л гэсэн үг боллоо. Чиний асуултаас харахад чи ч бас З.Энхболдыг манай намтай адилтгаад байна.

-Сүүлд таныг З.Энхболд “Тавантолгойг MCS Шиньхуад үнэгүй өгөөгүйн хонзон авах юм биз дээ гэж” хариу бичсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүн гүтгэх нь түүний хийдэг ажил болоод байгаа. Намайг удахгүй Тавантолгойтой холбогдуулан хэрэг зохиож шүүхээрээ цагдан хорих гэж байгаа юм байлгүй. Тэр чадна л даа. Гэхдээ, хичнээн хорон тайган шиг байлаа гээд намайг түүнээс айна гэж бодож байгаа бол эндүүрэл.

-Сонгуулийн өмнөхөн З.Энхболд АН-ын дотоод ажилд оролцож эхэлсэн нь АН-ыг дахиад сонгуульд ялагдуулах вий гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-З.Энхболд Ардчилсан намын сонгуулийг удирдаж байгаа юм бол ялагдаж л таараа.

Ш.АДЪЯАМАА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ЦАР ТАХАЛ БИДНЭЭС ТААМАГЛААГҮЙ ЭРСДЭЛИЙГ ШААРДАНА"

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн эрхлэгч Л.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг нь чухам ямар ойлголтыг хэлж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг бол эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эдийн засгийн нөөцийг яаж үр дүнтэй ашиглах, хуваарилах, эрүүл мэндийн зах зээл, хэрэглэгчийн зан үйлтэй холбоотой эдийн засгийн шинжлэх ухааны салбар юм. Тодруулбал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ хийх, бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, эмчилгээнд хэрэглэх эм, эсвэл вакцины зардал, үр дүнг судлах зэргээр шинжлэх ухааны нотолгоог бүрдүүлж салбарын хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах боломж бүрдүүлнэ.

-Covid-19 вирусийн цар тахал эрчимтэй дэгдэж байгаа энэ үед Монгол Улс төдийгүй дэлхийн нийт энэ ойлголт, мэргэжил хэрэгтэй гэдгийг илүүтэй ойлгож байх шиг?

-Цар тахлын гол аюул нь бидний таамаглаагүй их санхүүгийн эрсдэлийг даах, үүрэхийг шаардаж байна. Covid-19-ийн гол аюул бол вакцин байхгүйд л асуудал байна. Үүний зэрэгцээ, энэ вирус дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг дээд зэргээр шалгаж байна гэж ДЭМБ мэдээлж байна. Өнөөдрийг хүртэл манай улс цар тахлын үеийн олон улсын дэглэмийг сайн мөрдөж ажиллаж байгаагийн ачаар халдварын тархалт багатай байна. Хэрэв халдварын тархалт нэмэгдвэл улсын эдийн засагт хэдий хэмжээний томоохон дарамт үүсэх нь ойлгомжтой. Иймд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зардал өвчилсний дараа гарах зардлаас хэд дахин хямд байж болохыг иргэд маань ч бас ойлгож эхэлж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ хүнд нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж байна гэж бодож байна.

-Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр хангагдсан гэж та харж байна бэ?

-Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх асуудлыг хүчтэй ярьж байна. Үүний зэрэгцээ салбарын хэмжээнд нөөц, чадамж гэдэг асуудлыг ДЭМБ чухалчилж үзэхийг улс орнуудад анхааруулж байна. Олон улсын сэтгүүлд 2016 онд судлаач М.Наранпүрэв нарын нийтлүүлсэн өгүүлэлд нь дурдсанаар, манай улс эрчимт эмчилгээний орны 30 орчим хувь нь орон нутагт байна гэжээ. Тэгэхээр орон нутагт байгаа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, техник, технологийн чадамжийг сайжруулах, жишээлбэл, коронавирусийн эмчилгээнд шаардагддаг амьсгалын аппаратаар хангах асуудал хөндөгдөж байна. Гэтэл стандартын дагуу улсын хэмжээнд байгаа эрчимт эмчилгээний оронд хангалттай тооны амьсгалын аппарат байхгүй, тоноглогдсон орны тоо хангалтгүй байна.

Э.УРАНЦЭЦЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Н.ЦЭДЭНБАЛ: ЧИ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БАГААС ГАР, БАЙРАА ӨГ ГЭСЭН

Монголын Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, 2018 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн, “Эрчим” клубын тамирчин, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны ерөнхийлөгч Норжмоогийн Цэдэнбалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа "Улаанбаатар Сити" клуб болон таны хооронд үүссэн асуудлаас эхэлье гэж бодлоо. Энэхүү асуудлаас л улбаалан тоглогчдын холбоо байгуулахаар шийдсэн байх.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие “Улаанбаатар Сити” клубт элсээд, гурав дахь жилдээ тоглож байсан боловч клубтэйгээ асуудалтай болсон. Энэхүү асуудал нь юунаас болов гэхээр анх өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд “Улаанбаатар Сити” клуб Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр бэлтгэл хийж байсан юм. Тухайн үед багийн ахлах дасгалжуулагч, серб мэргэжилтэн Вояхан Брасулич “Бэлтгэл хийхэд хүн дутаад, 1-2 хүн хэрэгтэй байна” гэсэн тул багийн ахлагч намайг нэг хүн олж ирээч гэж хэлсэн л дээ. Үүнийх нь дагуу миний бие бэлтгэл дээр нэг хүн дуудаж, багийнхаа бэлтгэлд туслуулсан. Гэтэл бэлтгэл дууссаны дараа багийн эзэн Г.Дашням “Чи энэ багт дураараа хүн авчрахгүй шүү. Хэнийг авах, хэнийг авахгүйг чи мэддэг болоо юу? Гэрээг чинь цуцлана шүү. Байраа өгөөд хурдан яв” гэх мэтээр мессэж бичиж дарамт үзүүлсэн. Харин би тайлбар өгөхдөө “Нэгдүгээрт, би дураараа хүн авчраагүй. Хоёрдугаарт, надад хүн авчрах эрх мэдэл нь байхгүй. Хэрвээ хүн авахаар болвол гэрээ хийж, тамга тэмдгээ дарж байж шийддэг асуудал. Би зүгээр л дасгалжуулагчийн хэлснээр бэлтгэлд нэг хүн оролцуулж туслуулсан” гэж хэлсэн боловч энэ байдлыг ойлгоогүй. Утсаар болон мессэжээр янз бүрээр хэлж доромжилсон. Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд би яг энэ байдлаараа “Гэрээ цуцалсан юм бол надад яг албан бичгээр хариу өгөөч. Хэрвээ гэрээгээ цуцлаагүй бол би гэрээгээ шинэчилмээр байна" гэж хэлсэн.

-Ямар хариу өгсөн бэ? 

"Дуртай үедээ чи яв, гэрээг чинь цуцлана шүү, байраа өгөөд яв” гэх мэтээр дарамт үзүүлж болохгүй шүү дээ. Мөн дээрээс нь байгуулсан гэрээ маань хуулийн дагуу бус, учир дутагдалтай гэрээ байна гэж уламжилсан. Би "Намайг ажлаас халсан бол халсан гэсэн албан бичгээ өгөөч ээ" гэж клубт албан бичгээ хүргүүлсэн. Гэвч надад ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Угтаа бол би хоёрдугаар сарын 03-ны дотор хариу өгөөрэй гэсэн юм. Хариу өгөхгүй байхаар нь хоёрдугаар 06-ны өдөр миний бие Монголын хөлбөмбөгийн холбоонд хандаж ийм асуудал үүслээ, шийдэж өгөөч ээ гэсэн боловч хөлбөмбөгийн холбооноос “Энэ асуудлыг манай холбооноос шийдэх боломжгүй. Тамирчин болон клуб хоорондоо тохиролцож шийдэх асуудал байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх юм байна” гэсэн хариу өгсөн. Хөлбөмбөгийн холбооны гурван хороо руу хүсэлтээ явуулсан.

Сахилгын хороо, Эрх зүйн байдлын хороо, Ёс зүйн хороо гээд эдгээр хороод руу ерөнхийдөө ийм асуудал үүссэн, шийдэж өгөөч ээ гэж хүсэлтээ явуулсан боловч бүх хорооноос ерөнхийдөө хоорондоо тохиролцохыг хүссэн албан бичгүүд ирсэн. Энэ явдлаас хойш гуравдугаар сарын 06-нд “Ийм байдалтай би тоглож чадахгүй, танай клубын тавьсан шаардлагын дагуу би байрыг чинь буцааж өгч клубээс гаръя” гэсэн ч миний хүсэлтийг хүлээж аваагүй.

-Хүлээж аваагүй шалтгаан нь юу байсан юм бол?

Яагаад хүлээж аваагүй гэхээр “ Чи өөрийнхөө хүсэлтээр энэ багаас гар. Байраа өг. Гэхдээ эргэж байрны талаар ямар нэгэн нэхэмжлэл, гомдол гаргахгүй, өнгөрсөн хугацааныхаа цалинг нэхэхгүй гэсэн бичиг хийж өгвөл чамайг багаас гаргаж болно” гэсэн хариуг МТ группийн хуульч болон багийн ерөнхийлөгч Г.Дашням нар өгсөн. Тухайн үед би шүүхээр гомдол гаргаад явбал хоёр жил гаруй хугацаа шаардагдах байсан учир надад тэр хүсээд байсан хүсэлтийг нь бичиж өгөхөөс өөр арга байгаагүй. Хэрвээ тэрхүү хүсэлтийг нь бичиж өгөөгүй бол хоёр жил гаруй хугацаанд хөлбөмбөг тоглох боломжгүй болно шүү дээ. Би чинь одоо 32 настай. Надад дээд түвшинд тоглох 2-3 жилийн нөөц бололцоо л байна. Энэ хугацаандаа өөр багт бэлтгэлээ хийж, хөлбөмбөгөө тогломоор байсан учир надад өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Тиймээс л хүсэлтийг нь бичиж өгөөд дараагийн багтаа орсон доо.

-Одоогийн байдлаар энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Дараа долоо хоногоос AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороодод энэ байдлынхаа талаар албан ёсны мэдэгдлүүдээ хүргэнэ. Ийм л байдалтай байна даа.

Б.МӨНГӨНТАМИР
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-02 202.70.33.242

ТАНАЙ АН-ыг ТАХАЛТАЙ ТАРВАГА ТА 2 Л ИЙМ БОЛГОСОН ДОО…

Avatar

Заагч 2020-05-02 202.179.31.252

Батүүл н**ш Монголыг х***а гаминд өгөх хүсэлтэй э****з шүү дээ тэгээд л хамтрагч х***а энхсайхнаа дэмжээд улиад бна бөөн хулгайч луйварчин оффшорчин шүү дээ идэж уусан нь найгүй шударга шүүх бдаг бол аль хэдийн шоронд байх ёстой н**ш.х***а эба нь л баатар өгсөн болохоос юу ч хийгээгүй авилгажсан хогийн н**ш буудвал таармаар нөхөр.Хүү нь луйварын мөнгөөр тэрбумтан болчихсон хулгайчууд шт худлаа ярихаас цаашгүй хууль нь шударгаар шийдээсэй яавал эднийг хорих вэ?Шударга зүйл бна уу.

Avatar

Зочин 2020-05-02 64.119.18.202

Яагаад. Ерөнхии. Сайдаа. Хараагаад. Унав. Монгол хүн. Мөнө. Үү

Avatar

Зочин 2020-05-02 59.153.112.221

ЗХУ задарч, соц орнууд ээлж дараалан зах зээлд шилжилт хийсэн. Үүнийг монголчууд аль эртнээс дэмжиж үе шаттай алхмууд хийсэн баййдаг. Гэхдээ энэ сиймхийг барууныхан ашиглаж улс бүрийн танхайчуудыг турхирсан нь үнэн юм. Үүний нэг нь Бат- Үүл гуай байжээ. Танхайчууд цуст өдөөн хатгалгыг хийсэн боловч Монголд хувьсгал болоогүй, хувьсгалт өөрчлөлт хийж чаджээ Улмаар шинэ Үндсэн хуулийг тухайн МАН удирдаж батлуулсан байна. Танхайчууд хувьсгал их ярих болсон нь сайны ёр биш

Avatar

Нэргүй 2020-05-02 103.212.116.118

Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!?

Avatar

Зочин 2020-05-02 103.212.116.118

Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!?

Avatar

Иргэн 2020-05-02 103.212.116.118

Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!? Баяртай болно шүү!?!?!?

Avatar

ЗОЧИН 2020-05-02 103.212.116.168

БАТҮҮЛ ЭХЛЭЭД ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ИДЭЖ УУСАН, ХУЛГАЙЛСАН, ЛУЙВАРДСАН МӨНГӨ, ХӨРӨНГӨНИЙ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛ, ТЭГЭЭД НЭР ДЭВШ, ЧИ АН-ЫН ХҮЧЭЭР ХОТЫН ДАРГА ХИЙЖ ЭНЭ ИХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ЦУСАЛСАН,УЛСЫН БААТАР БОЛСОН, УИХ-ЫН ГИШҮҮН Ч БОЛЖ ҮЗСЭН, ОДОО АН-РУУГАА НУЛИМЖ, ЭНЭ СОНГУУЛЬД НАМАА, БУСАД ДЭВШИГЧДЭЭ ХОРЛОХ ГАНЦ БОДОЛ ЧАМД БНА, ЭДГЭЭР БОЛ ЧИ ХҮНИЙ АДАГ ХОГИЙН ШААР ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА, АН ЯЛАГДВАЛ ЧИ ИХ БАЯРЛАНА ГЭНЭЭ, ЭНЭ ХҮН СҮГ ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БНА АА.

Avatar

Зочин 2020-05-02 59.153.113.106

Монголчууд сэргийлж чадаад дотоодоос коронаг илрээгүй байтал хөөрцөглөж карантин гэж гүйгээд тархиа угаалгаж

Avatar

Зочин 2020-05-02 59.153.113.106

Тэгсэн мөртлөө карантинаа цуцлахгүй тархиа угаалгаад байдаг. Хятад улс коронагаар тэргүүлэгч улс болох гэж тараасан гэж америк хардаад

Avatar

Зочин 2020-05-02 59.153.113.106

Сэргийлж чадахгүй байж эмчлэх тоног төхөөрөмж авч байдаг

Avatar

Арай юу үгүй юу..... 2020-05-02 66.181.188.226

Болж өнгөрсөн бүхнийг Одоо л ойлгож байна гэж хэлэх гээд байгаа санаатай юмаа даа хөөрхий ккккк

Avatar

Зочин 2020-05-02 66.181.161.23

Скорпион гэж төрөл нэгтнээ барьж иддэг хилэнц хорхой говьд байдаг. Хүмүүн дотор бас хааяа тийм "хорхой" бас байх юмаа?!

Avatar

0000 2020-05-02 202.126.88.55

Inged harahad Kapitalism hum turluhtuniig suirelruu hutluud bh shg. Uunes l bolj ene ayult uvhchin garsan met …
Kommunizmaaraa bsan bol delxin buh uls tus tusdaa haalttai amar jimer saihan suuh bailaa gj

Avatar

Зочин 2020-05-02 202.21.108.245

Эрдэнэтийн 49% бол гадаадаас Монголд авчирсан ухаалаг ажиллагаа байлаа харин ТТ д ipo хийж Хятад компанид зарах ажиллагаа бол Хүрэлсүх эх орноосоо урвасан ялт гэмт хэрэг байв. Яг одоо Энхсайхан ийм хэргээр шүүгдэж байна. Иргэдэд цагаан өнгийг хар, харыг цагаан өнгө гэж итгүүлэх бол гайхамшигтай хууралт. Ахлах дэслэгч цолыг хурандаа болгож хувиргах бол эгнэшгүй илбэчин гэсн үг. Хууртагсанаа мэдэх өдөр иргэд Хүүкийг амьдаар нь тасдах бизээ.

Avatar

Зочин 2020-05-02 103.57.95.126

Зараагүйшдээ ёстой бурж өгөх юма. Тэр чинь өөрийн гэсэн ТУЗ тай газар. Бас Засгаас бүрэн хамааралтай гэвэл үгүй байх

Avatar

Зочин 2020-05-02 103.26.194.150

АН ЯЛАГДАНАгэдгийг зөн билэгтэн шиг хэлж байна.батүүлийг зөн билгийн оролцуулхх хэрэгтэй.ирээдүйгүзмэрч гуай хэлээд өгөг

Avatar

Зочин 2020-05-02 66.181.161.70

Угаасаа энэ алтан хараацайнууд нь өөрсдөө намаа сөнөөчихсөн хөөрхий…АН бараг дууссан байхаа…

Avatar

ИРГЭН 2020-05-02 202.126.89.220

1998 ОНООС Л ЭХЛЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ БАТҮҮЛ ГУАЙ. ТА ИХ Л ХОЖУУ ОЙЛГОЖ БАЙНА ДАА..

Avatar

NNN 2020-05-02 103.57.95.52

Batuul chi ooroo l gar bie oroltsoj iim bologson shuu dee

Avatar

Зочин 2020-05-02 43.242.242.59

Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь дээр З.Энхболд гишүүн маш зөв байр суурь буюу ард түмэн эх орноо бодсон. Уул нь тэр их баялагийг цөөхөн хэдэн нөхөд авах ёстой байсан. Түүнийг нь таслан зогсоосон болохоор МАНАН-гийн олигархиуд буюу Ц.Элбэгдорж, Сайхан билэг, М.Энхболд, Багабанди, С.Баяр нар боож үхэх нь. Э.Бат-үүл хэзээний хорчин бас зам мөр нь бохир заваан байдаг. Ард түмнийхээ төлөө дуугардаггүй, Харин нам бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө дуугардаг

Avatar

Зочин 2020-05-02 43.242.242.59

З.Энхболд харин ч нам гэж туйлширдаггүй улс орны эрх ашгийг хүндэлдэг хүн гэдэг нь олон үйл явдал дээр харагдсан. Буруу зүйл хийсэн хүмүүсийг өөрийн нам гэлтгүй хурцаар шүүмжилдэг нь Элбэгдорж, Бат-Үүл, С.Эрдэнэ мэтийн хүмүүст огт таалагддаггүй юм байна. Энэ зөнөг өвгөн бүх зүйлийг мэддэг гэж өөрийгөө дандаа дөвийлгөх юм бүр сонгуульд Ан ялагдана гэдгийг бас мэдэж байнашүү

Avatar

Зочин 2020-05-02 43.242.242.59

Бат-үүл зөнөсөн байна. Яасан их өш хонзон бэ.Өс хонзонгоо авахын тулд намын нэр барьж намаа бутаргаж болохгүй. Ээхсайханы үйлдэлд улс орны эрх ашгийг хохироосон үйлдэл байгаа учраас эрүүгийыын хэрэг үүсгэж шүүх нь хянаад байна. Гэм бурууг гагцхүү шүүх тодорхойлно. Гэтэл та гэм буруугүй гээд байх юм. бас л хамт яваад байсан юмуу. үгний цаана их зүйл нуугдаж байдаг

Avatar

Oyutan 2020-05-02 150.129.143.99

Odoogiin ene tsag ved Ene hvneer l Dutaj gene. Ene hvnd nuhtsul baidald Zaluuchuud negdeh heregtei shuudee veiin zaluusiig haraad bhd bvgd n showdj zugaatsaj eej aawiinhaa uwruus garaagui zaluus baih ym. Gantshan Zaluusiin ch buruu bish Zasgiin gazriin buruu bas bii!!! Ymiig setgej hiih hvseltei zaluuchuudiug sain demjih heregtei!!!! zaluuchuudad bolomj olgo!!!! Zasgiin gazar 76hulgaichid uursduu ideh uuhaa bolij zaluuchuudad bolomj olgoj ehelsneer ene uls ireedui hogjino bas esteg ehchuudiin zowlon nemgerne!!!!! Zaluuchuud uuruu uursiinhuu tuluu negdej temtseh heregtei ghdee Coronavirus-g martaj bolohgui Corona alga bolsnii daraa l negdej temtseh heregtei tsag ni irchixlee shuudee!!!! ylanguya oyutan zaluus ene uwchnii bolon 76iin achaad ih l zowlon vzej bna ene zowlongoosoo negiig oilgoj 2g tungaaj negdeh tsag n irsen gdgiig oilgoj baigaa baihaa gj bi huwidaa bodoj baina!!!!!!

Avatar

Зочин 2020-05-02 103.229.120.124

өөрөө сонгуулиар гарахгүй ббол хувьсгал яриад л одоо чамайг дагаад хувьсгал хийнэ гэж явах хүн олдохуу

Avatar

Зочин 2020-05-02 66.181.161.70

Өөрийгөө хувьсгалч гэж андуураад байх шиг…90 онд хувьсгал биш өөрчлөлт л болсон

Avatar

Зочин 2020-05-02 66.181.187.188

1990 онд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч залууст эрх мэдэл эд хөрөнгөө өгсөн Өгснийг нь өөдтэй аваад явж чадаагүй ядаж намаа ч олигтой эмхлүүлж чадаагүй ОДОО БҮҮР СҮЙРЭХ ДӨХӨӨД БАЙНА ,

Avatar

Иргэн 2020-05-02 202.126.88.237

Энэ үхэр өөрөө хаана байсан юм бол.Хүүгээ хүртэл луйварчин болгочихсон хүн. Ариун амьтан болох гээд ядчих юм даа.

Avatar

Мөнх 2020-05-02 64.119.22.225

Бат Үүл ээ. Зөв шүү. их хурлын гтшүүнд өрсөлдөөд үз. Дүн нь өөрийн тань үнэлгээ болно.

Avatar

Зочин 2020-05-02 202.126.89.126

Бүүмэрүүд зайгаа тавиад өгчихвөл болж л таараа.

Avatar

Зочин 2020-05-02 192.82.67.252

Оффшор xyлгaйч үүлэн цагаан лaлapт яасан гэж Монгол Улсын баатар цол олгосон юм бол?

Avatar

Зочин 2020-05-02 202.70.33.242

ТАХАЛТАЙ ТАРВАГЫГ ДЭМЖДЭГ ГЭЖ….

Avatar

Зочин 2020-05-02 202.9.46.97

Бат үүл нар санаачилж эхлүүлсэн ардчилалаа төгс ялалтанд хүргэж чадаагүй гэмтэнүүд ! Мөн Бат үүлийн том алдаануудын нэг бол авилгачдын үүр болсон хотын захиргаанд очоод цэвэрлэж чадаагүй явдал ! Чиний цэвэрлээгүй баас,нийгмийн хог шавхархуу болсон МАНАН бүлэглэлийн гол цөм болсон хотын захиргааг Х Баттулга, У Хурэлсүх, З Энхболд нар цувэрллээ шүү дээ ! Харин Бат үүл хүүтэйгээ МАНАН бүлэглэлтэй нийлж улсын төсөвөөс дахин төлөвлөлтөөс луйвар хийсэн ! Нэр дэвшээд ард олон чамд ямар дүн тавих бол !!

Avatar

Зочин 2020-05-02 202.126.89.231

Uul metiin nuhuduud MAHN tatan buulgah baisan . Haalttai delguuriig neelttei bolgoh huvishal hiisen. Ur dun ni unuudur.

Avatar

зочин 2020-05-02 66.181.161.92

Монгол улс мандан бадарч сайн сайхан бүхнээр дүүрэн зөв замаар явах болтугай.

Avatar

Зочин 2020-05-02 66.181.161.24

ene pizdug huutei n hamt gudamjaar boobiin unjuulaad charmai nutsgen tashuurdaad alhuul 70 davhart amidaar n bul zevuun muu koshnogo

Avatar

Зочин 2020-05-02 122.201.21.116

хамгийн гол нь хууль шүүхийн шинэчлэл хэрэгтэй байна ш дээ. Хуулийн байгууллагад дандаа шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээтэй боловсон хүчин хэрэгтэй. Шоронжилт гаарлаа!!!!

Avatar

Зочин 2020-05-02 103.11.192.34

харин тиймээ, прокурорт хамгийн түрүүнд шинэчлэл хийх хэрэгтэй байна.

Avatar

zochin 2020-05-02 64.119.21.131

IIM SHUUKHEER YAWJ BAYGAA GEMT KHEREGT SEJIGLEGDEJ BAYGAA KHUMUUS NER DEWSHEED GISHUUN BOLNO GEED YAWJ BOLDOG YUM UU? SONGUULIIN KHOROO , AUDITYN BAYGUULLAGA NI MEDDEG GEDEGT NAYDIYA

Avatar

Зочин 2020-05-02 192.82.74.154

Эдний хүүхдүүд бүгд ард түмнийг цуслан сорогч нар. Монгол улсад гай болсон хулгайч нарыг ял өгч, шоронд нь суулгах ардын төр хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж