Долдугаар сард ажиглагддаг халуун өдөр тохиожээ

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

Долдугаар сард ажиглагддаг халуун өдөр тохиожээ

Долдугаар сард ажиглагддаг халуун өдөр тохиожээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр долдугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байжээ. Тодруулбал, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус байсан бол Улаанбаатар хотод +28…+30 градус байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Монгол-Алтайн уулс болон, Увс нуурын хотгороор бага зэргийн бороо орж, Баян-Өлгийн Улаанхуст 3,0мм, Өлгий хотод 0,6мм, Увсын Хөхтолгойд 0,8мм, бусад хэсгээр 0,0-0,5мм тунадас оржээ. Өнгөрсөн сарын 30-ны шөнө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2….+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+21 градус, бусад нутгаар +7…+14 градус хоносон байна. Мөнх ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч зөөлөн, шороон шуурга шуурсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж